1

64 13 0
                                    

Намайг Кан Арим гэдэг. Би багаасаа л үргэлж мөрдөгч болохыг хүсдэг байсан юм. Яг л аав шигээ. . .


Цагдаа нар ирж дээрэмчинг авч явах үед би над руу бахархан харж буй нэгнийг олж харсан юм.

Миний хамгийн дуртай мөрдөгч Накамото Юүта. Би түүнтэй ахлах сургуулийн сурагчдын дунд явагддаг ирээдүйн мөрдөгчдийг бэлтгэх зуны бэлтгэл дээр танилцаж байсан юм. Бас бид их дотно.

"Миний дүү ч цаанаа л нэг чадвартай шүү."

Дахиад л эхлэлээ. Би түүнээс дөнгөж 5 насаар л дүү байтал тэр үргэлж л намайг миний дүү эсвэл жаахнаа гэдэг нь үнэхээр ядаргаатай бас дургүй хүрмээр байдаг.

Яагаад гэвэл, би түүнд сайн. Гэхдээ тэр намайг зөвхөн ах дүүсийн нүдээр л хардаг байх.

"Би хичээж байгаа. Бас ааваасаа их юм сурсан шүү."

"Өнөө орой чи завтай бол, надтай хамт оройн хоол идэхгүй биз?"

Түүнийг гэнэтхэн л ингэж асуухаар нь маш их гайхсан. Эцэст нь нэг юм тэр намайг арай өөрөөр харж эхлэсэн бололтой.



Орой тэр намайг нэгэн тансаг зоогийн газарт авчирсан юм. Мэдээж миний дотор ямар байсныг тайлбарлаад ч хэрэггүй биз. Миний гол судаснууд хоорондоо уралдаж байгаа юм шиг л байсан.

Тайвшир Арим, гол зүйлдээ анхаар. Чи энэ мөчийг үнэхээр их хүлээсэн шүү дээ.

"Арим, Бидэнд одоо шийдэх ёстой маш том бас хүнд хэрэг байгаа юм л даа. Бас бидэнд чиний тусламж хэрэгтэй байна."

Юүта намайг дотроо хэрэгтэй хэрэггүй зүйлс бодож байхад ингэж хэлсэн юм.

Би ч тэнэг юм даа. Хэтэрхий их юм бодчихож.

"Ямар хэрэг юм? Тодорхой хэлээч."

"Алт завшсан хэрэг байгаа юм. Сэжигтэн нь томоохон барилгын корпорацийн На ерөнхийлөгч. Бидэнд түүний эсрэг ашиглах хөдлөшгүй нотлох баримт хэрэгтэй байна."

"Тэгвэл би үүнд чинь яаж оролцох юм?"

"Түүнд ганц хүү байдаг юм. Ахлах сургуулийн төгсөх ангид сурдаг, бас аавынх нь бизнесээс болоод түүнд муу санах хүмүүс олон байгаа. Дээрээс нь тэр их хэцүү ааштай хүүхэд."

"Тэгээд яг яана гэж?"

Үнэндээ түүнийг ингэж тойруулж яриад байгаа нь ядаргаатай санагдсан болохоор гол зүйлээ л асуух хэрэгтэй байх гэж бодсон юм.

"Аав нь түүнд бие хамгаалагч хайж байгаа. Тэр нь эмэгтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байсан, бас их дур булаам."

Аан, ойлгочихлоо

"Тэгэхээр чи намайг тэр бие хамгаалагч нь бол гэх гээд байна уу? Түүний хүүг хамгаалах нэрээр завшсан алтаа хаана хадгалдгийг нь олж мэд гэж үү?"

Юүтагийн нүд сэргэн "Яг тийм! Чи түүний алтаа хаана нуудгийг нь олж мэдэхэд л хангалттай. Энэ бол чиний даалгавар."

"Даалгаврыг хүлээн авлаа."

Аав минь 2 настайгаас минь хойш намайг олон төрлийн тулааны урлагт сургаж, бэлтгэж байсан юм. Харин одоо л тэр бүх чадвараа ашиглах цаг нь болж.


Юүта миний ажилд орох бүх бичиг баримтийг хуурамчаар бэлдэж өгсөн. Тэгээд хамгийн азтай нь би тэр ажилд тэнцсэн байлаа.

Би энэ даалгаврыг хүлээж авсандаа үнэхээр их догдолж байлаа. Гэхдээ би миний амьдралд байж болох хамгийн будлиантай зүйлд орооцолдож байгаагаа жаахан ч гэсэн гадарлаагүй юм.

Bodyguard || NJMWhere stories live. Discover now