𝟎𝟐 | 𝐌𝐚𝐢𝐧 𝐜𝐡𝐚𝐫𝐚𝐜𝐭𝐞𝐫

1.1K 122 21
                                    

..."Уучлаарай Хэвон. Гэхдээ гуйя, Жиминд хайртай л юм бол ахиж түүнд ойртох хэрэггүй"

"Намайг уучлаарай, ганцхан удаа харчихвал болно л гэж бодсон юм. Ердөө ганцхан удаа шүү дээ"

"Тэр явж байгаа Хэвон. Ахиж түүнийг хайгаад нэмэргүй"

"Хүлээх болно оо, амьсгалаа тасрах хүртэл"

"Хүлээнэ гэвэл хүлээ дээ, харин түүний амьдралд гарч ирэх хэрэггүй шүү"...

Ингээд л явуулчихсан. Өөрийнхөө мөрөөдөн байж хайрласан хүнээ өөрийнхөө амьсгалтай цуг. Итгэсэн болохоор л тэр. Хүрээд ирнэ гэдэгт нь. Тийм учраас амьсгалаа хүртэл өгөөд явуулчихсан юм шүү дээ. Хэзээ ч ирэхгүйгээр явж байгааг нь. Ахиад хэзээ ч уулзаж чадахгүй гэдгээ, үнэхээр мэдээгүй юм.

- : -

Шарсан өндөг болон зайдасны үнэр гэр дүүрэн үнэртэж мухрын жижиг өрөөнөөс дүрэмт хувцасныхаа хүрмийг янзалсаар гарч ирэх охинд доод давхарт байрлах гал зуухны өрөөнөөс "Анна цас орох болохоор шүхрээ авах хэрэгтэй шүү. Битгий мартаарай" гэх эмэгтэй хүний хоолой сонсогдоход саяхан өрөөнөөсөө гарч ирсэн охин шүхрээ авах гэж байгаа бололтой буцаад өрөө лүгээ яваад орчхов.

Анна өрөөгөө эргэж тойруулан нэг харснаа өрөөнийх нь зүүн буланд байрлах шүүгээгээ онгойлгоод нил ягаан өнгийн шүхэр гаргаж ирэн дэлгэгдэж байгаа эсэхийг нь шалгаж үзээд хөнгөхөн инээмсэглэл уруулдаа тодруулж байх харагдана. Анна өнөө шүхрээ гартаа барьсаар гарч ирэхдээ бугуйн дах цагаа шалгаж харвал богино зүү наймыг урт зүү долоог зааж байх нь тэр.

Анна хэд хэдэн удаа цагаа шалгаж харсан ч үнэхээр буруу хараагүй гэдгээ мэдээд "Хоцорчихжээ" гэж амандаа аяархан шивнэж хэлснээ хөмсгөө үл ялиг зангидаад шатаар доош уруудав. Тэр цагийн зүүний урагшлахтай уралдан гэрээсээ хамаг хурдаараа гүйн гарахдаа хаалга хаагдахаас өмнө "Би цагийн ажилтай болохоор намайг хүлээлгүй унтаарай" гэж хий дэмий араас нь ширтсээр үлдэх эмэгтэйд хандан хэлсэн юм.

Амьдрал үнэхээр гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг гэж, үргэлж эрт ирдэг автобус өнөөдөр яг л Аннаг хүлээж байсан мэт түүнийг автобусны буудал дээр ирэхтэй зэрэгцэн урд болон хаалгаа нээсээр зогслоо. "Өглөөний мэнд" Анна автобусны жолооч руу инээмсэглэн хараад ингэж хэлэхэд жолооч үргэлж хэлдэг шигээ "Чамд ч бас" хэмээн сөөнгөтсөн хоолойгоо зассаар хариулахад Анна түрүүвчээ онгойлгон дотроос нь хоёр мянган вон гаргаж ирээд жолоочийн хажуу талд байрлах хайрцаг руу хийв.

Le SmeraldoWhere stories live. Discover now