117

6 0 0
                                    

Би чамайг 31 минут хүлээнэ гэж өөртөө амласан ч
32 минут хүлээсэн.

Эхний гучин минут ирчих байлгүй дээ гэсэн найдлага
Удаах нэг минут үгүй байлгүй дээ гэсэн цөхрөл
Сүүлийн ганц минут миний чамайг гэх сэтгэлтэй хамт урссан.

Одоо гомдоллож, харцаараа хайх ч хүсэл алга
Өөдөөс минь эгцлээд алхсан ч эрүүгээ өргөөд зөрмөөр байна.

Болъё,
Болъцгооё.

Чамайг хүлээнгээ уусан кофены савтайгаа хамт чамайг гэсэн бүхнээ хаячихлаа.
Баяртай.

3. False wordsWhere stories live. Discover now