6

1.7K 141 4
                                    

Сая мөрий гэж хэлсэн үү? Хүнийг мөрийнд тавьж болдог гэж үү? Би түүн рүү хариулт нэхсэн харцаар харсан ч тэр зүгээр л өөртөө дэндүү итгэлтэй инээмсэглэн сууна.

Ямартай ч тэр намайг алаагүй байна шүү дээ. Түүний хүссэн бүгдийг хийлгүүлэх хэрэгтэй. Тэрнийг ялаасай гээд л хүсээд байж байя.

Сайн бодож үзвэл түрүүний эмэгтэйн хэлсэн Сухо эзэн гэдэг нь Жүнмёний нэр байж. Бас тэднийг харах юм бол бичлэгэн дээр гардаг царайнууд мөн байна. Тэгхээр би тэдний нэрийг мэднэ гэсэн үг. Тэд ч үнэхээр айхтар юмаа. Ийм том казинотой гэтэл үүнийг бид олж чадаагүй гэмт хэрэг хийсэн газраа бичлэг үлдээдэг тэгээд бүр нүүрээ халхалдаггүй нэрээ хүртэл нууцалдаггүй. Жоохон сүрдэж байх чинь. Гэхдээ тэд тэд яахав дажгүй л царайтай юм. Харамсалтай л юм ийм сайхан залуус гэмт хэргийн ертөнцийн нэг томоохон хэсэг болчих гэж. Намайг бодолд орон зогсож байхад Кай гэх нэртэй санагдаж байгаа нь намайг ихэд сонирхон харснаа

Кай "Бид хүссэн хүнээ хулгайлаад ч гэсэн авч чадна. Энэ эмэгтэйг бооцоонд тавьж байхыг бодвол их л онцгой хүн бололтой"

Жүнмён "Тиймээ. Их онцгой хүн байгаа юм. Тэр миний эзэмшилд байдаг хүн"

Крис "Сонирхолтой л юм. Таныг  сүүлийн хэдэн жил эмэгтэй хүнтэй орооцолдож байхыг чинь хараагүй юм байна"

Сэүн "Тийм шүү. Таалагдаж байна. Таны эмэгтэй гэхээр"

Юу.Ю.юу вэ? Би Жүнмён ий эмэгтэй юм уу? Бас тэр өөр эмэгтэйтэй орооцолддоггүй гэж үү? Гэхдээ бидний хэдэн жилийн өмнөх уулзалт дээр тэр эмэгтэй хүнтэй заваарч байсан шүү дээ. Магадгүй тэрнээс хойш гэхээр намайг явсан өдрөөс хойш уу? гэж бодсоор түүн рүү хархад тэр ч бас над руу харж инээгээд

Жүнмён "Үгүээ. Тэр зүгээр л миний эзэмшилд байдаг хүн. Өөр хэн ч биш"

Заза түрүүний бодлоо устгая. Мэдсээр байж түүнээс юу хүлээсэн юм бол доо. Тэнэг Союун.

Ди.өү "Хамаагүээ. Бид өмнө нь хүнээр мөрийцөж байсан удаагүй. Хамгийн үнэтэй зүйл чинь хүний амь байхаа. Ялаад дараа нь хүссэн бүгдээ хийлгэхэд болох юм бишүү?" гэсээр ямар ч нүүрний хувирал гаргасангүй.

Лэе "Тэгвэл эхэлцгээх үү?" гээд тэдний тоглоом эхлэлээ.

Би иймэрхүү зүйл мэдэхгүй болохоор хэн нь ямар мод тавьж байгааг мэдэхгүй ч тэдний царайнаас л энэ бүхэнд хэн нь ялж байна гэдгийг таахыг оролдож байна. Гэхдээ тэд нүүрний хувирал бараг л гаргадаггүй юм байна. Хэцүү юм аа. Жүмён л ялж байгаа байх. Тиймээ энэ үгэнд л итгэе.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now