1

4.8K 198 6
                                    

"НА АХЛАГЧАА НА АХЛАГЧАА" гэсээр Пак мөрдөгч гүйж ирж байгаа харагдана.
"Чимээгүй байлдаа Мөрдөгч Пак би таныг хангалттай сонсож байна"
Пак мөрдөгч "Ахлахаа сая шинэ тушаал гарсан байна. Гэхдээ энэ таны тухай. Таныг тайван байхыг хүсэж байна"
" юу юм? Би ямарч хэрэг хүлээж авахад бэлэн байна"
Пак " Т.танд ехо бүлэглэлийг барьж илрүүлэх хэргийг даатгасан байна"
"Ю.ЮУ энэ л биш шүү"гэсээр суудлаасаа босон даргын өрөө лүү аль чадхаараа хурдан алхан хаалгыг нь гурав тогшиход
"Ор" гэх түүний дуу гарлаа.
"Даргаа энд юу болоод байгаа юм БИ яагаад.. Яагаад ехо ын хэргийг авчихсан байгаа юм" гэж аль болох нам дуугаар хэлэхийг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй.
"тайвшир На ахлахаа юу нь болохоо байчхав. Чи бол цагдаа гэмт хэрэгтэнтэй тэмцэх нь чиний үүрэг" гэсээр над руу чухал харна.
"Т.тийм лдээ г.гэхдээ даргаа б..
" гэхдээ юу гэж ?чи бол манай шилдэг цагдаа нарын нэг энэ тийм ч цочирдоод байх зүйл биш байх гэж бодож байна"
" Та яг надаас юу хүсээд байгаа юм. Энэ хэргийг маш олон мөрдөгч мөрдөж байсан анхнаасаа над дээр ирэх хэрэг биш. Үнэнийг хэлэхэд таныг эмэгтэй цагдаа нарт итгэдэггүй гэдгийг мэднэ. Тиймээс л та өдий хүртэл надад хүнд хэрэг оноож байгаагүй. Гэтэл одоо та шууд л хамгийн хүнд гэж хэлж болох хэргийг надад өглөө. Та арай миний тухай судалсан юм биш биз?"
Дарга" хөөх На ахлахыг ч ийм сүрхий гэж бодсонгүй шүү. Мэдээж чи надад сонирхолтой санагдсан тэгээд жаахан л судалсан төдий өөрийн ажилтнаа мэдэж байх хэрэгтэй биз дээ" гэсээр өрөөгөөр нэг чанга инээнэ.
Дарга" тэгээд их сонирхолтой зүйл олсон юм лдаа. Юу гээч? Чиний тухай судалж байхад ехо ын удирдагчтай чамайг холбоотой байсан гэдгийг олж мэдсэн. Үнэхээр гайхсан шүү дэлхий нийтийн толгойны өвчин болсон ехо бусад гэмт хэрэгтнүүд шиг нэр царайгаа нууцлаагүй харин ч бариарай гэсэн шиг хэрэг хийх болгондоо хохирогчийг тамлаж буй зураг бичлэгээ үлдээдэг мэдээж царайгаа нуулгүйгээр гэсэн ч тэднийг ХЭН Ч ОЛЖ ЧАДААГҮЙ. Харин одоо чиний ачаар бид олж мэдэх болно оо"гэсээр над руу чухал харна.
"Т.тэр бол бид зүгээр л нэг их сургуульд сурдаг байсан"
Дарга" Яагаад үүнийгээ хэлээгүй юм. Чи үүгээрээ гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй л юм шүү"
" даргаа би үнэхээр тэр хүнтэй нэг их сургуульд сурч байсан ч түүний тухай юу ч мэдэхгүй"
" На Союун чи намайг тэнэг гэж бодоо юу? Би олон жил мөрдөгч хийсэн хүн энгийн нэг мөрдөгчийн амьдралыг судалчихтайгаа шүү. Эсвэл үнэхээр шоронд орохыг хүсээ юу? Чиний л сонголт. Нэг бол ажлаасаа гарах эсвэл үлдээд энэ хэргийг хариуцаж ажил" надад сонголт байхгүй бололтой шууд чадахгүй гэж хэлээд ажлаасаа гармаар байвч гэр бүлийнхээ итгэлийг алдах вий гэж айсандаа хэлж орхисон юм.
"Ойлголоо даргаа би энэ хэргийг хариуцаж авъя"
"Сайн байна гарч болно"






MONSTER [Дууссан]Where stories live. Discover now