N

227 56 3
                                    

2023 оны 11 сарын 5ны өдөр.

「BREAKING NEWS: TREASURE хамтлагийн гол хоолой Бан Едам хөлний бэртэлээсээ болж түр хугацааны амралт авахаар болжээ. Хэдийг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрээр саяхан болсон дэлхийг тойрох аялан тоглолтынхоо үеэр ажилчидын хайхрамжгүй байдлаас болж дутуу бэхлэгдсэн шатнаас унасан ба фэнүүдийн таамгаар хөлөө хүнд бэртээсэн гэж үзэж байна. Гэвч тэр тоглолтынхоо сүүлийн өдөрийг хүртэл тэвчээртэйгээр тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд өчигдөр эмчийн хяналтанд орохоор бусад гишүүдээсээ түрүүлж Солонгос руу буцасан гэж мэдээлэллээ.」

Едам-руу залгах хэрэгтэй. Тийм ээ, түүн рүү шууд ярьсан нь дээр байх. Хэд хоног асуудал үүсээд интернет орж чадаагүйгээс болж ийм аймшигтай мэдээг харалгүй өнгөрч. Түүн рүү залгахад хэсэг дуудуулсны дараа утсаа авлаа.

Би "Байна уу?"

Едам "Сайн уу Эри?"

Би "Чөтгөр гэж. Чи зүгээр үү? Интернет ороогүй болохоор чамд юу тохиолдсоныг ч мэдээгүй явж. Надад хэлэхгүй яасан юм бэ?"

Едам "Хаха, чи намайг тэгээд л утсаар яриад байж байх тэнхэлтэй байсан гэж бодоод байгаа юм уу?"

Би "Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Галзуурах нь. Солонгосд ирсэн биз дээ? Би гэрт чинь яваад очих уу? Хоолоо идсэн үү? Эмчид үзүүлсэн үү? Яаж байгаад бэртчихдэг байна аа! Тэр хариуцлагагүй ажилчидыг халах хэрэгтэй!"

Едам "Тайвшир даа. Надаас илүү чи өвдсөн мэт санагдчихлаа байна. Одоо дорм-доо байна. Сая менежер эгчтэй хамт эмнэлэг ороод бас хоол идээд ирсэн."

Би "Ганцаараа байгаа юм уу?"

Едам "Тийм ээ. Гишүүд маргааш ирэх болохоор өнөөдрийг ганцаараа л өнгөрөөх байх."

Би "Би яваад очих уу? Ядаж өнөөдөртөө хань болъё. Орой гэрт эргээд ирье."

Едам "Тэгвэл ирэхдээ шоколадтай талх аваад ирээрэй."

Би "........"

Би "Өө! Нээрээ би очиж чадахгүй юм байна. Уучлаарай. Ажилтай байснаа мартаж. Чи өнөөдөртөө зурагт ч болов үзээд байж байгаарай. Маргааш угаасаа гишүүд ирэх болохоор сүртэй зүйл биш биз дээ?"

Едам "А-аан. За за... Завгүй бол яахав дээ"

Би "Тэгвэл баяртай. Тасаллаа."

My Sunshine |☑️|Where stories live. Discover now