Хоёрдугаар хэсэг: Арван найман нас

102 13 1
                                    


🌊🌊🌊

  Үсээ нямбайлан янзалж, дулаахан зузаан бор цамц өмсөн гарахдаа би тэрний л тухай бодно. Далайн гүнээс дуудаж байгаа мэт хөл минь надад захирагдахгүйгээр эргийн зүг алхална.

Тэгтэл замд минь язгууртнуудаас дутахааргүй биеэ авч явдаг, гартаа ганц ч толбогүй цагаан бээлий өмсөж, хотод тэр бүр хайгаад олдошгүй гоёмсог шаахай, хээнцэр малгайгаа маягтай нь аргагүй далий тавьж, нүд унагам тас хар хослолтой, эелдгээр мэндчилэх Леонардтай таарав. Аавтай минь нас ойролцоо ч, ихэмсэг ганган төрх нь түүнийг хэд дахин залуу харагдуулна.

Түүнтэй яриа өдөхөд миний адилаар далайн эрэг рүү явж буйгаа хэлэхэд би гайхширахуй түүн лүү харлаа. Миний санахаар Леонард өдөр бүр шахуу гэрээсээ цухуйлгүй, зөвхөн номын хуудас эргүүлэн суудаг нэгэн шүү дээ.

Хамтдаа явахыг лавлахад, түүнээс татгалзаад зүгээ буруулж гэртээ харьлаа. Хүн бүр энэ хотын нэгээхэн хэсэг болсон Вериа далайг мэддэг байхад би тэр үзэсгэлэнтэй урсгалыг ганцаараа үзэхийг хүснэ.

Хэвшил болсноор өрөөнийхөө цонхыг дэлгээд, урсгалын чимээг сонсоход сэтгэлийн угаас тэдгээр дүр зургийг цаасан дээр буулгах хүсэл ундарч байлаа.

Балчир байхаасаа харж өссөн хаалганы хажууханд тааз хүртлээ тулсан хав хар шүүгээг онгойлгож, дотроос нь зургийн хавтан, цаас, бас бус хэрэгсэлүүд гаргаж ирээд цонхныхоо урд тавив.

Үзэсгэлэнтэй гэхэд дэндүү сайхан тэр далайг зурахдаа өөрийн болчимгүй төсөөлөл, шуналаасаа болоод баллачих вий гэхээс битүүхэн эмээнэ.

Гартаа бийр бариад, хөх болон цагааныг хольж тэнгэрийн өнгө үүсгэлээ.

Цаасыг тэр чигт нь цэнхэрээр будаж дуусаад дараагийн алхамаа хийхдээ би сандарч байлаа.

Тэрнийг зурах ёстой юу...?

Тэр байхгүй бол энэ зураг даанч уйтгартай болно.

Орьгүй хоосрол, цэнхэр өнгөөр хучигдсан хоосон зургаас ялгаагүй болчих мэт.

Зузаан цамцныхаа ханцуйг тохойндоо хүртэл шамлаж, эрэг рүү түрэгдэх далайн урсгалуудыг алдалгүй зурахыг хичээж байлаа. Гар минь чичирхийлж, айдас төрж байсан ч зогсохыг бодсонгүй.

Хөвөө цохин гарч ирэх томоос том сэлүүр, бүтэн хөрвөөхөд нь ил гардаг гялтганасан цэнхэр хайрсыг төсөөлөлдөө харж бага ч болов тайвшралыг мэдэрлээ.

ᴏᴄᴇᴀɴ ᴇʏᴇs: ᴛᴀᴇʟᴀɴᴛɪᴄWhere stories live. Discover now