I

220 56 1
                                    

2023 оны 4 сарын 28ны өдөр.

22:30 минут
Едам: Эри, хэрвээ боломжтой бол надтай уулзаж чадах уу?

22:41 минут
Би: Мм, за. Гэхдээ хэзээ?

Едам: Шөнө 3:00 гээд гэрийнхээ урд гараад ирээч тэгэх үү?

Би: Ойлголоо. Цагтаа гараад очъё.

Едам: Баярлалаа

Хэдий маргааш ажилтай, эрт унтах ёстой ч Едам-д ямар нэг зүйл тохиолдсон гэсэн совин төрөөд байсан тул уулзахыг зөвшөөрлөө. Тэр энгийн үед яавч бусдад төвөг удах хүн биш болохоор яах аргагүй муу зүйл болсон бололтой. Зүгээр л байгаасай...

Хэсэг унтаад сэрүүлгэний дуугаар сэрэхэд шөнийн 2:30 цаг болж байлаа. Хурдхан босоод бэлдсэн тухтай хувцасаа өмсөж, үсээ бага зэрэг янзаллаа. Гадаа сэрүүн байгааг мэдсэн болохоор зузаавтар малгайтай цамцаа углаж, юмыг яаж мэдэх вэ гээд малгай, амны хаалт цүнхэндээ хийлээ. Сүүлд нь гарахдаа үргэлж хүзүүнээсээ зүүж явдаг түүний өгсөн лаазны бөглөөг байрандаа байгаа эсэхийг шалгав.

Орцноосоо гартал чимээ аниргүй, хааяа нэг зөрөх машинаас өөр зүйл алга байв. Едам ч харагдахгүй байна. Утсаа гаргаж ирээд түүн рүү залгах гэтэл өөдөөс битүү хар хувцас, амны хаалт, саравчтай малгайгаар нүүрээ хаасан хүн алхаж ирлээ. Хэрвээ өөр хүн харвал гэмт хэрэгтэн гэж бодогдмоор эвгүй нөхцөл бхйдал ч гэсэн би хэн хүнээс илүү түүнийг хаанаас нь ч хараад таних учраас Едам гэдгийг дор нь мэдэв.

Едам "Үнэхээр орой дуудсанд уучлаарай" гэж хэлэхэд хоолой нь үнэхээр сул сонсогдов.

Би "Зүгээр дээ. Угаасаа маргааш хичээл, ажилгүй байсан юм." Зарим нэг гэмгүй худал үгс хэлэхэд буруудахгүй гэж бодож байна.

Едам "Тийм бол ашгүй дээ. Гарч ирсэнд баярлалаа."

Бид ойрхон байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү алхасаар очход ямар ч хүн үзэгдсэнгүй. Замдаа түүнээс юу болсоныг асуумаар байсан ч өөрөө хэлтэл нь хүлээхээр шийдээд чимээгүй л дагана. Хэсэг яваад хамгийн бүдэг гэрэлтэй сандал дээр сууцгаав. Бидэн дунд чимээгүй байдал үргэлжилж хэн хэн нь ам нээсэнгүй.

Едам хөлөө жийж суун, гутал руугаа харсан хэвээр "Эри, чамд зарим зүйлсийг ярьж, сэтгэлээ онгойлгож болох уу?"

My Sunshine |☑️|Where stories live. Discover now