INTRO

126 19 0
                                    

Хүнсээ цуглуулахаар хүнсний дэлгүүрт орж ирээд, шинээр ирсэн ногоонуудаас авахаар зогсож байтал

"Мөнгөө өг! Яг одоо!"

гэх дуу кассан дээрээс дуулдав. Тийш харвал хар малгайтай цамц өмсөж царайгаа халхалсан залуу худалдагчид буу тулган орилсон нь энэ байлаа. Өөрөөр хэлбэл, энэ бол дээрэм.

Дэлгүүрт байсан бүх хүмүүс түүний барьсан буунаас сүрдэн, сандралдан зугтацгаана. Надаас бусад нь.

"Хөөе, тэнэгээ!"

Би дээрэмчинг дуудахад тэр над руу тогтож харах бөгөөд эргэн тойронд байсан хүмүүс бүгд л намайг гайхан харцгаах аж.

Дараа нь би дээгүүрээ тохсон байсан цамцаа аажуухан тайлсаар түүн рүү дөхөөд

"Ямар халуун байнаа, тийм ээ?"

Түүний анхаарал сарниж мөн бага зэрэг ичсэн байгаа нь илт байлаа.

"Битгий ойрт! Надад буу байгаа шүү!"

"Одоо харин байхгүй."

Би түүний бууг холхон өшиглөхөд тэр намайг цохихыг оролдсон ч би түүн шиг жаалын гарыг өлхөн мушгиад, газар хэвтүүлчихнэ шүү дээ.

Шорон луу явахдаа бэлэн үү? Жаал минь...

Bodyguard || NJMWhere stories live. Discover now