8. Шагнал

1.6K 276 25
                                    

Чин сэтгэл гэдэг энгийн зүйлсийг ч эгэлгүй болгох хүчтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чин сэтгэл гэдэг энгийн зүйлсийг ч эгэлгүй болгох хүчтэй. . .

================

Эмч "Өнөөдөр өгөх даалгавар бол шагнал" гэх нь тэр.

Жүхён, Жүнмён "Шагнал аа?" гэж нэлээд гайхсан байдалтай асуулаа.

========

Эмч Жүхёнд хандан "Танд даалгах зүйл бол урам өгөх шагнал. Энэ удаад та нөхөртөө урам өгөөд үз"

Жүхён "Яаж тэр вэ?"

Эмч "Таны түүнд ямар их хайртай бас сэтгэлдээ яаж нандигнаж байгааг би мэднэ, гэвч нөхөр тань мэдээгүй өнгөрсөн байж болно шүү дээ. Хайр халамжийн хамгийн энгийн хувилбар бол урам зориг. Юун дээр ч нөхрөө дэмжиж болно. Тэр бол таны дур. Зүгээр л ганц удаа ч болов түүний талд байгаагаа илэрхийлээрэй. Энэ бол урам өгөх шагнал" хэмээн тайлбарлалаа.

Жүхён бага зэрэг гайхсан төрхтэй "О...Ойлголоо, жижиг зүйл дээр байсан ч хамаагүй юу?"

Эмч "Жижиг байх тусмаа түүнд мэдрэгдэх урам нь том байх болно, хэлснийг минь битгий мартаарай"

Жүхён "Ойлголоо"

=========

Эмч Жүнмёнд хандан "Танд даалгах зүйл минь чин сэтгэлийн шагнал"

Жүнмён "Чин сэтгэлээ?"

Эмч "Тийм ээ чин сэтгэл. Таны эхнэртээ өгдөг бүхэн чинь чин сэтгэлээс, хайр дурлалаас гардаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэвч зарим тохиолдолд эд зүйл сэтгэлийг илэрхийлж чаддаггүй юм. Энэ удаад та чин сэтгэлээ шингээсэн ямар ч мөнгө зарахгүй энгийн бэлгийг эхнэртээ өгөөрэй"

Жүнмён "ойлголоо, оролдоод үзье. . . гэхдээ үнэхээр нэг ч вон зарахгүй гэж үү? уг нь үнэт эдлэл эсвэл-"

Эмч "Би танд хэлсэн шүү дээ, эд зүйлээс илүү чин сэтгэлийг тань харуулах зүйлс олон байгаа"

Жүнмён "За за"

=========================

Энэхүү уулзалтын дараа буюу маргааш өдөр нь тэд Жүнмёны өвөөгийнд ах дүүсээр цуглах гэр бүлийн уулзалтад явсан юм. Үр хүүхдүүд ач зээ нарын гэр бүлээс бүрдсэн арав гаруй гэр бүл жилдээ нэг удаа өвөөгийндөө цуглаж хоол унд хийж идэж өвөөгийндөө хонодог уламжлалтай.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now