H

213 58 0
                                    

2023 оны 3 сарын 17ны өдөр.

Хаварын сарууд эхлэсэн ч одоог хүртэл цас хайлаагүй хэвээр. Зам хальтаргаа ихтэй, гудамжаар зөрөх хүмүүс дулаан хувцастай хөдөлж ядан алхана. Аль хэдийн их сургуулийн гурав дугаар курсээ төгсөх дөхжээ Ким Эри. Цаг хугацаа үнэхээр хурдан юм даа.

Гурав дугаар курс учраас төдийлөн хичээлийн ачаалал багатай байдаг. Тиймээс дадлага, хичээл хоёрынхоо хуваарийг зохицуулаад цагийн ажил хийдэг байлаа. Одооноос сайн мөнгө хурааж, тусдаа гарч амьдрах хэрэгтэй. Хэдий болтол ээж аавыхаа хажууд дараа болж амьдрах вэ.

Сургуультай ойрхон болохоор нь нааш цааш явж байхад амар гэж бодоод нэг зоогийн газарт ажилд орсон. Ойр зуурын аяга угаах, хоол зөөх, цэвэрлэгээ хийх гэх мэт зүйлс хийдэг ч цалин нь дажгүй болохоор болоод л байна. Намайг ширээ арчаад зогсож байтал зохион байгуулагч хүрч ирээд, чирсээр арын өрөөнд аваачлаа.

Би гайхан "Яасан бэ эгчээ?" гэхэд зохион байгуулагч амьсгаагаа дарж ядан "Баларсаан. Хоолны хүргэлт хийж байсан Санхёг мотоциколтойгоо явж байгаад осолд орчихож. Азаар гайгүй өнгөрсөн бололтой. Гэхдээ гараа хугалаад одоо эмнэлэг рүү явж байна гэнэ ээ."

Би "Тийм үү. Хүргэлтийн хоолнуудаа яасан юм бэ?"

Зохион байгуулагч "Харин ихэнхийг нь хүргэсэн ч хоёр газарт очиж амжаагүй байж. Тэгээд манай салбараас хүргээд өгөх хүн байдаггүй. Чи чадах уу?"

Би эргэлзэлгүйгээр толгой дохиод "Чадна аа. Гэхдээ хаана юм?"

Зохион байгуулагч "Хоёулаа Хабжондун-д юм байна лээ. Гэхдээ чи мотоцикл унадаг билүү?"

Би "Ү-үгүй ээ. Заавал мотоциклоор явах юм уу?"

Зохион байгуулагч "За, тэгвэл өөр арга алга даа. Чи жолооны үнэмлэхтэй биз дээ? Миний машиныг аваад яв. Болгоомжтой байгаарай. Хурдлахгүй бол захиалгаас хоцрох нь."

Би "Ойлголоо" гэж хэлээд захиалгын хоолыг аваад машиныг нь унасаар хөдөллөө. Хэдий үнэмлэхтэй ч олон удаа машин унаж байгаагүй болохоор эвгүй л юм. Машиныг нь сэвтүүлэхгүй гэж болгоомжилсоор зорьсон газартаа ирж, эхний захиалгыг өглөө.

Дараагийн газар руу явж байтал нэг л танил хэсэг байв. Энэ чинь... YG-гын барилга! Яах аргагүй хаяг нь эндэх байна. Тэгэхээр энд ажилладаг хүмүүс л хоол захиалж дээ.

Машинаа зогсоолд тавиад барилга руу орох гэтэл хамгаалагч нь зогсоов. Аргагүй л дээ. Яарахдаа хүргэлтийн хантааз өмсөлгүй, энгийн хувцастай гараад ирсэн болохоор фэн л гэж бодсон байх. Хүргэлтээр яваагаа хэлсэн ч хүлээж авсангүй. Хамаг халаасаа сэгсэрсээр ажлын үнэмлэхээ гаргаад түүнд харуулсны дараа л арай гэж барилга руугаа орлоо.

My Sunshine |☑️|Where stories live. Discover now