Миний онцгой нөхөр

VanTe_CAFE tarafından

13.1K 2.1K 338

26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм... Daha Fazla

1. Дахин төрөлт
2. Гэрлэх санал
3. Гэрлэлт
4. Чи гуниглаж байна
5. Сэжигтэй хуучин эхнэр
6. Тэднийг зөвшөөртөл хүлээнэ
7. Түүнд хайртай
8. Над руу зургаа явуул
9. Чи миний цонх
10. Эгдүүтэй
11. Хамт суухыг хүссэн
12. Намайг битгий үзэн яд
13. Хамт амьдрах эхний өдөр
14. Амлалт
15. Бэлэг
15. Бэлэг
16. Нүд гялбам
17. Чихэвч🎧
18. Цалин

19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

354 93 15
VanTe_CAFE tarafından



      Хоёр дахь өдөр.

      Сэрүүлгээ эрт тавьсан учир Инбинь өглөөний цайны цагаас өмнө урьтаж босоод үйлчлэгчдэд хөнгөн зууш бэлдэхэд нь туслан цайны цаг болоход Жуниныг дагуулан Ким гэрийнхэнтэй ширээний хойно суув.

      Түүний хадам ээж анхны бэртэйгээ ширээ тойрон өглөөний хоолоо зооглохдоо битүүхэндээ баярлах ч давхар хэт хөөрүү зангаараа түүнийг айлгачих вий эсвэл хэт дуугүй сууж байгаад түүнд хатуурхаж байгаа юм шиг санагдуулчих вий гэсэндээ ярианыхаа сэдвийг болгоомжтойгоор сонгоно.

      "Инбинь, би чамайг их сургуульд загварын чиглэлээр сурсныг санаж байна." Мири найрсаг өнгөөр асуултаа тавив.

      "Тийм ээ, би гутал загварын чиглэлээр суралцсан."

      "Гутлын загвар аа? Ховор мэргэжил байна."

      "Уг нь би хувцас загварын чиглэлээр суралцах хүсэлтээ өгөх гэж байсан ч хэдхэн минутын алдаанаас болоод гутал загварын шалгалтад хамрагдахаар болчихсон. Гэхдээ хэсэг хугацаанд суралцаад үзэхэд гутал загвар их сонирхолтой санагдсан." Инбинь сонгосон мэргэжилдээ сэтгэл ханамжтай байгаагаа хэлнэ. "Бас анхны зохиосон гутлаа өмсөхөд их тухтай байсан болохоор энэ мэргэжилдээ илүү дурласан."

      Мири толгой дохин, "Тийм шүү, гадуур зарагддаг гутлууд дийлэнх нь гоё ганган харагддаг ч удаан өмсөөд ирэхээр хөл их өвтгөдөг." хэмээн тун чухалчлан хэлнэ. "Тийм болохоор би байнга өмсдөг өндөр өсгийт гутлуудаа бүгдийг нь гадаадад захиалгаар хийлгүүлсэн."

      "Би бас өндөр өсгийт гутлын загвар зохиож чадна, би танд нэг өдөр өөрийн хийсэн загвараа үзүүлье, тэр үед та миний хийсэн туршилтын гутлыг өмсөж үзэх үү?" Инбинь өөрийн ур чадварыг гадаадын дээд зэргийн брэндийн зөвхөн хадам ээжид нь зориулж урласан гуталтай энэ дүйцэхгүй гэдгийг мэднэ. Гэхдээ бэр нь хадам ээждээ гутал хийж өгнө гэдэг өөр хэрэг, түүнд гарцаагүй таалагдана гэж бодов. Мөн түүнд үүнээс өөр тэдний гэр бүлд өгөх ямар ч бэлгийн санаа болон санхүүгийн бололцоо байсангүй.

      Мири түүний хэлснийг сонсоод гайхсан аястай, "Чи гутал хийж чаддаг юм уу?" гээд нүдээ бүлтийлгэн харав.

      "Тийм ээ, би саяхнаас ангийнхаа охинтой хамтран студи нээхээр бэлдэж эхэлсэн. Цаашдаа гутал загварын захиалгаар дагнаж, өөрийн брэндийг бүтээхээр төлөвлөж байгаа. Студи маань бэлэн болмогц хамгийн эхэнд танд гутал хийж өгье."

      "Гайхалтай, сайн байна, тэгвэл би танай студийн анхны үйлчлүүлэгч болох нь ээ."

      "Тийм ээ." Инбинь хадам ээжийнхээ догдлохыг хараад өөрийнх нь сэтгэл ч баяраар дүүрэхийг мэдрэв.

      "Ид." Гэнэт Жунин аяганд нь хальсалсан өндөг хийх нь тэр.

      "Баярлалаа." Инбинь инээмсэглэн өндгийг нь аваад бага багаар хазан идэв.

      Жунин түүнийг хоолоо идэхийг хараад санаа амарсан мэт харцаа салган өглөөний цайгаа үргэлжлүүлэн уулаа.

      Түрүүхэн Инбинь яриандаа анхаарлаа төвлөрүүлснээс болоод өглөөний цайгаа уухаа мартсан байжээ.

      Энэ дүр зургийг гэрчлэх Ким гэрийн гуравт гашуун агаад чихэрлэг холилдсон мэдрэмж төрнө. Гашуун, Жунин тэдэнд хэзээ ч хоол савхдаж өгч байгаагүй. Чихэрлэг, Жунин бусдад санаа тавьж сурсан нь гадаад ертөнц рүү ойртоход нэг алхам урагшилсан гэсэн үг.

      "Солонгост гутал захиалгаар хийх нь тийм ч хялбар зүйл биш." Түүний хадам ах Хумин гэнэт ам нээн ярианд орж ирэв.

      "Мн?" Инбинь будилж орхино.

      "Жирийн иргэд гутал захиалгаар хийлгэдэггүй, харин гутал захилгаар хийлгэдэг хүмүүс нь зөвхөн гадаадын алдартай брэндээр гутлаа хийлгэдэг. Дөнгөж төгссөн оюутнууд гутал захиалгаар хийх бизнес эрхлэх нь тийм ч ухаалаг сонголт биш." Бизнесийн чиглэлээр ажилдаг Хуминд Инбиний ярьсан зүйл хүүхдийн мөрөөдөл мэт санагдсан бололтой. "Өртөг өндөр, үйлчлүүлэгчдийн урсгал бага, үндсэндээ ирээдүй бүрх." хэмээн тэр будаа савхдангаа хэлэв.

      Хоолны ширээний ард чимээгүй суух хадам аав Соггю тэдний ярианд нэгдээгүй ч том хүүгийнхээ дүгнэлттэй санал нийлж байв. Инбиний санаа боломжтой мэт боловч хэрэгжүүлэхэд бэрх.

      "Хумин! Инбинь хараахан эхлээ ч үгүй байна! Чи яаж амжилттай болохгүй гэдэгт нь итгэлтэй байгаа юм?!" Мири хүү рүүгээ зэмлэнгүй харцаар харна. Түүний том хүү түүн шиг яриасаг хүн биш боловч амнаас нь хэдэн ёдор үг унах төдийд л түүнийг алчихмаар санагдуулдаг. Ер нь яагаад болохгүй гэж? Тэдний гэр бүлд санхүүгийн тал дээр асуудалтай биш?

      "..." Ээждээ зэмлүүлсэн Хумин хэсэг дуугүй болов. Гадаад зах зээлд хуруунаас давсан олон хүмүүс түүнийг бизнесийн дасгалжуулагч бас багшаа болгохыг гуйн чаргууцалддаг ч тэр залхуурдгаасаа болж тэднийг тоодоггүйг хэн бүхэн мэднэ. Өнөөдөр тэр ховорхон санаачилга гаргаж зөвлөгөө өгч байхад шүүмжлүүлээд авлаа. "Би зүгээр сайн санаж л хэллээ, хэрэв чи үнэхээр энэ замаар алхахыг хүсэж байгаа бол эхлээд алдартай компанитай холбогд. Туршлага хуримтлуулж, энэ салбарт нэр хүндтэй болсны дараа өөрийн студийг нээж болно." Хумин ингэж хэлэх ч Инбинийг ямар ч алдартай компанитай холбоогүй гэдгийг байсан тул, "Би GJ-ийн ерөнхий менежерийг мэднэ, хэрэв хүсвэл би чамайг тэдэнд танилцуулж өгье." хэмээн санал болгов.

      GJ бол дэлхийн алдартай спорт гутлын брэнд.

      "Тийм ээ, бизнесээ эхлэхээс өмнө туршлага хуримтлуулах нь цаашдын ажилд чинь тус болно." хэмээн хадам аав нь ч зөвлөв.

      Харин энэ мөчид Инбиньд аль хэдийн хариулт нь бэлэн байх аж. Тэр Хумины сайхан сэтгэлд ч талархаж байлаа. Үнэн хэрэгтээ тэр өмнөх амьдралдаа Хумины энэ зөвлөгөөг дагасан юм. Гадаад руу хоёр жил суралцахаар яваад төгссөнийхөө дараа чиглүүлэгчийнхээ заавраар гадаадын алдартай гутлын брэндийн томоохон компанид дизайнераар ажилд орсон. Тэр энэ хүртэл явахдаа өчүүхэн төдий амжилт гаргахын тулд байсан залуу насаа барсан, одоо эргэн дурсахад дэндүү өрөвдмөөр, харамсалтай.

      "Үнэндээ бидэнд тийм том зорилго байхгүй ээ." Инбинь тайлбарлаж эхлэв. "Надтай хамт студи нээсэн ангийн найз Хюнён бид хоёр зүгээр л гадагш гарч бусдын төлөө ажиллахыг хүсээгүй болохоор өөрсдийн студио нээх талаар бодсон. Хэдий бид үнэ нь өндөр биш ч сайн чанартай гутал үйлдвэрлэх талаар ярилцаж байгаа ч гэсэн. Бид хоёрын хийх гутлын дийлэнх нь зөвхөн дунд болон өндөр түвшний захиалгын ажлын гутал. Харин жирийн үед бид сайн борлуулалттай пүүзний загвар зохион бүтээнэ. Тэдгээрээ онлайнаар борлуулах нь орлогын маань гол эх үүсвэр байна. Ерөнхийдөө бид их мөнгө олох талаар бодоогүй ээ, зүгээр л тав тухтай ажиллах, алдагдал хүлээхгүй байх л хангалттай."

      Инбинийг тайлбарласны дараа Хумин амаа хамхин өөрийгөө хэтэрхий хүний асуудалд хошуу дүрж төвөгшөөсөн гэдгээ мэдрэв. Түүнийг үнэхээр жижигхэн студи нээгээд их орлого олохын тулд биш харин хэт их алданги алдахгүй байхыг хүснэ гэж төсөөлсөнгүй. Бизнесийн ийм хачирхалтай зорилго, үнэхээр... Хумин нүүр алдаж толгой дохисон болоод ам руугаа будаа савхадсаар цаашид өөрийнхөөрөө дүгнэхээ болив.

      "Тийм байх нь ээ, тэгээд студийн ажил хэр явагдаж байна?" хэмээн Мири эвгүй уур амьсгалыг эвдэн сонирхон асуулаа.

      "Бид байршил сайтай газар олоод түрээсэлсэн. Дараагаар нь тохижуулах ажлаа эхэлнэ. Студи маань албан ёсоор ажиллаж эхлэхэд дахиад хоёр сарын хугацаа шаардан гэж бодож байна."

      "Тэгэхээр чи энэ хоёр сар студиэ тохижуулах гээд завгүй байх юм уу?"

      "Тийм ээ. Гэхдээ ихэнх ажлыг ангийн найз минь хийх юм, би хааяа очиж шалгаж байхад л болно." Инбинь саяхан гэрлэсэн, шинэ гэргий болоод удаагүй тул Хюнён бал сарын хугацааг нь сүйтгэхгүйн тулд ихэнх ажлыг өөртөө хүлээн авчээ. Зөвхөн засал чимэглэлийн ерөнхий төлөвийг хэлэлцэх үедээ л Инбиньтэй холбоо барих аж.

      "Ид." Дахин нэг удаа Жунин түүний аяга руу өндөг хийв.

      "..." Инбинь яаж ч чадсангүй, ер нь яагаад Жунин түүн рүү өндөг чихээд байгаа юм бэ? Тэр Жунин руу дөхөөд, "Би дахиад идэж чадахгүй ээ, надад өндөг өгөхөө боль." хэмээн шивнэчхээд хадам эцэг эх рүүгээ хяламхийн инээгээд савхаа барин түүний өгсөн хоёр дахь өндгийг аваад идэхээр зэхтэл цахлай шүүрчих шиг л хурдтай Жунин түүнээс өндгийг буцаагаад авчхав.

      "Чи идэж чадахгүй, би иднэ." Жунин өндөгний талыг нэг хазалтаар идэв.

      Хэтэрхий.... хэтэрхий ичих булчирхайгүй. Нүүр нь улаан лооль шиг улайгаад ичсэндээ Ким гэрийнхний царайг харж зүрхлэлгүй толгойгоо гудайлгана.

      Эсрэгээрээ тэдний урд суух гурав нь санаа амарсан шинжтэй ам дүүрэн хоол чихэх ба овсгоотой Мирид нэгэн санаа төрсөн гэлтэй цайны цагаа мишилзсээр дуусгав.

      ....

      Ким гэр бүлийн бэртэйгээ зооглосон өглөөний унд өндөрлөж, гэрийн эзэн Соггю том хүүгийнхээ хамт ажилдаа явах бол Мири бодож олсон санаагаа хэлэлцэхээр Инбинийг дуудан цайны жижиг ширээний ард суулаа.

      "Ээжээ, таны хэлсэн зүйл чинь намайг Жуниныг аваад аялалд яв гэсэн үг үү?" Инбинь гайхан асуулаа.

      "Яг тийм!" Мири хариулахдаа хөнгөн инээмсэглэн, "Жунинийн маань эмээгийн ажил явдлаас болоод та хоёр минь хуримын ёслол хийж чадаагүй ч эхнэр нөхөр болсны бал сараа тэмдэглэх хэрэгтэй. Дээрээс нь профессор Жон Жуниныг байнга салхинд гарч байх хэрэгтэй гэсэн. Өмнө нь бид түүнийг авч гарах гэхээр хөдөлж өгдөггүй байсан, харин одоо чи түүнийг дагуулж явбал тэр лав үнэхээр баяртай байна байх."

      Инбинь толгойгоо эргүүлэн Жунин руу харвал тэр гадаа цэцэрлэгт ном уншин сууна. Хадам ээжийнх нь хэлсэн үг бас Жунины байгаа байдлыг хараад тэр хэрэв түүнд анхаарал хандуулахгүй эсвэл хэсэг хугацаанд юм ярихгүй бол Жунин үргэлж байдаг шигээ ном уншиж, эсвэл хаа нэгтээ гөлрөн өөрийн тусгаарлагдмал ертөнцдөө умбан гэдгийг санав.

      "Түүнийг аялалд авч яв, түүнд гадаад ертөнцийг илүү их харуул. Тэр гадаах ертөнцийг сонирхох тусам хурдан эдгэрнэ." Профессор Жоны өчигдөр өгсөн зөвлөгөөг эргэн санав. Мөн Миригийн хэлсэн үг түүний сэтгэлийг өндөлзүүлэв.

      "Хэрвээ та надад итгэж байвал би чадахаараа хичээх болно оо, мэдээж Жунинд хамгийн сайн байх тал дээр."

      "Мэдээж, мэдээжийн хэрэг, би бүрэн итгэж байна." Түүнийг бэрээ болгохоор хүлээн зөвшөөрсөн цагаас хойш Мири түүнд итгэхээр шийдсэн ба хоёр гэр бүлийн уулзалтын оройн зоогийн үеэр хүүгийнх нь нөхцөл байдалд хийсэн түүний үйлдэл нь ганц Мири ч биш Ким гэр бүлийн бүх гишүүдэд таалагдсан нь түүнд итгэх томоохон суурийг тавьсан.

      "Тэгвэл... Би аялалд Жунинд хэрэгтэй гэсэн зүйлсийг бэлдье." Инбинь хурдан шийдвэртээ хүрчээ.

      "Тэг тэг, эрт бэлдсэн нь дээр. Би чамд цүнх бэлдээд өгье." Мири бушуухан хэлчхээд догдлолтойн эрхгүй хүүхдүүдийнхээ аялалд бэлдэхэд туслахаар Сон авгыг хайхаар явлаа. Тэднийг хаашаа явах хэр хол явахыг асууж тодруулж, ярилцаж шийдвэрлэлгүйгээр хамгийн чухал нь болох аяллын бэлтгэхийг базаахаар ухасхийж буй.

      Аялахаар авахаар шийдсэний дараагийн хийх эхний зүйл нь хамтрагчдаа уг мэдээгээ дуулгах билээ.

      Инбинь цэцэрлэг рүү гарч Жунины хажууд очоод хадам ээжтэйгээ ярилцаж байх үед нь Жунин дэлгэж байсан номынхоо гуравны нэгийг аль хэдийн дуусгасан болохыг олж мэдэв.

      Ямар ном бэ? Инбинь ном дээр бичигдсэн хэдэн өгүүлбэрийг хяламхийн ойлгохыг оролдсон ч мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо бүхий үгс түлхүү агуулсан байсан нь гадаадад дөрвөн жил амьдарсан түүнийг бичиг үсэг тайлагдаагүй нэгэн шиг санагдуулж орхив. Улам толгойгоо гашилгахгүйн тулд өөр тийш хараад гараа сунган номын нүүрийг халхлав.

      Төвлөрч байсан зүйл нь хаагдсанд Жунин өөрийн эрхгүй толгойгоо өргөөд сая л Инбиний ирснийг анзаарсан бололтой түүнийг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо.

      "Энэ ном тийм гоё байна уу?" гэж Инбинь түүнээс сонжин асуувал Жунин "Мнн" гээд толгой дохив.

      Инбинь гэнэтхэн л түүнийг өдмөөр санагдан албаар түүн рүү хөөрхөн нүд гаргаад, "Тэгвэл би хөөрхөн харагдаж байна уу? Ном гоё харагдаж байна уу?" хэмээн асуулаа.

      Хариуд нь Жунин огт эргэлзэлгүйгээр, "Чи хөөрхөн" гэлээ.

      Бүүм!

      Инбинь цээжээ дарж, биеэс нь хэсэг хугацаанд нисэн одсон сүнсээ хүлээнэ. Хэрэв хэн нэгэн ийм хариултыг өгвөл нүүрэн дээр нь аргагүйн эрхэнд худлаа хэлсэн бай ч сонсоод баярлах авч энэ тохиолдолд уг өгүүлбэрийг хэлсэн хүн нь худал хэлж чаддаггүй Ким Жунин шүү дээ, хэрэв тэр түүнийг хөөрхөн гэвэл үнэхээр Жунины нүдэнд тэр хөөрхөн харагдаж байх ёстой.

      Ингэж бодсон Инбиний сэтгэл хөөрч, магнай тэнийтэл инээн Жунинд хандан, "Аялалд явцгаая." гэв.

      "Аялал?" Жунин хөмсөг зангидна. Тэр аялах тийм ч дуртай биш. Өмнө нь гэрийнхэн нь түүнийг ятгасаар аялалд авч явж байсан ч гаднын хэт шуугиантай дуу чимээ, зах замбараагүй орчин нь этгээд хачин байсан учир тэр дахиж гарах хүсэлгүй болсон байв.

      "Мхн, зөвхөн хоёулхнаа зугаалъя." Инбинь үргэлжлүүлэн, "Надад үргэлж очихыг хүсдэг ч хэзээ ч боломж олдож байгаагүй газар байна, харин энэ удаа чи надтай хамт явж болно шүү дээ."

      Түүний үргэлж очихыг хүсдэг ч хэзээ ч боломж гарч байгаагүй газар?

      "За." Жунин толгой дохилоо. Хэрэв Инбинь явахыг хүсвэл түүнийг дагаж явахад бэлэн. Бага зэрэг чимээтэй байсан ч хамаагүй тэр Инбиний авч өгсөн чихэвчийг авч явж болно.

      "Тэнд үнэхээр сайн найз минь байгаа, тэр ялангуяа чиний талаар мэдэхийг хүсэж байгаа болохоор очоод та хоёрыг танилцуулна аа." Инбинь ихэд догдлолтой ярина. "Түүний гэр бүл маш том интоорын цэцэрлэгтэй, бид тэнд интоор түүж, хамтдаа идэж болно!"

      "За." Жунин инээмсэглэв. Тэр түүнийг үнэхээр интоор жимсэнд ямар их дуртай болохыг санангаа зун болгон эмээ нь түүнээс ямар жимс идмээр байгааг нь асуухад үргэлж 'интоор' гэж хариулдаг байснаа дурсав.

      "Нээрээ, чи ч гэсэн интоор идэх дуртай биз дээ?" Инбинь багадаа Ким эмээгийнд очих болгондоо ширээн дээр нь байнга интоор байдаг байсныг санав. Жунин ч бас интоор идэх дуртай гэж Ким эмээ хэлж байсан.

      "Мнн" Жунин толгой дохино.





.....
:  Уншигч эмэгтэйчүүддээ, охиддоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🫶🏻
Дараагийн хэсгээ маргааш оруулна аа.

Okumaya devam et

Bunları da Beğeneceksin

8.1K 194 10
What if in this alternative timeline Ben had a friend named Y/N that also had family in the plumbers. What if he already knew about grandpa Max's sec...
13.9K 225 24
Alex returns to his home town or now city. It's his first time in university, with his old best friend Leah. He finds himself stuck with a roommate...
602K 63.5K 25
في وسط دهليز معتم يولد شخصًا قاتم قوي جبارً بارد يوجد بداخل قلبهُ شرارةًُ مُنيرة هل ستصبح الشرارة نارًا تحرق الجميع أم ستبرد وتنطفئ ماذا لو تلون الأ...
3.1M 252K 96
RANKED #1 CUTE #1 COMEDY-ROMANCE #2 YOUNG ADULT #2 BOLLYWOOD #2 LOVE AT FIRST SIGHT #3 PASSION #7 COMEDY-DRAMA #9 LOVE P.S - Do let me know if you...