05

54 10 0
                                    

Мэдрэмжийг үгүй хийж болдог бол хайр гэх зүйл байх байсан болов уу?

Түүнийг харах үедээ л авч болдог мэдрэмжийг үгүй хийчихвэл хайр гэх зүйлээс хол байх болов уу?

Тархинд минь яагаад ч юм хайрын талаарх асуултууд хөвөрсөөр л байна.

-----------

Унтаж сэрээд харсан хамгийн эхний зүйл нь Мингюү байсан.

Тэгээд дахиад л айсан.

Бид хөвгүүд энгийн хайраар бие биенээ хайрлаж болохгүй.

Хэзээ нэг өдөр бид байж боломгүй зүйл хийжээ гэж бодоод салах байх.

Тэр үед харин оройтсон байж мэдэх юм. Сэтгэл гэдэг хувирамтгай. Яг л ус шиг.

"Вонү"

Мингюүгийн нойрмог хоолой сонсогдох үед л өөрийгөө дэндүү их бодолд автчихсан байсанг ухаарав.

"За"

"Юуг тэгтлээ бодоод байгаа юм?"

Чамайг гэвэл тэнэг сонсогдох байхдаа.

Чамаас болоод олон юм бодогдоод байна гэвэл инээх байх.

"Юу ч биш дээ зүгээр л өглөө их юм бодох таатай байдаг юм."

Таатай гэнэ шүү.

Арай өөр үг олоод хэлчихсэн бол дээр байлаа.

"Ингэхэд Үжи?"

"Явчихсан ээж нь дуудаад"

"Аан"

"Хоол идмээр байна уу?"

Өглөөг яджил цайгаар эхлүүлье.

"Надад хийж өгөх юм уу?"

Аварга биетэй хэрнээ үнэхээр хүүхэд шиг зантай.

Хүн ийм байж болдог юм уу?

Гайхшруулж ханахгүй юм даа Ким Мингюү.

***

Мингюү боссоноосоо хойш намайг харж байна. Бүр алхам ч алдалгүй хараад байх юм.

"Яагаад намайг хараад байгаа юм?"

Хүн ичээгээд.

Үйлдэл бүрийг минь ингэж ажиглаад байвал би лав удаан тэсэхгүй байх.

"Чамд яаж хэлэх учраа олохгүй байгаа болохоор л харж байна" гээд инээв.

"Юу хэлэх гэсэн юм?"

"Болзоонд явья"

Юу? Болзоо?


#💙



Love gameWhere stories live. Discover now