01

125 15 5
                                    

Сайн мэдэхгүй ч гэсэн түүнийг анх хараад би бага зэрэг айсан. Өндөр хэрнээ хүйтэн төрхтэй тэр нэгэнг хэн ч харсан айх байсан биз.

Хүүхдүүд бужигналдан шивнэлдэж байхад би хамгийн ард хичээлээ л хийж байсан энэ л миний хийж чаддаг зүйл.

Би бусад шиг хайр дурлал гэх мэт зүйлсийг сонирхдоггүй нэгэн байсан. Гэхдээ тэр нэгнийг гарч иртэл би энэ бодолдоо тун чиг их итгэлтэй байсан юм шүү.

Хэзээ билээ дээ? Сайн санахгүй байгаа ч бороо орсон бүүдгэр өдөр манай ангид тэр шилжиж ирсэн.

Үнэндээ хэзээ ч би тэгж гайхаж байгаагүй учир нь тэр дэндүү өндөр бас харц нь их тунгалаг байсан тэнэг санагдаж магадгүй ч би түүнийг хальт сонирхсоноо нуулгүй хэлье.

" Ким Мингюү гэдэг"

Гуравхан үг тэр энэ үгсийг хэлээд л ангид байсан охидыг өмнөө сөхрүүлсэн. Түүний харц тоглоом биш бололтой.

Багш түүнд юу ч хэлээгүй. Тэр багшийг бас охидыг ч үл тоосоор надруу алхаж ирээд ингэж хэлсэн.

"Чамайг надад дурлана гэдэгт би 100% итгэлтэй байна"


🅷🅴🅻🅻🅾 ⸜( ◜࿁◝ )⸝
Shine oguulleg ehluulsen shuu. Taalagdana gj naidaj bn. Aan b×b♡

Love gameWhere stories live. Discover now