Day-49

232 41 0
                                    


Taehyung

Жонгүг аа , бид ярилцах хэрэгтэй байна!







Гэрийнх нь угаалгын өрөөнд ээжтэйгээ маргалдсаар утсаа дөнгөж  тасалтал түүнээс ийн зурвас ирэх нь тэр.

Гайхаж ядсаар буцан өрөөнд нь орвол Тэхён орон дээрээ хэвтэж байх ба намайг ч мөн хажууд нь хэвт хэмээн дохилоо.
Юун тухай ярилцах гэж буйг  нь гадарлаж байсан тул үг дуугүй түүнтэй зэрэгцэн хоёул адил дээш харан хэвтвэл Тэхён гараас минь зөөлөн атгах аж.






- Юу болсныг хэлэхгүй юм уу? "

- Өнгөрсөн хоёр хоногт юу болсон талаар асууж шалгаалгүй гэртээ байлгасанд баярлалаа. 

- Зүгээр дээ , би чиний төлөө л энд байна шүү дээ.

- Амьдралд минь орж ирсэнд баярлалаа. Тэгэхээр юу болсон бэ гэхээр...аав маань ээжтэй буцаж нийлэхийг хүсэж байгаа. Гэхдээ хамгийн тэнэг юм нь ээж түүнтэй нийлэхийг зөвшөөрчихсөн. Тэгээд дараа долоо хоногт аав нүүж ирнэ гэсэн.

- Тэрнээс болж чи ээжтэйгээ муудалцаад , одоо манайд ирчихсэн байгаа.

- Яг тийм! Би яаж тийм зүйлс болсны дараа юу ч болоогүй юм шиг аавтай хамт амьдрах болж байна? Түүнээс болж би ямар их зовсон билээ дээ! Үргэлж ээжээр зодуулж , хараалгуулж амьдрах ямар хэцүү байсныг мэдэхгүй байж гэнэт явсан шигээ гэнэт ирж гэнэ. Муу адгийн амьтан! Буцаж ирэхгүй юм шиг л явсан байж! Ээж ч гэж дүүрсэн толгойтой амьтан! Тэгж доромжлуулсныхаа дараа эргээд ирэхэд нь баярлаад байгаа юм даа!

- Ээжид чинь ч бас хэцүү байсан шүү дээ!

- Хэн ээжийг жаргалтай байсан гээд байгаа юм! Ер нь чи хэнийх нь тал юм , айн? Аргадах ёстой хүн чинь би биз дээ!

- Мэдээж чи. Гэхдээ чамайг аргадаж байна гээд би байнга гэртээ байлгаж чадахгүй шүү дээ. Чи ээж аавтайгаа эвлэрэх хэрэгтэй.

- Мэдэж байна аа...







J/N: Юу бичээд байгаагаа ч мэдэхээ болилоо. За тэгээд ямартай ч манай Жонгүг яагаад Тэхёныд ирчихсэн байгаагийн учир ингээд тайлагдаж байна.


210716
Jenn

Boy in luv  | Text storyWhere stories live. Discover now