Хагацал гэдэг миний хувьд нулимс төдийхөн байгаасай гэж хүсч ирсэн. Үнэхээр хүссэн.

Даан ч хагацал гэдэг нь өөрөө ч мэдээгүй байхад нүдийг минь бүрхэх айдас, хэлж чадаагүй үгсээ хэлэхэд нүүрийг минь дүүргэх харуусал, үлээх салхинд хүртэл хоосорч үлдэх уй гуниг байж.

Зүгээр л нулимс байсан ч...

Тэр нулимс нь хүртэл нүднээс минь урсахдаа хязгааргүй их өвдөлтийг цээжинд минь мэдрүүлж, бүр доошлохдоо намайг сийчих шиг л зовоох юм.

"Жонгүг..."

Хөл минь мэдээгүй болчихсон.

Үгүй ээ... Миний бие бүхэлдээ юу ч мэдрэхгүй нь...

Тоглож байгаа биз дээ?

Тоглоом биз дээ?

Би боссонгүй. Ямар хэгэн хөдөлгөөн ч хийсэнгүй. Яг тэндээ... Яг тэндээ л доош суугаад толгойд эргэлдэх мянга түмэн дурсамжаа, дурсамж л болоод үлдчихвий гэх айдастайгаар эргүүлэн бодохдоо уйлахаас өөр зүйл хийсэнгүй.

Гэтэл хэдэн жилийн өмнө уншиж байсан зүйл дээрх хачин гэмээр өгүүлбэрүүд толгойг минь дүүргэлээ.

Хүн үхэх үед тархи нь долоон минут хэвийн ажилласаар л байдаг. Тэр мөчид амьдралынхаа хамгийн тод дурсамжуудыг зүүд шиг дарааллаар нь харна.

"Жонгүг..."

Түүний минь нэр миний хувьд хэзээд онцгой байв. Энэ зургаахан үсэг хүртэл амнаас минь урсахдаа гайхалтай галзуу мэдрэмжийг надад өгдөг. Түүний гэсэн бүх зүйл намайг галзууруулдаг. Үргэлж...

"Жонгүг..."

Нэрийг нь үхэн үхтлээ шивнэх юмсан.

Энэ нэрийг л үхэн үхтлээ шивнэвэл би харамсахгүй.

Эцэст нь би дээш босоод дээврийн ирмэг дээр тулж ирэв. Өндөр өсгийтөө харах мөчид түүнтэй уулзах үеэс эхлээд бүх дурсамж минь тодрох аж.

"Жонгүг..."

Миний Жонгүг...

Миний хаан...

Хөлөө дээш өргөн дээврийн ирмэг дээр авирахаар оролдвол толгой минь гэнэт л хатгуулан өвдөж түүний хоолой хаа нэгтээ цуурайтах нь тэр.

YOU ARE MY JOKER [Completed]Où les histoires vivent. Découvrez maintenant