Оршин суугч

517 42 4
                                    

Тэр жил би хавцлын амтай ойрхон уулан дээр амьдарсан билээ. Уулын эгц өөдөөс хавцлын хагарч цуурсан ам харагдаж, он жилийг илтгэх мэт үе үеийн чулуун давхаргын олон өнгөнүүд зурайх аж. Эргэн тойрны уулс манантсан юм уу гэлтэй том нэвсгэр үүлсээр хүрээлэгдэнэ. Тэр үүлс хөврөн хөвөрсөөр явж одоход ногоорон харагдах намхан уулс битүүхэндээ гуниглана.

Дахиад ирээрэй гэх шиг..

Зуны цагт бусад бүс нутгийг бодоход хавь илүү халдаг гэх ч уулын оройд голдуу л салхилж байдгаас болоод энд байх зун минь таатайхан байсан билээ.

Байшин маань жижигхэн, хуучны эд байсан ч цэцэрлэг нь нэлээн том. Зоргоор нь орхивол ногоон өвс багсайн өндөрсөж, зэрлэг амьтад ирж хоног төрүүлэх биз.

Байшин маань уулын оройд баригдаж, баруун урагшаа харсан тагт дээр гарвал шигүү ой үзэгдэнэ. Төрснөөсөө хойш их хотод амьдарсан надад энэ газрын гоо үзэсгэлэн бишрэм сайхан санагдана. Би хавь ойрын уулсын өнгө үзэмжийг ажиглах дуртай байлаа. Хавцлын эсрэг талд сүндэрлэх уулс улирлын аясаар цаг агаараас шалтгаалан өнгө төрхөө хувиргаж орхино. Ганц шөнийн дотор л хувирсан байх тэр хувирлыг би сэтгэл зүрхэндээ бахдан, ой тоондоо тогтоон авч үлдэхийг хичээдэг байв.

Тэр үед би дөнгөж арван есөн настай залуу халуун нэгэн. Ном, өгүүллэгт гардаг шиг ямар нэг махан биеийн өвчин зовлонтой биш, бас надад энэ газар амьдардаг байсан өвөг эмэг, хамаатан садан гэх зүйл үгүй. Зүгээр л их сургуулийн гурав дахь жилээ орхиод өөрийн хүслээр алслагдмал газар ирсэн нь энэ байв. Одоо миний буй энэ эдлэн бол юу ч хийж чадахгүйд хүртлээ туйлдсан сэтгэл зүйг минь илааршна хэмээн найдсан эцэг эхийн минь түрээслэж өгсөн байшин. Өмнө нь Япон зураач сууж байсан гэх энэ байшин огтоос тэгэж мэдрэгддэггүй нь хачирхалтай. Хаанаас нь ч харсан эртний европ хэв маягтай жижигхэн буйд байшин. Ганц эмэгтэй надад бол болохоор хэмжээний ч энэ эдлэнгийн цэцэрлэг хаа хүртэл байдгыг үл хөдлөхийн хүн хүртэл хэлж мэдэхгүй байв. Энэ байшин хүрэх замд миний олж харсан зүйл гэвэл зам дагуух шигүү төгөл болон замын хоёр талд хатгасан гоёмсог багана (дээрээ япон ханзаар ямар нэг зүйл бичсэн) юм. Гэхдээ тэр хоёр баганаас өөр юу ч үгүй. Хаалга, хашаа гээд юу ч үгүй төгөл дундуур дээш өгссөөр тэгш газар гарч ирэн түүний дээр бяцхан байшин сүндэрлэнэ. Түүнийг тойроод цэцэрлэг харагдах аж. Цэцэрлэгт том гэгч нарс мод суулгасан байх агаад бүдүүн мөчрөө дөрвөн зүг сарвайлган ургажээ. Энд тэнд хад чулуу байх ба хавхлагат дэнгийн хажууд сайхан бэсрэг алимны мод ургуулжээ.

ТөгөлWhere stories live. Discover now