Өлсөхгүй байна уу?

39 9 0
                                    

// Hed honog jaahn zavgui blaa, ashgui midterm duuslaa, odoo shan urgeljllulnee :)

Раяли

Надад унтах шинж байсангүй. Элдэв зүйлсийг бодож, санаа зовж нойроо хулжаана. Энэ бүхнийг үнэн гэхэд итгэмээргүй ч гэдсэнд минь тээглэх сонин мэдрэмж бүх зүйл үнэээнн гэж хэлээд байх шиг. 

Дээрээс нь их хүйтэн байлаа. Надад угаасаа хөнжил байгаагүй болохоор миний хуруунууд, хөл, хамрын үзүүр даарч эхэлсэн юм. Би үе үе алганыхаа хонхорт хамрын үзүүрээ дулаацуулна.

"Ээж одоо намайг хайж байгаа байх даа." гэж намайг аяархан хэлэхэд Робин хариу дуугарлаа.

"Үгүй ээ, энд арав хонож байж тэнд нэг өдөр солиндоно."

"Юууу, Чи тэгвэл хэдэн настай юм?"

"19"

"Тэгэхээр чи дэлхийн хүн байсан бол ердөө..."

"Үгүй ээ, эндэхийн нэг жил нь 3650 хоногтой." гэж тэр засаж хэллээ. Түүний хоолойны өнгө төвөгшөөсөн байсангүй. Тэгэхээр нь би үргэлжлүүлэв.

"Үнэндээ чи тэгвэл 190 жил амьдарсан юм бнашдээ тиймүү?" 

"Тиймээ, бурхад хүнээс 10 дахин илүү урт насалдаг."

"Робин?"

"За"

"Чи яагаад надад тусалсан юм?" Тэр дуугарсангүй. Хэсэг хугацаа өнгөрлөө. Би ч чимээгүй унтлаа. 

***

Ямар нэгэн зүйл надад хүрж байгааг би мэдэрлээ. Хөгжил юм байхдаа. Миний хоёр мөрнөөс эхлэн доошилсоор гар, бэлхүүс, гуя...Би хагас нойрмог байсан ч юу болж байгааг мэдэрч байсан юм. Би Робиныг л юм байна гэж бодлоо. Тэгсэнээ миний хөлийг өргөхөд би тэсэлгүй өөрийгөө сэрээж доошоо харвал, миний хөлний тэнд нэгэн бондгор эр, нүх рүүгээ өнгийж байгаа тарвага шиг доороос өнгийчихсөн хөнжил барьж байлаа. Би ч хашхиран нүүр лүү нь тас хийтэл өшхилөөд хаячихдаг юм байна.

"Уучлаарай, уучлаарай хадагтай. Таны.. таны бодож байгаа юм биш шүү. Би зүгээр л хөнжлийг чинь хөлөн доор чинь ивэх гэж..."

Үнэхээр тэр намайг хөнжлөөр ороох гээд байжээ.

"Таныг орон доор чичирч байхыг хараад, зүгээр сууж чадсангүй." гэж тэр хэллээ.

"Чи хэн юм? Робин яасийн?" Би эргэн тойрноо харвал аль хэдийнэ өглөө болжээ. Нарны гэрэл цонхоор нэвтэлж, харин өрөөнд тэр хүнээс өөр хүн байсангүй.

🦋THE GOD🦋 [completed] PART 1 -Миний Бурхан-Where stories live. Discover now