139

5 0 0
                                    

-"Би зүгээр биш байсан ч зүгээр дээ" гэж хэлэхдээ өөрийгөө л хуурах гэсэндээ тэр.

Чамайг мартчихлаа гэж бодсон өдрийн шөнө бүр улам л ихээр санадаг.
Хөнжлөө тэврээд гэрийнхэн бүгд сонстол уйлж байсан нь үнэнтэй эвлэрэх гэсэндээ.
Ээж орж ирээд:
-"Нэг муу хөвгүүнээс болж ингэж уйлаад байхдаа яадаг юм" гэж хэлэхэд нь би чамайг миний хувьд "нэг муу хөвгүүн" биш гэдгийг тултал мэдэж байсан.

Ахиад бичье, үнэн болохоор.
Бусдынх нь ямар ч сайхан үйлдэл чиний нүдээ чичиргэж байгаа хөдөлгөөн төдийхөнд ч хүрдэггүй.

Яагаад гэж үү?
Учир нь чи болохоор.
Чи болохоор шүү дээ.
Чи л болохоор.

Ороолтыг чинь буцааж өгсөн өдрөөс хойш би бүтэн нойртой хоноогүй, зарим өдөр нь нойртой ч хоноогүй.
Яагаад би биш гэж бодох бүртээ өөрийнхөө биеийн хэсэг бүрийг хутгаар сийчээд аль ч юм далайд хаяж загасны хоол болгомоор санагддаг.





Амьдралдаа хоёр л эрэгтэй хүнээс болж ингэж их уйлсан нь нэг нь аав, нөгөө нь чи байсан.
Гэхдээ хоёуланг чинь хуриман дээрээ хажуудаа харахыг хүсдэг.






Зүрх сэтгэлтэй гэдгээ ч мэдээгүй явсан миний зүрхний гүнд чи л байгаа, тэгээд л болоо.
Өөр хэнийг ч би ингэж хайрлахгүй.

Юм болгон луу үсчээд анхаарлаа төвлөрүүлж, бодол болохгүй байгаагаа гайхаж байсан ч далд ухамсар минь хүртэл намайг чиний тухай бодуулахгүй гэсэндээ байж.
Нойр хулжаад нэг л зүйл болохгүй эсвэл дутуу санагдаад байсан нь чамайг байхгүй гэдгийг ухаарах гэсэндээ л байж.

Шүтлэггүй ч гэлээ аргаа барж цөхөрсөндөө бурханд итгээд гуйя, энэ хүнийг л надад өгчих.
Тэгээд би энэ амьдарлаас өөр юуг ч хүсэхгүй.
Тэр хүн л хажууд байгаад өгчихвөл би хийх гэснээ бүгдийг нь хийх зорилготой бас хүчтэй болно.
Ганцхан тэр хүнийг л өгчих.

3. False wordsWhere stories live. Discover now