🖤💸2-р хэсэг💸🖤

1.1K 70 0
                                    

~~ 3 weeks later ~~

Өнөөдөр бидний төгсөлтийн баяр болж байна. Бид хоёр төгсөлтийн баяр дуусаж байхад сургуулийн гадаа зогсож байтал Сүбиний утас дуугарав.

Сүбин утсаар ярьчихаад ирэхдээ их л санаа зовсон байдалтай буцаж ирэв.

" Хайраа яасан бэ? Ямар нэг зүйл болоо юу?"

Сүбин: Э-Ээж....

" Яасан гэж? Бие нь зүгээр биз дээ?! "

Сүбин: Зүгээр л дээ.... Ээж намайг найз охинтой гэдгийг мэдчихэж...Тэгээд тэр охинтой чинь уулзъя гэнэ...

" Одоо яана аа?? "

Сүбин: ...Манай гэрлүү явцгаая.

" Үгүй ээ хайраа би чадахгүй байхаа. Танай ээж аав хоёр чинь их аймар хүмүүс байдаг гэсэн биз дээ? "

Сүбин: Чи минь чаднаа. Хайр нь чиний хажууд байхад битгий ай. Алив хурдан явъя. Ээж чамайг хүлээх дээ дургүй байна байх.

Би ч сандараад л Сүбиний гарнаас атгасаар гэрт нь орж ирлээ. Би нэг зүйлийг анзаарсан юм. Намайг энэ гэрт гэрт ирэхэд үргэлж байдаг дулаахан уур амьсгал алга болсон нь илт мэдрэгдэж байлаа.

" Сайн байна---- "

Сүбиний Ээж: Хэн гэдэг охин бэ?

Мэндийн ч зөрүү байхгүй ийм асуулт асуусан нь....үнэндээ надад үнэхэээр таалагдаагүй.

" А-Аан намайг И Сүжин гэдэг. "

Сүбиний Аав: Хэдэн настай вэ?

" Одоо 22 настай... "

С/Ээж: Ээж аав чинь аль компаны захирал юм?

" Ээж аав маань захирал биш ээ~ Тэд зүгээр л төрийн ажилчид."

С/Ээж: ЮУ?!

Би яг л буруу зүйл хэлчихсэн мэт дуугаа хураав.

Сүбин: Яасан бэ?

С/Ээж: Ийм арчаагүй охинтой үерхэж нэрээ бузарлаад байхдаа яадаг юм чи! Хэний хүү гэдгээ мэдэж байна уу?!

" Айн??? Нэрээ бузарлах аа?? "

Сүбин: Ээж!!!!!

С/Аав: Дуугаа битгий өндөрсгөөд бай!

С/Ээж: Чи лав энэ шиг юмтай гэрлэхгүй. Бүр үерхэх ч үгүй. Би чамтай гэрлүүлэх эмэгтэйг сонгочихсон байгаа.

Сүбин: Та яагаад намайг танихгүй хүнтэй гэрлүүлэх гээд байгаа юм бэ?

С/Ээж: Танилцахад л болно биз дээ? Аав бид хоёр чинь хэдхэн жилийн дараа 60 нас хүрлээ. Ачын зулай үнэрлэмээр байна. Ачтай болохын тулд удам сайтай бэр хэрэгтэй. Ийм ядуу, гуйлгачин айлын годгоносон охин биш!

Сүбин: Ээж та боль л доо!

С/Ээж: Би лав хэлдэгээ хэлсэн. Сүжин ч билүү хэн ч билээ. Чи ахиж миний хүүтэй уулзахгүй. Ойлгосон уу!?

" Хангалттай! Дахиж энэ доромжлолыг чинь тэвчихгүй нь! Сүбинаа аз жаргал хүсье!"

гээд тэр гэрээс гараад өөрийнхөө гэр лүү нулимстай нүдээр газар ширтэн алхлаа.

Гэртээ орж ирмэгцээ шууд өрөөндөө ороод хаалгаа түгжиж уйлж эхэллээ.

: Сүжинаа~

" Х-Хэн бэ? "

: Газар дээрх ганц ах чинь байна.

" Яах гэсэн юм? "

Согхун: Чиний захисан юмыг өгье.

" Би чамд юу захисан юм? "

Согхун: Яагаав дээ. Жирэмсний тест

Би гэнэт санаад хаалгаа гялс онгойлгож Согхунаас жирэмсний тестийг аваад шууд угаалгын өрөөрүү гүйлээ.

Дайны хажуугаар дажин гэгчээр юм болвол яанаа л гэж бодлоо. Энэ тестны хариугаас хамаарч би ямар шийдвэр гаргах шийдэгдэнэ....

-

- Vote🫐

-

•+•Rich Boyfie•+•Where stories live. Discover now