03

69 7 3
                                    

Хайр гэдэг адармаатай ялангуяа 2 хөвгүүн бие биенээ хайрлана гэдэг бүр ч хэцүү.

Хайрыг хүсэх хэмжээний таатай зүйл гэж үү? Үгүй ээ.

Харин ч аюулаар дүүрэн бөмбөг байхад.

***

"Бяцханаа минь намайг хүлээж байлдаа"

Мингюү Вонүгын араас гүйхээрээ ирэн хажууд нь алхлаа.

"Би чамд хэлсэн шүү би бяцхан биш!!"

Яаж ч бодсон 182 см өндөртэй намайг хэн ч бяцхан гэж харахгүй. Гэхдээ Мингюүгын хувьд бол өөр ч гэсэн....гэхдээ л би бяцхан биш.

"Битгий уурлалдаа бяцханаа би чиний инээмсэглэж байгаад илүү дуртай тэгэхээр битгий уурал"

Хичээлийн ихэнх цагийг над руу харж өнгөрөөчихөөд одоо болохоор араас дагаад байх юм.

Хачиг шиг амьтан бэ!

"Би хэлээд байна намайг дагахаа...."

"Чшшш хэлэх хэрэггүй. Би хэлсэн байхаа инээ гэж."

Сүрдмээр юм энэ харц яагаад ч юм дахиж үг хэлэх хэрэггүй юм шиг санагдчихлаа.

Гэхдээ ингээд ойроос харсан их тунгалаг нүдтэй юм болдог бол дотор нь ороод живчихмээр.

"Намайг ширтсээр л байх уу?"

Түүнийг ингэж хэлэх хүртэл би хэр удаан ширтсэн юм.

Энэ зүрх бас яагаад байнаа.

Надаар яг яах гээд байгаа юм бэ?

"Хэн ширтсэн юм. Дагаад байлгүй яв би харилаа."

"Намайг дахиад харалдаа би их дуртай харуулна шүү"

Ёстой нээрээ ичиж үхэх гэж байхад надаар даажигнаад байна уу?

"Би хараагүй гээд байна"

Надаар тоглох хэрэггүй Ким Мингюү.

Үнэхээр хэрэггүй.

"Хөөе Жон Вонү дахиад хэлчихье чамайг надад дурлана гэдэгт би 100% итгэлтэй байна."

100%....боломжгүй чамд дурлана гэдэг.

Love gameWhere stories live. Discover now