Хараагдсан гэр бүл

130 21 13
                                    

Цэцэрлэгт очиход өмнөх хачин жигтэй шөнийнх шиг намайг дагуулах алтан шаргал туяа эсвэл өөр ямар нэгэн сэжим алга. Харин оронд нь миний уулзах ёстой хүн зогсож байлаа.

Энгийн хувцасласан түүнийг би саргүй шөнийн бүрийд ер бусын төрхөөр нь арай гэж танилаа.

Харанхуйд түүний сүүмгэр дүрснээс цочсон ч гаднаа юу ч болоогүй юм шиг дүр эсгэн дөхөж очив.

Тэрээр намайг өөр лүү нь алхам алхмаар ойртохыг ажин зогсоно. Эднийхэн угаасаа хүнийг сонжих дуртай хүмүүс юм байх даа. Яагаад ингэтэл ширтэж, хүнийг тавгүйтүүлдэг байна?

Би түүнээс таван алхмын зайтай зогсоход тэр өмднийхөө халаасанд гараа хийсэн шигээ юу ч болоогүй мэт надруу хараад л байх нь тэр. Харанхуй шөнө ямар зорилготой ирчхээд ингээд хүн ширтээд байдаг байна аа.

Үүлэн чөлөөгөөр сар зурвасхан гийхэд түүний нүд ахынхтайгаа адилхан улаан туяа татуулан гялалзав. Тархинд минь буусан тэнэг санаа өөрийг минь багагүй цочирдуулж хойш ухрахад тэр инээмсэглээд над руу алхам алхмаар ойртоно.

Өөрийн бодолдоо цочирдож мэгдсэн би түүний над руу дөхөх алхам бүрээр хойш ухарна. Хэсэгхэн зуур гийсэн сарны гэрэлд түүний нүд улаа бутрах нь үзэгдэж, уруулынх нь булан ёжлох аятай өргөгдхөд цагаан соёо цухуйна.

Намайг нүдээ анивчих төдийд тэр хэдий нь ээ урд минь ирчихсэн зогсоно. Түүнийг хэр хурдан байсныг илтгэх шиг салхи үс, хувцсыг минь хойш сэвэлзүүллээ.

Гайхан нүдээ томруулахад тэр ёжилсон төрхөө аль хэдийн авч хаяад өөдөөс минь их л сонирхон харах аж.

Нүд нь дахиад л улаанаар гялтганаад над руу харахад би түүнээс харцаа салгаж чадсангүй. Тэр хэсэг харж байгаад надаас салж хойш ухрахад бие минь суларч газар суун амьсгаа авлаа.

Тэгэхээр эд нар ховсдож чаддаг юм байна. Тэгээд л би хөдөлж чадахгүй, зүгээр л өөдөөс нь хараад хэлснийг нь үг дуугүй биелүүлээд байсан байх нь.

Газар суух миний хажууд тэр өвдөглөн сууж мөрөн дээр минь зөөлхөн товшоод

: Чиний хэн гэдгийг мэдсэн болохоор одоо бүх зүйл зүгээр дээ. Чамд дахиж аюул учруулахгүй гэв.

Би түүний ярьж буйг ойлгож ядан харахад Хисын хэдий нь ээ түүний ард ирчихсэн зогсоно.

Намайг түүн рүү хэзээ ирснийг нь гайхан харахад тэрний нүд хоромхон зуур гялтганан үзэгдэв.

ТөгөлWhere stories live. Discover now