•15•

4.8K 344 20
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Америк явах өдөр~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Америк явах өдөр~

Өмнө нь хэзээ ч очиж үзээгүй танихгүй газар луу явах гэж байна. Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хот руу. Мэдэхгүй хэдий ч сэтгэл догдлуулсан газар луу...

Тэр өдрөөс хойш Сэүнийг харах төдийд түүний намайг үнссэн дүр зургууд нүдэнд минь үзэгдэж, ичээд байгаа ч юм шиг нэг тийм эвгүй мэдрэмж төрөх болсон. Гэвч Сэүнд энэ бүх зүйл байдаг л зүйл аятай юу ч болоогүй мэт байдаг байлаа.

Сэүн надтай ам нээгээгүй их удаж байна. Зүгээр л урьдынх шигээ чимээгүй өглөө эрт босож, аавтайгаа хамт явж, орой гэртээ ирээд шууд л унтаад өгөх болсон.

Миний толгой гашилж гүйцэх нь байна. Түүнийг тоохгүй байя гэж хичээх бүрт нүдний минь өмнүүр түүний үнсэлт зурвасхан орж ирж бодлыг минь бүхэлд нь эзэлж байлаа. Мэдэх юм алга. Надад л ганцхан ийм мэдрэмж төрөөд байгаа юм байхдаа.

Marriage Where stories live. Discover now