02

70 12 3
                                    

"Чамайг надад дурлана гэдэгт 100% итгэлтэй байна"

Тэнэг гэж бодож амжаагүй байхад тэнэг гэдгээ надад нотлоод байгаа энэ хүүг яах ёстой юм бол.

"Хажууд чинь суувал дургүйцэхгүй биз дээ"

Хэн ч тоож ирж суудаггүй хажуу талын минь суудлыг харсаар асуухад би түүнд юу ч хэлсэнгүй.

"Санаа зоволтгүй дээ чи удахгүй надад дурлана яг над шиг"

Яг над шиг гэнээ? Юу гэсэн үг юм бол?

Хэлсэн үгсийг нь эргэцүүлэн бодож суутал урт нарийхан хуруунууд миний үсээр тоглож эхлэх нь тэр.

Яагаад ч юм зүрх минь тэсрэх гэж байгаа аятай л цохилж байна.

"Чи инээхээрээ их хөөрхөн харагддаг гэдгээ мэдэх үү?"

Яагаад намайг таньдаг юм шиг аашлаад байгаа юм?

"Намайг таньдаг хэрэг үү?"

"Хөөх чамайг надтай ярихгүй нь л гэж бодож байлаа?"

Зүгээр л миний мэдэхгүй намайг таньдаг чи надад төвөг удаад байгаа болохоор л асууж байна.

" Чамайг дахин инээхийг харахын тулд би юу хийвэл болох уу?"

Миний мэдэхгүй намайг мэддэг чи миний инээмсэглэлийг харахыг хүслээ гэж үү?

Санахгүй байна чамайг хэн гэдгийг чинь гэхдээ яагаад зүрх минь ингэж цохилоод байгаа юм.

***
꒰ঌ(⃔ ⌯' '⌯)⃕໒꒱ ɢᴏᴏᴅ-ᴍᴏʀɴɪɴɢ•°♪♪
Taalagdana gj itgej bn♡ 💑

Love gameWhere stories live. Discover now