𝟎𝟑 | 𝐀𝐮𝐭𝐮𝐦𝐧 𝐥𝐞𝐚𝐯𝐞𝐬

1K 121 66
                                    

- : -

"Намайг хүлээлгүй унтаарай. Хайртай шүү, ээж ээ" яг л урьдын адил өдөр хоногууд үргэлжилсээр Анна хаалгаар гарахынхаа өмнө өглөөний цай бэлдэн зогсох ээжийнхээ хацар дээр үнсээд ингэж хэлэхэд ээж нь хариу болгож хөнгөхөн инээмсэглэл тодруулаад "Хонгор минь, өнөөдөр ахиад бороо орно" гэв.

Анна хаалганы баруун буланд байрлах жижигхэн сагсан дотроос нил ягаан өнгийн шүхрийг гартаа атгаад цагийн зүү өглөөний найман цаг гучин минутыг заахтай зэрэгцэн гэрээсээ гарлаа. Хаалга хүчтэй хаагдах чимээгээр үүдний төмөр хаалгыг налаад зогсож байсан Жонгүг өмсөж байсан савхин хүрмээ янзлаад хоёр гараа дэлгэсээр зогссонд Анна түүнийг хармагцаа бараг гүйх шахам алхалсаар очиж тэврүүлэв.

Жонгүг дэндүү жижигхэн байх Аннагийн духан дээр хайрлаж бас аргадсаар үнсээд улам чангаар тэврэхдээ "Өнөөдөр их хөөрхөн харагдаж байх чинь" хэмээн чихэнд нь шивнэсээр хэлэхэд Анна түүний үгэнд хөнгөхөн инээд алдсанаа "Баярлалаа" гэх нь тэр.

"Явцгаая, хоцрох нь" Хэдэн минутын турш тэврэлдсэн тэдний тэврэлт энэ хүрээд дуусаж Жонгүг Аннагийн жижигхэн гараас хөтөлсөөр сургуулийн зүг алхаж эхлэв.

"Жонгүг түр зогсож болох уу? Хөл минь өвдөөд байна" Анна хөтөлж явсан гараа тавин ингэж хэлэхэд Жонгүг түүний ялимгүй чичрэх өвдгийг хараад "Намайг уучлаарай" гэхэд Анна зүгээр дээ гэх шиг инээмсэглэснээ сургуулийн хажуу талд байрлах модон сандал дээр очиж суув.

"Надад үүрүүл Анна" Жонгүг өөрийнхөө хүрмийг Аннагийн бэлхүүсээр уяад чичрэх хоёр өвдгөө өөрт нь харуулахгүй гэж нуух түүнд хандан ингэж хэлэхэд Анна итгэлгүй түүн рүү ширтэж байсанд Жонгүг бугуйн дах цагаа нэг шалгаж үзсэнээ "Бид хоцрох нь Анна. Мин багшийн хичээлээс" гэхэд Анна хормын дотор түүний хүзүүнээс тэврээд авлаа.

"Хэр их өвдөж байна?" Жонгүг түүнийг үүрэхээсээ өмнө бүсэлхийгээр нь ороож өгсөн цамцаа унагахгүй гэсэндээ хүчтэй гэгч нь нэг зангидаад ингэж асуухад Анна хөнгөхөн инээмсэглээд толгойгоо сэгсрэхдээ "Зүгээр дээ, өвдөхгүй байна" хэмээн хариулав. Жонгүг түүний хариултад хүндээр санаа алдсанаа "Өвдөөгүй гэнэ шүү. Өвдөг чинь ингэтлээ чичирч байхад" гэсэнд Анна түүний хацар дээр үнсэхээр ойртохдоо л нүд нь чийгтсэн байхыг анзаарсан юм.

Жонгүг нулимстай нүдээрээ Анна руу удтал ширтсэнийхээ эцэст гунигтай гэгч нь инээмсэглээд "Явцгаая" гэж хэлэхэд нь Анна жижигхэн хоёр гараараа түүний гараас атгалаа.

Le SmeraldoWhere stories live. Discover now