"KBS News"
Өнгөрсөн 2 сарын хугацаанд ор сураггүй алга болсон 3 охины нэг болох Ким өчигдөр орой 21 цагийн үед гадний нөлөөтэйгөөр амь насаа алдсан байдалтай цогцос нь олдсон байна. Бусад 2 охидын амь нас эрсдээгүй гэх баталгаа алга. Эдгээр хохирогчид бүгд "Cheonsa" охидын ахлах сургуулийн сурагчид юм."
Өмнөд Солонгос улсыг тэр чигт нь айдаст автуулж буй энэхүү аймшигт үйл явдлыг мэдэхгүй, сонсоогүй хүн гэж алга.
Бүгд л хөөрхий охид эрүүл, эсэн мэнд байгаасай, гэмт хэрэгтэн хурдан баригдаасай хэмээн дор бүрнээ залбирна.
Хэдийгээр Cheonsa охидын сургуульд аймшигт хэрэг удаа дараа гарч байгаа ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоолгүй хэвийн явуулж байгаа нь энэхүү сургуулийг нэлээд хатуу чанга дэглэмтэй болохыг илтгэх мэт.
⚜️⚜️⚜️
Ямар нэг хараал урсган дүрэмт хувцсаа хайнга гэгч нь өмсөн, ухаан сөхөөгүй гүйх нэгэн сурагч.
Урт хар үс нь хурдтай гүйснээс болж хөлстэй холилдон нүүрэнд нь наалдан царайг нь халхалжээ. Дүрэмт хувцасны энгэр дээрх нэрийн пайз ч мөн далдлагдсан харагдана.
"Новш гэж! Цүнхээ мартчихаж!"
Хэмээн хоёр гараараа өвдгөө тулан амьсгаагаа даран, уулга алдана.
Том алаг нүд нь хэдэнтээ эргэлдэх нь өхөөрдөм ч, шинэ сургуульдаа шилжин ирж буй шинэхэн сурагчийн хувьд үнэхээр байж боломгүй зүйл шүү дээ.
Нэгэнт ирчихсэн тул тэр өнөөдөр хичээлийн хэрэгсэлгүй суух бололтой. Магадгүй сургуультайгаа танилцах аялал хийж болох л юм.
Хий дэмий шахуу сургуулийн булан тохой бүрээр эргэлдэн явсаар эхний цагийн завсарлагааны хонх хангинаж эхлэх мөчид өөрийн хуваарьлагдсан анги болох "3/1" гэх хаалганы гадна ирээд дотогш орвол саяхан хичээл орсон ахимаг насны эмэгтэй багш зөрөн өнгөрөх ажээ.
Охин ангид орох мөчид хүн бүрийн анхаарал түүнд төвлөрлөө. Шинэ хүүхэд шилжин ирэх тухай ангийн хүүхдүүд өмнө нь мэдээлэл авсан учир нэг их гайхсан зүйлгүй ч үнэхээр хайхрамжгүй дүр төрхтэй ичих нүүргүй нэгэн харагдана.
"Cheonsa ахлах сургуулийн 3/1 ангид ирсэн шинэ сурагч Квон Сула гэдэг. Та бүхний тусламж дэмжлэг хэрэггүй тул надаас холхон байхад болно. Анхаарал хандуулсанд баярлалаа" ийн хэлээд том алаг нүд нь эргэлдсээр, амандаа зажиллах бохио тоомжиргүй гэгч нь үлээн бөмбөлөг үүсгэн хагалах нь үнэхээр л гаднах дүр төрхнөөсөө хол зөрүүгүй үг, үйлдэлтэй нэгэн байлаа.
Охидын гайхширч, сонжих харцыг үл тоон цонхон талд байрлах сул ширээ сандалд залхуутай нь аргагүй очин суучихлаа.
Хичээлийн цагууд үргэлжлэн орсоор...
Сула ширээгээ дэрлэн унтсаар...
Хамгийн сүүлчийн хичээл орохын өмнөх завсарлаанаар ангид байх бараг л бүх охид том жижиг толь гарган ирж үс, зүсээ гоёно хэн нэгний тухай хоорондоо шивнэлдэн жиг жуг хийн догдолно.
Удалгүй "Cheonsa" охидын ахлах сургуулийн ёс зүйн багш ноён Ван Жексон орж ирлээ.
Хэдхэн хормын өмнөх охид яагаад тийм үйлдэл хийсэн нь одоо л ойлгомжтой боллоо. Тэдний ёс зүйн багш нь хүрэн бор үсээ хойш самнан, өөгүй цэвэрхэн арьс болоод гарцаагүй царайлаг гэх ангилалд багтах нэгэн байлаа.
Тэрээр захгүй цагаан цамц өмссөн байх агаад ханцуйг нь хойш нуглан шуугаа ил гаргасан нь түүнийг илүү дур булаам халуухан харагдуулна.
Ван багш ирц бүртгэн ангийн хүүхдүүдийн нэрс дуудсаар:
"Квон Сула?"
Хэн ч хариу өгөөгүй тул толгойгоо дээш өргөн ангийн дарга охины зүг ширүүхэн харлаа.
Тус ангий дарга Ким Нари охин бага зэрэг сандран:
"Уучлаарай ноён Ван. Квон Сула бол өнөөдөр шинээр ирсэн сурагч...
Мөн тэр ирсэн цагаасаа эхлэн бүхий л хичээлийн туршид унтаж байгаа"
Хэмээгээд ширээгээ дэрлэн тухтай гэгч нь унтах Сулагий зүг толгойгоо эргүүлэн заалаа.
Хатуу чанга дэглэмтэй охидын ахлах сургуулийн ёс зүйн багшийн хувьд байж боломгүй зүйл сонссон ноён Ван чихэндээ ч итгэсэнгүй бололтой унтаж буй сурагч охины зүг харцаа шилжүүлэн харсан зүйлдээ багагүй цочирдлоо.
Зэвүүцэл, дургүйцэл хоёр нь зэрэг хүрсэн багш залуу унтаж буй сурагчийн ширээрүү том том алхан тулж ирээд охины үстэй толгойруу үзэгний үзүүрээр хатгасан боловч охин тоосон шинжгүй намуухан хурхирна...
"ШИНЭ СУРАГЧ КВОН СУЛА!"
Ууртай ширүүн хоолой гарах мөчид бага зэрэг хөдөлгөөн хийсээр сэрсэн охин:
"Ямар новш нь вэ"
Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.
Нойрмоглох охин дээш өндийн өмнөө зогсох залууг харсан чигтээ гацаж орхив.
Хэсэг хугацааны дараа сүнс нь биедээ эргэж ирсэн бололтой
"Хараал ид! Чи энд юу хийж байгаа юм?"
DU LIEST GERADE
СУЛА
Fan-Fiction"Ван багшаа би дүнгээ засуулмаар байна. Дахин нэг боломж олгооч" хүндэтгэлтэй нь аргагүй ёслох сурагч охин. "Квон Сула дэмийрч байхаар явж гэрлэлтээ батлуулцгаая хонгор минь" сурагч охиныг сонжих мэт хөнгөмсөг инээмсэглэл тодруулан дооглох ёс зүйн б...
