Сүрлэг тэнгэр элч

205 26 20
                                    

Эрт цагт гоо үзэсгэлэн, мэргэн ухааны тэнгэр элч Люсифэр дэлхийд буй сахиусан тэнгэрүүдийг шалгахаар яваад эгэл хүнд сэтгэл алдарч орхижээ. Өөрийн сэтгэлээ яагаад ч барьж дийлэхгүй болсон Люсифэр дээд ертөнцөөс нууцаар оргон зайлах гэж байгаад хамгаалагч сахиусан тэнгэрүүдэд баригдав. Бурхан дээд ертөнцийн хамгийн сүрлэг тэнгэр элчээ алдахгүйн тулд түүний хайртай бүсгүйн хувь тавиланг Люсифэрт үзүүлж, хүний хувь тавиланг дураараа өөрчилж болохгүй, энэ бол маш том нүгэл хэмээн тайлбарласан ч хайрандаа сохорсон тэнгэр элч түүнийг үл тоов. Удаагүй түүний хайрт бүсгүй өөрийн тавилангаар залуу баатар Граф Дракулатай гэр бүл боллоо. Үүнийг мэдсэн Люсифэр ихэд хилэгнэн Бурханы оронд өөрийгөө тавьж хувь тавиланг өөрийн дураар удирдан хайрт бүсгүйгээ авахыг хүснэ. Түүний санааг мэдсэн Бурхан Люсифэрт хилэгнэн түүний хэргэм зэргийг хураан доод ертөнц рүү цөлөв. Ингээд доод ертөнцөд байх болсон тэрээр нэрээ Сатан хэмээн өөрчилж өөрийгөө доод ертөнцийн эзэн хэмээн зарлалаа.


Эхний нүүрэнд цус сорогчтой ямар ч холбоогүй түүх байсанд би гайхаж цааших хэдэн хуудсыг эргүүлж тойруулан үзэв. Түүнээс хойших хоёр хуудсанд дээврийн хөндийгөөс олсон дугтуйнд байсантай яг ижил гэр бүлийн зураг бас өөр нэг хүний хөрөг байлаа. Сонины нэг нийтлэл үргэлжлээд бусад хуудсан дээр нь яваа юм байна. Их л түүхтэй гэр бүл бололтой.

Дракула удмын сүүлчийн угсаа залгамжлагч Граф Дракула нь өрнийн дайчдын дунд цуу алдартай агуу дайчин билээ. Тэрээр дайны талбарт оюун ухаанаа сийлж өрсөлдөгчөө дарах мэргэн төлөвлөгөө зохиож, оролцсон тулаан бүртээ ялалт байгуулдаг байв. Гэвч цаг хугацаа урсан одоход тэрээр дайсан, гэмгүй иргэн алиныг нь ч үл харгалзан алан хядаж, тэдний хүүрээр овоо босгон түүндээ баясан суудаг харгис нэгэн болжээ. Хүний хийхээс гажууд үйлдэл олныг хийсэн Графыг бурхан гэсгээж Дракулагын гэр бүлийг үе удмаар нь мөнхийн гэсгээл хүртээв.

Дракула удмынхан өнө мөнхийн гэсгээл хүртэж үхэлтэй нүүр тулсан ч үхэж үл чадна. Мөн үргэлжид угсаа залгамжлах цор ганц хүүтэй болох боловч хүү төрмөгцөө эцгийгээ алах тавилантай.

Ингээд удалгүй хэдий нь ээ төрөх дөхсөн бие давхар эхнэр нь амаржиж Графын ганц хүү Тиодэр мэндэлжээ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 01, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ТөгөлWhere stories live. Discover now