3

131 8 0
                                    


Author

Мина хичээлээ чимээгүйхэн хийх бол түүний цаахан талд суух Сэүн түүний харцыг хөдлөх тоолондоо булааж байв.

Сэүний хичээлээ нухацтай хийх дүр төрх , өргөн мөрийг нь Мина ахин нэг удаа хараад инээмсэглэл тодруулчихаад буцан хичээлээ хийж эхлэв.

"Мина ахиад л тэрнийг хараад инээгээд эхлэв үү ?" хэмээн Минагийн сайн найз Хуамин түүнд аяархан шивнэн

"Мнн. Тэр үнэхээр сайхан байгаа биздээ" гэж Мина хэлэхдээ түүний харц ахиад л Сэүн дээр тусахад тэр улайж эхэллээ.

Хуамин ярвайсаар "Бурхан минь гэж Мина , чиний нүд зүгээр эсэхт би эргэлзэж байна шүү. Түүн шиг их зантай, муухай ааштай амьтанг чи яаж сайхан гэдэг байна. Түүнд сайхан гэх зүйл юу ч алга Мина. Одоо зүүднээсээ сэрээд аймшигт хичээлээ хийж үз" хэмээхэд Мина ч толгой дохисоор хичээлдээ төвлөрөх гэж хичээв.

Гэвч нэгэнт өнгөржээ ...

Мина хичээлдээ анхаарах битгий хэл бодол дотроо Сэүнтэй хамтдаа байгаагаар төсөөлж инээмсэглэл тодруулсаар хичээлийн цагаа дуусгаж орхив.

Тэн инээсээр "Мина энэ найз залуугаа надаас авдаа. Танай Сэүн чинь намайг алах нь"

Хуамин Минаг түлхээд "яаваа очиж найз залуугаа аваач"

Гаднаа дургүй юм шиг царайлсаар "У Сэүн миний найз залуу гэж үү ? Инээд хүрмээр юм. Сэүн өөр хүнтэй үерхдэггүй гэж үү ?" гэж хэлэхдээ дотроо Сэүн дээр очоод миний найз залуу гэмээр санагдана.

Гэвч энэ зүгээр л нэг тэнэг Тэний тоглоом шүү дээ.

🌌🌅🌌

Мина инээсээр "сая Сэүн миний гарнаас атгасан бас намайг хараад инээмсэглэсэн. Яах вэ? Тэр надад сайн юм шиг байна"



Түүнд хүрээгүй үгсWhere stories live. Discover now