' Царайлаг Бүжгийн Багш Жонво...

Von _Ceruleans

7.5K 889 50

Шийдвэртээ хүрнээ. Би бүжгийнхээ багш Ян Жонвоноос өөрөө холдох болно! Mehr

1. Чи хамгийн мундаг нь шүү!
2. Бүжгийн багш Ян Жонвон
3. Царайлаг царай
4. Салмааргүй
5. Ингээд л үхнэ гэж үү ?!
6. Хуучнаа дурсах цаг.
7. Жонвоны хийсэн хоол.
8. Шуурхай бэлтгэл
9. Ууртай Жонвон ба хэцүү Ники
10. Хуурамч найз залуу
11. Шалгаруулалт.
12. Би чамд сайн.
13. Өвдчихлөө.
15. Үгүй байлгүй дээ.
16. Танихгүй юм шиг бай.
17. Жонвон ахиад л аварсан.
18. Үдэшлэг.
19. Хуучин өрөө минь.
20. Бид шинээр эхлэж болох уу?
21. Ники ба түүний өрөөсөн хайр
22. Ники ба түүний найз охин.
23. Анхны үнсэлт биш.
24. Миний Жонвон
25. Бид гэрлэх болов уу?
26. Бүжгээр эхэлж, бүжгээр дуусах бидний хайр.

14. Баяртай Жонвон аа.

255 29 0
Von _Ceruleans

" Ходоодны хямрал байна. Сайн амрааж өөрт тохирсон хоол идүүлж, илүү хөдөлгөөн битгий хийлгээрэй"

"Ойлголоо.."

Жонвон Никиг ирдэг өдөр л бие нь сайнгүй харагдсан. Нойр хоолгүй хэд хоног бэлтгэл хийгээд бие нь бүр дордчихож ээ.

Би ч түүнийг нь анзааралгүй хэд ч хонуулчихсан юм. Сайн сайн гэчихээд бусдыг ч бодолгүй өөрийгөө хичээж байсан байна. Хүйтэн амьтан ч болдоо.

Өөрт нь уурлаж барьлаа, Жонвон надад хичээл заахыг хүсэхгүй байна , би түүнд төвөг удаж байна гээд би ганцаараа ийм байгаагүйгээ сая л ойлгох шив. Бусдыг ч тоолгүй бүх буруугаа тэдэнд чихчихээд , би л зүгээр байвал бусад нь яахав гэсэн өчүүхэн бодлоосоо салах гэсээр байтал миний эргэн тойрон дахь хүмүүс шархалж дуусах нь.

"Жонвон аа... Ийм болсныг чинь ч анзаараагүйд уучлаарай. Миний л тэнэгт байгаа юм. Ийм байж чамд сайн гээд. Удахгүй байхаа. Би дугуйлангийнхаа хугацааг дуусгачихаад чамайг зовоохоо болих байх."

Би түүнийг ухаангүй байх хооронд уучлалт гуйж байна. Мэдээж тэр сонсохгүй. Намайг ингэж хэлсэн гэж зүүдлэх ч үгүй.

Жонвон руу ширтэн хэсэг санаа алдан сууж байхдаа яарсаар авч гарсан утас минь хойно дуугарав.

Аваад харвал ' Аав ' гэсэн байлаа.

" Байна уу?"

"Өө охин минь. Хэр байна даа. Айлд амьдрах хэцүү биш байна уу?"

Хэцүү биш байна уу гэх үгийг сонсоод л нүд минь нулимсаар дүүрч эхлэв.
Тиймээ! Үнэхээр хэцүү байна гээд хэлчихмээр байгаа ч ээж аавдаа тийм байдлаа харуулж санааг нь зовоохыг хүсэхгүй байна.

"Зүгээр дээ. Та хоёр минь яаж байна. Хэзээ ирэх юм бэ?"

" Бид 7 хоноод очих гэж байгаа. Охин минь дараа залгъя. Ээж чинь дуудаж байна" хэмээгээд таслалаа.

Тасласны дараа утас минь ахиад дуугарах бол тэр нь дуудлага биш зурвас байсан юм.

- Айлд хэцүү байвал гэрийн хаалганы нууц хайрцагт илүү түлхүүр байгаа. Ганцаараа байж чадна гэж бодож байвал очоод хоно доо. Хайртай шүү.

Тийм дээ. Явдаг л хэрэг. Төвөг удаж байхаар Жонвоныг сэрэхээр шууд л явъя.

---

Миний бэлтгэл ч өнгөрсөн. Би дугуйлан дээрээ очоод Жонвоныг өвдсөниыг хэлэхэд бүгдийнх нь царай барайж, өөрсдөө яаж бэлдэх болж байгаагаа бодож харагдсан.

Өдөр болгон Жонвоныг харж хонодог учраас би гэрт харих боломж олдохгүй байгаа. Өдөртөө очиж хувцасаа солиод оройдоо хонодог болохоор тухтай унталгүй бараг 3 хоносон байх.

Жонвоны тухайд бол тэр сэрсэн түр зуурийн ухаан алдалт болон , унтуулах тайвшруулах тариа тарьсан болохоор 2 хоног унтаад өнөө өглөө сэрсэн. Үнэхээр турчихсан дээрээс нь тэр хөөрхөн нүд нь доогуураа зураас татаад хөхөрчихсөн. Инээхэд нь гарч ирдэг байсан томоос том хонхорхой. Тэрийг харалгүй удаан хугацаа өнгөрч.

Ийм байж түүнийг хайрлана гэж үү. Угаасаа одоо зуны амралт дуусаж байгаа. Ганц жил сураад мэргэжлээрээ ажиллах болно. Өөртөө зав гаргаж бэлдэх ёстой. Бид өөр өөрийхөө амьдралыг л хөөж явах хэрэгтэй. Бие биедээ санаа тавиад эрхлэлдээд хэвтэх цаг биш.

"Юу бодоод байгаа юм?"

Алчуур норгож байхдаа бодол болон ус гоожуулаад орхисноо ч мартаж. Хажуунаас Жонвон чимээ гаргаагүй бол ус алдахад ойрхон байлаа шүү.

" Юу ч биш дээ. "

"Ах эгч хоёр хэзээ ирнэ гэж байна. Дараа долоо хоногт уу?"

" Тиймээ, яаж мэдээ вэ. Намайг гэртээ очиж болно гэсэн. Илүү түлхүүр байгаа гэж хэлсэн."

"Тэгвэл чи явах уу?"

" Магадгүй.. Тийм байх. Мэдээж явах болно. Би гэрээсээ бэлтгэлдээ явж болно. Одоо 8 сар гарах гэж байна. Сургууль орох ч дөхөж байна. Бид чинь одоо төгсөх анги болно. Мэргэжлээрээ сурж том болох ойртож байгаа болохоор..Өөртөө..өөрсөддөө– нөгөө"

Би ойлгомжгүй урт яриандаа орооцолдон эвгүй байдалд орж байна. Учир нь Жонвон надруу тасралтгүй ширтэж байсан юм. Гэрэл цацардаг нүднээс нь гуниг мэдрэгдээд ч байх шиг.

" Чиний л шийдвэр. Би ч гэсэн эмнэлэгээс гараад бэлтгэлээ багасгаж хичээлээ хийх болно. Бид улам завгүй болох нь ээ."

Би Жонвоноос хайр мэдэрдэг. Гэхдээ тэр надаас хайр мэдэрдэг эсэхийг би хэлж мэдэхгүй. Түүнийг надад далдуур санаа тавьдаг гэдгийг би бие махбодоороо мэдэрч чаддаг. Учир нь тэр онцгой нэгэн.

---

Одоо шөнийн 3 цаг өнгөрч байна. Энэ үед сэрүүн байгаагийн учир юунд гэвэл хувцасаа баглаж л байгаа юм.

Жонвон 2 хоногийн өмнө эмнэлэгээс гарч өөрөө хоол хийж идэх хэмжээндээ хүрчихсэн. Одоо миний хэрэг байхгүй. Бусад шиг захиа үлдээж явахгүй л дээ. Бэлтгэлийн минь хоног дуусах болоогүй, тэр болтол уулзалдах учраас ичмээр зүйл хийгээд хэрэггүй байхаа.

Би аль болох чимээгүйхэн гарахыг хичээн хаалгаа аамжаар онгойлгон өнөөх баглаатай хувцасаа өргөн явсаар үүдний хаалган дээр ирлээ.

Тэнд миний өмсдөг байсан Жонвоны гутал, мөн шаахайнууд харагдана. Ахиж өмсөхгүй нь дээ...

Баяртай Жонвон аа!...

Weiterlesen

Das wird dir gefallen

1.7K 82 10
in high school a girl who's name is park y/n she like a boy who's name is Kim taehyung. taehyung also love her but he doesn't tell about that and y...
941 156 11
‌ ≪ 👽 ≫ ئەم چیرۆکە خەیاڵیە وە لەسەر خۆم و بێستەکەمە هیوادارم بەدڵتان بێت وە هەموو مافێکی ئەگەڕێتەوە بۆخۆم کەنا...
1.5M 110K 42
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...