18. Сайн яваарай

1.2K 238 27
                                    

Баяртай гэдэг ганцхан үг хэдий ч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Баяртай гэдэг ганцхан үг хэдий ч . . . зарим тохиолдолд амнаас унахад хамгийн бэрх үг байдаг. . .

==================

Шинэ бөгөөд хүндхэн даалгавар авсан хоёр хэрхэн тусдаа байх талаараа хэн хэн нь сэтгэл чилээж байв. Хаашаа явж 7 хонох уу? яах ёстой вэ? гээд л. . .

Даалгавраа хурдхан эхлээд хурдхан дуусгамаар санагдах хэдий ч хэн хэн нь эхлэх зориггүй хоёр хоногийг ардаа үдлээ.

================

Жүмёныг ажлаасаа ирэхэд нь 7 хоног хол байх ямар нэг шалтаг олж хэлнэ хэмээн шийдээд хүлээж байтал удаан хүлээлгэсэнгүй Жүнмён ч ирлээ.

Жүхён түүнийг гэрийн үүднээс тосоод "Чи ирчихлээ"

Жүнмён шууд л "Хэлэх зүйл байна" гэв.

Жүхён өөрийн хэлэх санаагаа арай олоогүй байсан тул "Юу юм? хэл хэл" гэхэд

Жүнмён "Нөгөө. .. . би томилолтоор явахаар болсон. 7, 8 хонох байх. Маргааш өглөө явна" гэж хэллээ.

Түүнд санаа олоод байх шаардлагагүй шууд зорилго нь биелсэн хэдий ч нөхөр нь гэнэт олон хоногоор явна гэж хэлэхэд яагаад ч юм явуулаагүй байж санаад байх шиг хачин мэдрэмж төрнө.

"Т-Тийм үү? хаашаа явах юм?" гэж хэлэхэд

Жүнмён "Япон" гэв.

Жүхён хөнгөн санаа алдаад "Ойлголоо, тэгвэл оройн хоолоо идчихээд эртхэн амар даа" хэмээн инээмсэглэхэд

Жүнмён ч бас бага зэрэг хоосон мэдрэмжтэй байх бөгөөд "Тэгье дээ" гэх хариултыг өглөө.

============

Хамтдаа хооллож дуусаад Жүхён аяга таваг угааж гал тогооны ажил хийсээр үлдсэн бол Жүнмён өөрийн авч явах ачаагаа янзлахаар дээш гарлаа.

=============

Маргааш өглөө нь 5:00 цаг.

Жүхён "Ачаа чинь бэлэн биз дээ? хэтэвч болон тийзээ авсан уу? өөр юу хэрэгтэй билээ дээ" хэмээн сандрах зуураа нэг л сэтгэл нь хорогдоод байгаа мэт Жүнмёныг дагуулан харна.

Жүнмён ч бас түүнийг дахин дахин ширтсээр "Бүх зүйл бэлэн байгаа. Санаа зоволтгүй. Нээрээ би чиний карт руу мөнгө хийчихсэн. Намайг байхгүйд уйдаж болохгүй шүү" хэмээн хэлэхэд

Жүхён "За, чи ч бас битгий их ядраарай. Амралтын цагаа тааруулж ажиллана шүү" хэмээн захилаа.

Энэ жаахан харилцан ярианаас л тэдний харилцаа ямар сайжирсан нь харагдах мэт. Хорон үгээр хэлж, сэтгэл эмтэлж өгөөгүй нөхрийн мөнгө, ядарчих байх гэж санаа тавьж нөхөртөө захиж буй эхнэрийн үг. Аль аль нь тэднийг жаргалтай болгож сэтгэл нь халуун дулаан мэдрэмж төрүүлж байлаа.

 Жүнмён "Тэгнэ ээ, За явлаа" гэж хэлэх ч тэр яг л нэг зүйл дутуу мэт эргэж харан зогсоно. Гэвч юу дутуу болохыг өөрөө ч мэдсэнгүй. . .

Жүхён "Сайн яваарай, очоод-"

. . . залгаарай гэж хэлэх гэж байснаа өдөрт ганцхан минут ярих эрхтэйгээ санан чимээгүй боллоо.

Жүнмён "Явлаа" гэж дахин хэлээд хаалга нээсэн ч бас л гарсангүй.

Жүхён ч бас эцэг эхээ дагаж байгаа хүүхэд шиг л түүн рүү нүд салгахгүй ширтсээр зогсоно. Энэхүү  эвгүй ч гэх үү? өхөөрдөм ч гэх үү хачин байдал хэсэг үргэлжлээд, эцэст нь Жүнмён буцаж ирэн Жүхёныг тэвэрлээ.

Жүхён гайхсан боловч төд удалгүй инээмсэглээд түүнийг зөрүүлэн тэврэв. Тэд нэлээд удаан тэврэлдэж зогслоо.

Тэврэлт дуусах мөчид Жүнмён инээмсэглэн эхнэр рүүгээ ширтсээр "Явчхаад ирье"

Жүхён "Тэг дээ" хэмээн инээмсэглэсээр нөхрөө үдлээ.

=================

Ийнхүү гэрээсээ гарсан Жүнмён онгоцны буудал явсангүй. Харин найзынхаа гэр рүү явж байв.

Хорин минутын дараа гэхэд л найзынхаа гэрийн гадаа ирлээ. Хаалгыг нь нэлээд удаан тогшсоны дараа хаалга нээв.

Унтаж байсан бололтой үс нь арзайчихсан нойрмоглон эвшээх Минсок "Ийм эрт ирэх байсан юм уу?" гэснээ түүний чирч яваа цүнхтэй хувцсыг харан нүд нь томорсноо

"Танайд долоо хонож болох уу? гээд асуугаад байсан чинь ийм учиртай байжээ. Гэрээсээ хөөгдчихсөн юм уу?" хэмээн уулга алдлаа.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now