𝟎𝟕 | 𝐀𝐛𝐨𝐮𝐭 𝐡𝐞𝐫

667 68 15
                                    

"Анна намайг сонсож байна уу?" Аадар борооны үй их ус Аннагийн биен дээр газардахдаа өмсөж явсан хувцсыг нь шалба норгож даарснаас нь болоод ялимгүй чичрэх уруул дээгүүр нь борооны дуслууд өршөөл эрэх шиг алгуурхнаар урсан харагдах бол харин түүнийг замын голд тэврэн суух залуу уруулаа чичгэнүүлэн байж нэрийг нь дуудаж үзэгдэнэ.

"Анна?"

"Анна..."

Залуу түүний нэрийг дуудах бүрд Аннагийн чихэнд түүний хоолой улам бүр цаашлан холдож байсан ч тэр хүчгүйдсэн гараа арай ядан агаар дээр тогтоон өргөхдөө амандаа ийн шивнэсэн юм.

"Хачин юм аа Жонгүг, чи намайг өвтгөж байгаа чинь үнэхээр хачин юм"

- : -

Тэнгэр баганадсан өндөр барилгуудын цаагуур нарны илч ягааран туяарч үзэгдэхдээ үүлсийг хөлөглөн доошилж байгааг сая л нэг анзааран харсан Аннад нар хэдийнээ өнөөдрийн их үйлсээ бүтээчхээд гэртээ харьж яваа мэт санагдах аж. Анна тэнгэрийн хаяа руу удтал ширтсэнийхээ эцэст газар ширтэхүйдээ хүнд гэгч нь санаа алдсанаа хэдхэн метрийн цаана үзэгдэх шилэн барилга руу бүтэн биеэрээ эргэн харлаа.

Анна барилгын дээд талд байрлах "J.P" гэсэн хаягийг нь өөрт сонсогдохуйц чангаар шивнэн нэг хэлээд өөрийгөө тайвшруулах гэсэн шиг хэдэнтээ гүнзгий амьсгал авч гаргав.

"Бурхан минь Анна ингэтлээ сандрах хэрэггүй шүү дээ" Аннаг нүдээ аньсан чигтээ зогсож байхад түүний гараас атган зогсох Жонгүг ингэж хэлээд мөрөөр нь тэврэн авахад сая л Анна Жонгүг гэх хүнтэй хамт ирснээ санав бололтой хүнд гэгч нь санаа алдалтын хойноос "Би чадахгүй нь" гэж шивнэх сонстоход Жонгүг түүний духан дээр үнсэхдээ "Над руу хар Анна" хэмээн аргадангуй шивнэлээ.

Жонгүг далдичин зугтаж байсан Аннагийн харц сая л нэг өөр дээр нь тусах мөчид ялимгүй инээмсэглэл өөртөө тодруулаад "Ердөө ганцхан зураг авалт, тэгээд л болоо" гэснээ бугуйн дах цаг руугаа харах мөчдөө яриагаа үргэлжлүүлэн "Хоцорчихлоо, би дуусахаар чинь ирээд авъя" гээд ахин нэг духан дээр нь үнсээд "Ор доо" гэх шиг толгойгоо дохих нь тэр.

Анна Жонгүгаас салж ядан хоёр хөлөө зөөсөөр тэнгэр баганадсан өндөр барилга руу орохдоо буцаад гүйчихмээр санагдах сэтгэлээ арай ядан барьж үнэхээр л тайзнаас, балетаас ангид гэхэд дэндүү ангид болсноо мэдрэх шиг болов.

Le SmeraldoWhere stories live. Discover now