🖤💸5-р хэсэг💸🖤

1K 66 0
                                    

Нүдээ нээмэгц эмнэлэгийн тааз харагдлаа.

Сүбин: Хайраа сэрчихэв үү?

" Т-Тэглээ... "

Сүбин: Бие нь яаж байна? Эмч дуудах уу?

" Би зүгээрээ. Миний хүүхэд зүгээр биз дээ?"

Сүбин: Хүүхэд минь азаар эрүүл байгаа.

" Санаа амрах гэж... "

Сүбин: Ачаалал ихэссэн болохоор ухаан алдсан гэж эмч хэлсэн.

" Тийм үү? "

Сүбин: Бас....Ээж энд ирсэн.

" Айн? Манай ээж үү? "

Сүбин: Үгүй ээ манай ээж. Ээж чамайг эмнэлэгт авчирсан. Түргэний эмч нар чамайг авчирахаас өмнө ээж чамайг энд авчирсан. Чамайг ухаан орохгүй байгаад байсан чинь ээж санаа зовоод уйлаад л байналээ. Бодвол гадаа дахиад уйлаад л сууж байж байгаа биз.

" Нээрээ гэж үү? "

Сүбин: Тийм---

С/Ээж: Миний хүү Сүжин одоо хүртэл---
Ээ ашгүй! Сүжинаа ухаан орчихсон уу?!

" Тэглээ..... "

С/Ээж: Хар халуунд жирэмсэн охиныг хүнд юм өргүүлээд хэдэн цаг дэлгүүр дагуулж яваад би яг солиорсон байхаа...

" Үгүй ээ ээжээ. Тэрнээс болоогүй юмаа би--- "

С/Ээж: Эмч чамайг хэт их ядарч, сэтгэл санааны гүн гутралд орж бие чинь сульдсан байна гэж хэлсэн. Намайг уучлаарай Сүжинаа~

" Юунд тэр вэ??? "

С/Ээж: Хүүгээ муухан хүнтэй гэрлүүлчихгүй юмсан гэх бодолдоо дарагдаж чамайг зөндөө их дарамтладаг байж....Эцсийн бүлэгт чи миний ачыг тээж байгаа, ирээдүйн бэр минь шүү дээ. Би өөрийнхөө алдааг ойлгосон болохоор та хоёрыг эсэргүйцэхгүй ээ. Хүүхдүүд бие биедээ хайртай байхад би хөндлөнгөөс оролцохоо болилоо.

" Нээрээ юу? "

С/Ээж: Тиймээ.

" Баярлалаа ээжээ! " гээд Сүбиний ээжийг чангаас чанга тэвэрлээ.

======( 5 months later)======

Төрөх нилээн дөхчихсөн шүү. Одоо би Сүбинтэй хамт том том компани, грүп, корпрацуудын өв залгамжлагч нарын уулзалтанд ирж байна. Сүбин бол хадам аавын өв залгамжлаж ганц хүн, би тэр хүний хууль ёсны эхнэр нь болохоор хамт очих хэрэгтэй.

Биднийг заалаар орж ирэв үү үгүй юу сэтгүүлчид бидний өөдөөс ирлээ.

Сэтгүүлчид: Чой Сүбин та ярилцлага өгч болох уу?

Энэ их камер, гэрэл, зураг авч байгаа чимээ намайг хангалттай тухгүй байдалд оруулж байлаа.

Сүбин: Үйл ажиллагаа эхлэхээр асуулт асуугаарай. Одоо замаас холдчихгүй юу. Эхнэр маань бие давхар юм л даа.

Түүнийг ингэж найрсаг хэрнээ ширүүхэн хэлэхэд тэд замаас холдлоо.

Үйл ажиллагаа эхлэхэд өв залгамжлагч нар нэг нэгээрээ тайзан дээр гарч ирэн сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулж байлаа. Миний хайр ёстой ухаалаг ухаалаг хариулаад л дуусгачихсан. Мундаг шүү.

Хөтлөгч: За одоо өв залгамжлагч нарын гэр бүлийн хүмүүс тайзан дээр гарч ирэхийг хүсье.

Ингэж хэлэхэд нь золтой нь л гайхаад орилчихсонгүй. Би одоо яаж асуултанд хариулна аа?????  Хүмүүс ч итгэл төгс нэг нэгээрээ гарч ирээд асуултанд нь хариулаад л тайзнаас буугаад өглөө. Удалгүй миний ээлж ирлээ. Сандарлаа дарах гэж хичээсээр тайзан дээр гарлаа.

Сэтгүүлч: Чой Сүбины эхнэр Чой Сүжин. Гэр бүл нь цалингаас цалингийн хооронд аргалаж амьдардаг байсан. Бүр өр шир тавин байж өөрийг тань Солонгосын хамгийн сайн их дээд сургуульд сургасан. Тийм ядуу гэр бүлээс гаралтай хүн одоо воны тэрбумтан болох гэж байгаа хүний өв залгамжлах хүүтэй гэр бүл болон од шиг гялалзаж байна. Та анхнаасаа баян нөхөртэй болж, хангалуун амьдрахыг хүсдэг байсан уу?

" Баян нөхөртэй болж, хангалуун амьдрахыг хүсдэг байсан уу? гэдэг асуултын санааг ойлгосонгүй. Од шөнийн тэнгэрт дэндүү үзэсгэлэнтэй. Гэсэн хэдий ч өглөө болдогийг бүү март. Хүн заавал мөнгөтэй байж байж аз жаргалтай болдоггүй шүү дээ. Тойруу санаатай асуусан асуултанд тойруу санаагаар л хариулъя даа"

Сэтгүүлч: Тайлбар өгч болох уу? Сайн ойлгосонгүй.

" Ядуу амьдралд өссөн ч хоосон хоносон өдөр байхгүй, хангалттай хангалуун өссөн. Тиймдээ ч мөнгө бол миний хувьд чухал зүйл биш. Би төрсөн цагаасаа эхлээд мөнгөнөөс илүү чухал зүйл байдаг гэдгийг мэдэрч өссөн юм. Мөнгөтэй бол байшин худалдаж авч болно, гэхдээ гэрийг биш. Мөнгөтэй бол ор худалдаж авч болно, гэхдээ нойрыг биш.Мөнгөтэй бол хоол худалдаж авч болно, гэхдээ хоолны дуршилыг биш. Мөнгөтэй бол цаг худалдаж авч болно, гэхдээ цаг хугацааг биш. Мөнгөтэй бол сайн эмч худалдаж авч болно, гэхдээ эрүүл биеийг биш."

Намайг ингэж хэлж дуусахад хүмүүс бүгд алга ташлаа.

Сэтгүүлч: Хөөх гайхалтай! Чой Сүжин таньд баярлалаа. Таныг суудалдаа суухыг хүсье.

Би нүүр бардам гэгч нь буцаж суудалдаа суулаа.

Сүбин: Чи минь ямар ухаантай, ямар мундаг юм бэ! Тэдний амыг таг гацаалаа.

" Чи л надад зааж өгсөн шүү дээ. "

-

- Vote🥮

-

•+•Rich Boyfie•+•Where stories live. Discover now