〰2-р хэсэг〰

3.7K 172 2
                                    


Жонгүг ажлаасаа амралт аваад надтай хамт гэртээ байсаар 3 сар өнгөрчээ. Жонгүг ажилдаа явахгүй байгаа болохоор намайг хардахгүй их сайхан байгаа. Би бол яах вэ дээ угаасаа их сургуулиа төгссөнөөс хойш тийм ч их ажиллаж байгаагүй, ихэнхдээ гэртээ л байдаг юм. Угаасаа ажил хийдэг байсан бол Жонгүг яах нь ойлгомжтой шүү дээ.

Намайг хоол хийгээд зогсож байхад Жонгүг байдгаараа ганган болчихсон зогсож байлаа.

" Хүүе хайраа яагаад ийм хувцас өмсчихсөн юм?"

Жонгүг: Хайр нь үдэшлэгт явлаа.

" Хөөх тийм үү? Тэгвэл хамт явъя л даа. Би гялс хувцасаа сольчихоод ирье."

Жонгүг: Х-Хэрэггүй ээ...

" Яагаад? "

Жонгүг: Н-Нөгөө....Жиминий хийж байгаа эрчүүдийн үдэшлэг болохоор чи яваад хэрэггүй байх.

" Зааза...Яваад ир дээ."

Жонгүг их л яаруу гараад явлаа. Би ч түүнийг гарсан дээр нь гээд угаалгын өрөө рүү гүйв. Тэгээд эмийн сангаас авсан жирэмсэний тестны хариуг нүдээ анин хүлээлээ. Нүдээ нээмэгц.....2 зураас???

Ямар сайхан мэдээ вэ?! Би ээж болохыг маш их хүсдэг байсан. Гэхдээ энэ миний анхны жирэмслэлт биш. Би өмнө нь 5 долоон хоногтой ураг тээж байсан юм шүү. Гэвч эр нөхөртөө бие давхар болсоноо ч хэлж амжаагүй байхад 'Хардалт' гэх зүйл хүүхдийг минь алчихсан. Жонгүг хүүхэдтэй болсоноо ч мэдээгүй, бас өөрийнхөө хүүхдээ алсанаа ч мэдээгүй. Сүүлд нь энэ тухай түүнд хэлж сэтгэлийг нь өвтгөе гэж бодоогүй юм.

Бөөн баяр болсоор угаалгын өрөөнөөс гарахад хаалганы хонх дуугарлаа. Жонгүг юмаа мартчихсан юм болов уу? Хэрэв тийм бол зүгээр л кодоо хийгээд орж ирнэ биз дээ? Хэн байдаг билээ гэж бодсоор хаалгаа онгойлтол Жимин, Сүа, Аран гурав байв. Жонгүг дөнгөж сая Жиминий хийж байгаа үдэшлэгт явлаа гээд гараагүй билүү?

" Хүүе"

Сүа: Сайн уу?

" Сайн. За алив наашаа орцгоо. Морьтой явж байна шүү. Яг хоолон дээр таарлаа"



Жимин: Жонгүг байхгүй байгаа юм уу? Хааччихсан юм?

" Уг нь чиний хийж байгаа үдэшлэгт явлаа гэж хэлсэн юм. Гэтэл чи энд байж байх юм. Юу ч ойлгохгүй байна."

Жимин: Би ямар ч үдэшлэг хийгээгүй шүү дээ.

Сүа: Харин тийм. Бид хоёр өнөөдөр Араныг танайд түр байлгах гээд авчирсан юм.

Миний нөхөр харгис нэгэнजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें