Дөрөвдүгээр хэсэг: Зөв шийдэл мөн үү?

88 12 2
                                    

🌊🌊🌊

  Үүрийн гэгээ татарч цонхыг нэвтлэн тусах цэнхэр туяаг харахад, тэр шөнөжингөө элдэв төсөөлөл, өөрөөсөө лавлах түм буман асуултаас үүдэж, нойрсох гээчийг таг санасан аж.

Гэвч одоо хэр нь зөв шийдлийг олж, юу хүсээд байгаагаа хараахан мэдэж амжсангүй.

Би юу хүснэ вэ?

Учир нь үл тайлагдах далай тэнгисийг гаталж хууч яриа гэгдэх газарт хүрч чадах болов уу?

Ээжийнхээ адилаар амь эрсдэж хий дэмий бүлээн цусны гарз хийж ч болно.

Гэхдээ далайн үнэн төрхийг олохыг хүсдэггүй гэвэл худал. Харин яагаад би өөрийн мэдэлгүй энэ зүйлд татагдаад байгаа хэрэг вэ. Далай миний сэтгэлээс үргэлж чангаасаар ирсэн. Шалтгааныг нь олох гээд үзье.

Далай үзэсгэлэнтэй, төгсгөл нь төсөөлөмгүй.

Далай юуг агуулдаг бол...

Эдгээр шалтгаан байж болох ч дотрыг минь дүүргэсэн асуултын хариулт биш.

Зузаан даавуу дээгүүрээ нөмрөөд лааны гэрэлд цонх өөд шанаагаа тулан санаашралд автахдаа, үзэл бодлууд минь хоорондоо тэмцэлдээд ч байгаа мэт.

Үрчийж элэгдсэн ноорхой цааснуудыг ахин дахин уншиж үзвэл, далай намайг өөр лүүгээ дуудаж байгаа мэт хүчтэй давлагаа илгээж эргийн элс шороог ширүүхэн шүргэлнэ.

Тэрийг харахад өөрийн эрхгүй толгойд, өөрөөсөө асуух ганцхан асуултын хариуг мэдэхийг хичээнэ.

Амиа эрсдэлд оруулаад би юуг хожих бол?

Ширхэг ч хүний мөргүй эзэнгүй хоосон аралд очоод амьдарвал юунд итгэж найдаж чөлөөтэй амьсгаа авч чадах юм бэ.

Эхийн минь амийг өршөөлгүй тасалсан нүгэлт хар тэнгисийг би хэрхэн зориг гаргаж биеэрээ туулах юм. Гэлээ гээд бууж өгөх үү?
Ар араасаа зогсохгүй хөврөн урсах цаг хугацаа, өдөр хоногууд нэгэн хэвийн уйтгартай үргэлжилсээр л байвал би энэ боломжийг алдсандаа харамсаж толгойгоо цохин сууж байж ч магад.

Миний мөрөөдөл шүү дээ. Хөл толгойгоо ялгахгүй бяцхан жаал хүү байхаасаа далайн төгсөлийг үзэж сэтгэлээ амраах сан гэх хүсэлдээ дарагдаад орон дээрээ хөлөө савчуулан суудаг байсан. Өдийг хүртэл үүнийг мартаагүй.

ᴏᴄᴇᴀɴ ᴇʏᴇs: ᴛᴀᴇʟᴀɴᴛɪᴄWhere stories live. Discover now