36

62 4 0
                                    


Kim Mina

Захидал

Сайн уу ? Энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ удаа чамд хайртайгаа хэлэх гэсэн юм. Өөрийн биеэр хэлье гэсэн ч чадахгүй нь ... ичээд

Би ичээд байна У Сэүн. Чи намайг ичих үедээ улайчихдаг гэдгийг мэднэ биздээ. Тийм болохоор инээдтэй улаан царайгаа харуулмааргүй байсан юм.

Заза тэгэхээр шууд л гол зүйлээ хэлсан дээр байх. Чи мэднэ шдээ. Би их шулуун шударга . Чи өөрөө ч миний давуу талыг шулуун шударга хөөрхөн гэсэн биздээ.

Тэгэхээр байна шдээ. Би чамд сайн юм шиг байна. Магадгүй шүү.

Би чамайг харах үедээ инээмсэглэдэг.

Чи надад миний талаар ярих үед би улайдаг .

Хүүхдүүд биднийг холбох үед би дотроо тэдний хэлсэн шиг хосууд болчихоосой гэж хүсдэг.

Тийм болохоор чамд сайн гэсэн үг биздээ. Үгүй юм болов уу ?

Гэхдээ чи надад сайн юм уу ? Үгүй юм уу ? Би ч чамд сайн гэдгээ мэдээд л байна . Харин чи ...

Чи дандаа Хуарин бид хоёроос бусад охидтой далжигнаж байдаг. Байнга ... Тэр үед би чамд маш их уурладаг.

Уг нь чи миний өмч биш ч харамлаад байна. Учир нь чамд сайн болохоор. Дэндүү их. Энэ шохоорхол байж магадгүй ч цаашдаа энэ маань жинхэнэ хайр болооосой гэж хүсэж байна.

У Сэүн би чамд сайн. Энийг л хэлэхийг хүссэн юм. Энийг л ...

Чи надад сайн биш ч байж болно. Харин би чамд зүгээр л хэлэхийг хүссэн юм. Хаягдсан ч хамаагүй зүгээр л сэтгэлээ илчлэхийг хүссэн

Түүнд хүрээгүй үгсWhere stories live. Discover now