Шалиг ах

242 35 3
                                    

Эхний гурван товчоо тайлан энгэрээ задгайлж , архины эхүүн үнэрийг нялуун сүрчигний үнэртэй хослуулан тийм ч таатай бус үнэр сэнгэнүүлсээр урд минь зогсох та.

Би яагаад таны үгэнд итгэсэн юм бол?

Намайг харсан даруйд таны царай барайж , надтай уулзсандаа дургүйлхэж буйгаа огтоос нуусангүй. Харин ч багахан ярвайсаар

"Би удахгүй салчихна гээд байхад яах гэж ирсэн юм? " хэмээх аж.

Таны хэлэхийг сонсоод урам минь ихээр хугарсан ч биеэ барьсаар

"Тэгвэл яг одоо буцаж ороод түүнд энэ харилцаагаа тасалъя гэж хэл! Та чинь эхнэртэй хүн шүү дээ ах аа." гэхэд минь

"Би мэдэж байна аа. Миний хэрэгт битгий оролцоод бай! " гэчхээд гуйвж дайвсаар намайг орхин явлаа.

Би таниас юу хүлээсэн юм бол?
Миний мэдэх та ийм л хүн байсан шүү дээ...

•••••••••••••••••

Хэд хоногийн дараа

Бидний сүүлийн уулзалтын дараа шууд л амралтаа авчхаад хэдэн хоногийг гэртээ зурагт үзэж , эсвэл тамхи татан гиюүрсээр өнгөрөөлөө.

Өнөөдөр ч мөн адил буйдан дээрээ тамхи татан хэвтэж байтал гэнэтхэн дуудлага ирэх сонстож гайхсаар утсаа автал та залгаж байх нь тэр.

Таныг түрүүлж залгасанд гайхан хахаж цацан ханиалгасан ч яарсаар утсаа авлаа.

- " Байна уу? "

" Байна. Ханиад хүрчихсэн юм уу? " утасны цаанаас ханиалгахыг минь сонсоод ийн асуух та надад санаа тавьж байгаа мэт санагдсан учраас үнэхээр их баярласан ч түүнийгээ аль болох нуусаар,

" Үгүй ээ, сая тамхи татаж байсан юм. Та ямар хэргээр залгасан юм? "

" Зүгээр л би эхнэрээсээ салчихсан гэдгээ хэлэх гэсэн юм. Миний тухай түүнд хэлээгүйд баярлалаа. Бас би өчигдөр шинэ байранд нүүж орсон. Чамайг маргааш манайд зочилж ирвэл би баярлана шүү! "

" Тэгье ээ, би өглөө 11:00 цагийн үед гэрт чинь очъё. " дэндүү их баярласандаа яаран ийн хариулсанд минь та инээсээр

" За тэгвэл маргааш уулзъя. Сайхан амраарай " ийн хэлээд утсаа тасалж орхилоо.




Маргааш

Урьд шөнө яг л өсвөр насандаа буцаад оччихсон мэт догдолж сандарсаар олигтой унтаж чадаагүй тул үе үе эвшээсээр шинэ гэрт чинь ихэд эв хавгүйхэн сууна.

Хамт ажилладаг хүнээсээ дуудлага аваад түр өрөөндөө орчхоод гарч ирэхдээ та үүнийг минь анзаарч инээд алдсаар хажууд минь суугаад

"Чи ч өөрчлөгдөөгүй байна шүү. Өхөөрдөм хэвээрээ байна. " гэснээс чинь болж ичин нүүр багахан улайх нь мэдэгдэж байлаа.
Сандарснаас болж хажууд чинь байх тухгүй санагдаж эхэлсэнд тайвшрахын тулд

" Тамхи татаж болох уу? " хэмээн асуухад

"Хэзээнээс татдаг болсон юм? Их сургуульд байхад татдаггүй байсан санагдах юм" гэсээр босч надад жижигхэн шар навчны хэлбэртэй хуванцар таваг өгөөд

"Манайд үнсний сав байхгүй болохоор наадахаа хэрэглэ "

"Та их сургуульд байхад хамт тамхилахаар явдаг байснаа мартчихсан бололтой."

"Тийм л бололтой " инээсээр ийн хариулах аж.
Тамхинаасаа хэд сорсны дараагаар хамаагүй тайвширч , асуухыг хүсэж байсан асуултаа санан

"Та эхнэрээсээ салчихсан байж өнөөх эмэгтэй дээрээ очихгүй байсан юм уу? Би таныг түүн дээр л очно гэж бодсон. " хэмээн асуулаа.

"Мэдэхгүй ээ, зүгээр л түүн дээр очихыг хүсээгүй. Магадгүй нэг хэсэгтээ түүн дээр очихгүй байх. Тэр ч бай өөр эмэгтэй ч бай одоохондоо хэнтэй ч уулзах бодол алга. Эмэгтэйчүүдээс түр зуур хол баймаар байна."
.
.
.
.
.
Гэвч төд удалгүй утсанд чинь дуудлага ирж та намайг гэртээ үлдээн яарсаар гарч одлоо...





J/N: Би ч тэр бичвэр минь ч тэр нэг л олигтой болохгүй л байна даа , хмм...

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Onde histórias criam vida. Descubra agora