𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |...

By MoonHwa__

16.2K 2.7K 209

Асуудал таригч бяцхан чөтгөрүүд! /2021.10.22/ - /2022.01.01/ More

1. Intro
2. Жон Руүн
3. Үхчихсэн юм биш байгаа?
5. Баяртай хүү минь...
6. Одоо ч сэтгэлтэй юу?
7. Эмэгтэй халк
8. Сал!
9. Авраарай!
10. Дуусч байна аа.
11. Хачин байгаа биз?
12. Хатааж байна
13. Танилц!
14. Эмээ!
15. Хайж олно
16. Гэр бүлийн цаг
17. Би жирэмсэн!
18. Нас ямар хамаатай юм?
19. Миний найз охин болж болох уу?
20. Tae's past
21. Салцгаая
22. Merry Christmas! [ending]

4. Жиён

775 139 15
By MoonHwa__

"Хөөе Жон Жонгүг! Сэр л дээ!"

Руүн аавынхаа нүүр лүү хэд чанга цохиод сэрээж орхив. Тэхён нэлээн хэд дуудаад сэрээж чадаагүй учир Руүнаас гуйсан нь энэ.

"Аан... Руүн сэрчихжээ? Сайхан амарсан уу?"

"Ямар юмны чинь сайхан амрах! Ирж авахгүй хаагуур тэнээд байдаг юм бэ та!"

Руүн өмнө нь аавынхаа өмнөөс ингэж том дуугарч байгаагүй учир Жонгүг бүр хэлэх үггүй болчихов.

"Руүн... Миний хүү хэнээс ийм үг сурсан юм?"

"Солхёнаас. Солхён өчигдөр орой аавдаа ингэж хэлээрэй гэсэн"

"Хөөе чи!..."

Солхён хариугүй Руүн руу хашгирах гэж байснаа аавынхаа ширүүн харцнаас айн чимээгүй болов.

"Солхён миний охин тийм үг заагаа юу?"

"Үгүй ээ би заагаагүй. Руүн худлаа яриад байна шд"

"Солхён?"

Тэхён худлаа яриад байгааг нь мэдэж байгаа учир үнэнийг нь хэлүүлэх гэж дахин асуув.

Солхён гар хуруугаа оролдсоор толгой дохиход Тэхён өмнө суугаад "Аав нь юу гэсэн билээ?

"Би дахиад тэгэхгүй ээ. Уучлаарай"

"Сайн байна. Харин одоо явцгаах уу? Цаг хэцүүдэж байна"

Бүгд яаран гадагшаа гарж Жонгүгийн машинд суугаад цэцэрлэг рүү хөдлөв.

"Хён ер нь та нэгэнт л намайг мэдчихсэнээс хойш надад ичиж зовоод байх юм алга аа. Миний сэтгэлийг хүлээж авах уу?"

Юу ч бодож саналгүй утсаа оролдон сууж байсан Тэхён том нүдлэн Жонгүг руу харж байснаа "Үгүй" гэх нь тэр.

"Яагаад?"

"Чи надад сэтгэлтэй байж болно. Харин би яах юм?"

Жонгүг хэсэгтээ чимээгүй жолоогоо барьж явсанаа хурдаа бага зэрэг сааруулан "Тэгвэл сэтгэлийг чинь булаах хүртэл хүлээчих. Харин та бэлэн гэж үзсэн үедээ-"

"Уруул дээр чинь үнсэе. Хаана ч байсан хамаагүй ингэж энгэрээс чинь татаад уруулыг чинь эзэмдэх болно"

Тэхён хувцасных нь энгэрээс зууран ингэж хэлэхэд Жонгүгийн хацар улайн нүдэнд нь инээмсэглэл тодроод ирэв.

"Хён... ард хүүхдүүд байгааг мартаа юу?"

"Аан... нээрээ тийм..."

Тэхён дуугаа намсган амаа дарахад Жонгүг шоолсон янзтай инээгээд "Надад долоо хоног л өгчих"

"Чи арай ингээд хүмүүсээр тоглоод байдаг нөхөр юм биш биз?"

Нэг хөмсгөө өргөн хачин харцаар харах Тэхён ийн хэлэхэд Жонгүг тэр дороо толгой сэгсрэн "Үгүй ээ Хён! Би тэгдэггүй. Анх таныг Руүны цэцэрлэг дээр харсан юм. Тэгээд их сургуульд ороход ч бас тантай таарсан. Мэдээж намайг хүүхэдтэй болохоор эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хэн ч тоохгүй шдээ. Тэгж бодоод таныг сонирхож эхэлсэн юм. Адилхан хүүхэдтэй болохоор. Тэгээд нэг мэдэхэд л..."

"Ааваа цэцэрлэг өнгөрөх нь байна!"

Жонгүг яриандаа болоод цэцэрлэгт ойртсоноо ч анзаараагүй байв.

"Өглөөний мэнд Руүн бас Солхён"

"Өглөөний мэнд багшаа!"

Цэцэрлэгийн багш нь тэднийг инээмсэглэсээр угтан авахад аавууд нь ч гараа далласаар гарч одов.

"Залуу минь чамд долоо хоног байна"

Тэхён Жонгүгийн машинаас буухдаа мөрөн дээр хоёр цохин сургууль руу түрүүлэн оров. Жонгүгийн нүүрэнд инээмсэглэл тодорч машинаасаа буугаад сургууль руу орлоо.

"Арай чадчихсан юм биш биз дээ? Хамт ирж байнааг бодвол?"

"50 хувийн гүйцэтгэлтэй л явж байна даа. Хононо гэж байснаараа гэрт нь хоночихсон. Гэхдээ төлөвлөгөөнөөс өмнө Руүн ахад хэлчихсэн байна лээ"

"Тэгээд?"

"Руүн гэхдээ миний ажлыг хөнгөлөөд өгөх шиг санагдсан. Үгүй бол би өөрөө хэзээ ч хэлээ билээ"

"Тэгээд яая гэж бодож байна?"

"Надад долоо хоног өгсөн. Тэр хооронд л би тэрнийг өөртөө татах ёстой"

"Хангалттай л юм байна. Яахаа мэдэж байгаа биз дээ? Би орлоо"

Жонгүгийн найз гэх залуу нуруун дээр нь нэг цохьчихоод түрүүлээд анги руугаа ороход Жонгүг хэсэг зогсож байснаа араас нь оров.

"Руүнаа аав нь чамаас хэдэн юм асууя"

"Юу юм?"

"Солхёны аав байна аа? Тэр ах нь юунд дуртай юм шиг байна? Анзаарсан уу?"

"Мэдэхгүй ээ... Гэхдээ гүзээлзгэнэтэй сүү уугаад байсан"

"Өөр?"

"Өөр юм мэдэхгүй ээ"

Жонгүг хүүгээ аван цэцэрлэгээс хөдөлж байхдаа Тэхёны талаар элдэв юм асуусаар л байв.

Харин Руүн чадахаараа хариулж өгнө. Тэгсээр гэртээ ирэн оройн хоол хийж идчихээд өглөө эртхэн шиг сэрүүлэг тавин унтаад өгөв.

Өглөөний 6 цаг 10 минутанд сэрүүлэг дуугарч Жонгүг эрт унтсан болоод ч тэр үү дургүйлхэлгүй сэрэх аж.

Нүүр гараа угааж үс зүсээ янзалсны дараа шууд л гал тогоо орж хоол бэлдэж эхлэв.

Цаг явсаар Руүны сэрэх цаг ч болж хүүгээ сэрээн хувцаслаад цайг нь уулган яаруу сандруу гарцгаах нь тэр.

Тэхён охинтойгоо элдэв зүйлсийг ярьсаар гэрээсээ гарч ирээд Жонгүгийн машиныг ч анзааралгүй алхаад явчихав.

"Ааваа таныг танихгүй байгаа юм биш үү?"

"Үгүй ээ анзаараагүй байх"

Жонгүг өөрсдийг нь харалгүй яваад өгсөн Тэхёныг араас нь дуудахад Тэхён ч эргэж харан тэдэнтэй мэндлэв.

"Уучлаарай. Энд байгаа гэж төсөөлсөн ч үгүй"

"Зүгээр дээ хён. Явцгаах уу? Таныг авах гэж ирсэн юм"

"Нэгэнт ирчихсэн юм чинь суух л байх"

Тэхён Солхёныг хөтөлсөөр Жонгүгийн машинд суухад Жонгүг ч цэцэрлэг рүү хөдлөв.

"Эвтэй байгаарай Руүнаа. Аав нь явлаа"

Өнөөдөр ч мөн сургууль хүртэл ямар нэг зүйл дуугаралгүй явсаар очсоныхоо дараа л Тэхён ам нээсэн юм.

"Чамтай үерхэчихвэл автобус явчихна гэж яарахгүй амар л юм. Би бодолцож үзнэ ээ" Тэхён ингэж хэлчихээд Жонгүгийн үгийг ч сонсолгүй буугаад явчихсан юм.

"Ойрд юу болоод ганган машинаар ирээд байгаа юм бэ дээ?"

Тэхёны найз түүнд ингэж хэлээд ширээнийхээ ард суухад Тэхён бага зэрэг инээмсэглээд сандлынхаа түшлэгийг налаад "Найз залуу" гэх нь тэр.

"Юу вэ?! Хэзээ тэр вэ? Яагаад надад хэлээгүй юм?"

"Арай ч үерхээгүй байна л даа. Санал тавихыг нь хүлээж байна"

"Тэгэхээр чамайг эргүүлээд байгаа байх нь ээ?"

"Мм. Бас хүүхэдтэй. Бүр Солхёны анги"

"Хэн гэдэг юм?"

"Жон Руүн"

"Манай сургуульд тийм нэртэй хүн байхгүй дээ... Шинэ юм уу? Миний танихгүй хүн гэж баймааргүй юм"

"Аан. Хүүг нь Руүн гэдэг юм. Өөрийг нь Жон Жонгүг"

"Жон Жонгүг? Хөөх... Тийм хүн чамайг эргүүлж байна гэж үү? Чи ч бүр нэлээн таалагдсан бололтой дог шүү"

Тэр их сайн мэддэг бололтой гайхсан янзтай ярих бол Тэхён түүний талаар нэр эсвэл хүүхэд хоёроос нь өөр юуг нь мэдэхгүй тул жаахан бухимдангуй байв.

"Жонгүгийн талаар юу мэдэх юм?"

"Ганцхан хичээл номонд тархиа зарцуулаад бай. Тэгэхээр хүн ч танихгүй болж байгаа юм. Жонгүг чинь үеийнхэн дундаа тулчихсан алдартай нэр хүндтэй сурагч. Биш ээ манай үеийнхэн дунд ч нэртэй"

"Юугаараа?"

"Юугаараа байхав дээ. Царай зүсээрээ. Сурлагаараа. Байгаа байдлаараа. Ом Жонхваны хүү гэдгээрээ. Охид араас нь шуурдаг гээд л бод. Тэгээд хүүхэдтэй гэж мэдчихээд алга болчихдог. Баян гэр бүлийн хоёр дахь хүү. Хүүхдийнх нь ээж хэн гэж бодож байна?"

"Тэрийг нь хүртэл мэддэг юм уу?"

"Би чинь энэ сургуулийн нэвтэрхий толь! Өнгөрсөн жил чиний дурлаад хөл толгойгоо алдчихдаг төгсөх курсын Пак Жиён. Жонгүгийн гэрт дээврийн өрөө түрээслэж амьдардаг байсан юм байна лээ"

"Юу?!"

"Дуугүй сонс! Жонгүгийн ээж Жиёныг сурлаганаас өөр авах юмгүй гээд хүүхдийг нь аваад ээж хүү хоёрыг салгачихсан гэсэн. Аймар хүн гэнэ лээ"

"Тийм хүнийг хөөж байна гэхээр эрэгтэй хүнийг хүн гэж хүлээж авах уу?"

"Эрэгтэй байх чинь хамаагүй ээ. Гол нь чиний байгаа байдал л шийднэ. Би лав та хоёрыг тохирно гэж бодож байна"

Аймар гэр бүлийн хүүхэд шүү... Стандартад нь тэнцэх байгаа Тэхён?

Continue Reading

You'll Also Like

569K 8.7K 86
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
55.5K 1.9K 15
kirishima x trans!bakugou When Bakugou was young, he came out to his mom and her boyfriend, that didn't settle well with Mr. Transphobia and landed B...
19K 1.8K 20
" შეგვიძლია დავივიწყოთ თვალის ფერი, თმის სურნელი... დავივიწყოთ მოგონებები ნათქვამ სიტყვებზე... მოვიშოროთ თავიდან მელოდია ან ლექსის სტროფები... მაგრ...
200K 4.2K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...