Mom

239 57 22
                                    

"Энэ чинь юу гэсэн үг юм бэ?!"

           Сынчол амьсгаадсаар Ханылын өрөөнд орж ирэн утсаа нүүрэнд нь тулгах шахам бариад хашхирах бол охин юу ч дуугаралгүй хэсэг зогссоноо "Больцгооё гэсэн үг." хэмээн ямар ч царайны хувиралгүй өгүүлэх нь тэр.

"Шалтгаанаа ядаж хэлээч дээ новш!"

           Ханыл түүний чанга хоолойнд ярвайн "Чимээгүй! Ээж сэрэх нь... Би зүгээр л хэсэг тайван баймаар байна. Би ийм байнга айж түгшиж нуугдсан харилцааг хүсэхгүй байна. Ойлгож байна уу?"

Сынчол охины гараас атган "Хамтдаа явцгаая." гэн аргадаж харин Ханыл толгой сэгсэрсээр "Боль доо Сынчол. Чамаас залхаж байна."

"Ю...юу?"

"Би чамд хайргүй Сынчол. Зүгээр л.. сайн хүүхдүүд байж ах дүү байцгаая. Чи эцгээ галзуурахыг хармааргүй л байвал сэтгэлээ тат. Зугаацаж ханалаа."

              Өөрийнх нь төлөө бүхнийг хийдэг залуугийн сэтгэлийн нүдэн дээр нь хогийн сав руу чихэхдээ Ханыл жаахан ч харамссангүй. Бүр харцанд нь багахан ч өгүүлэмж байгаагүй юм.

Сынчол сөгдчихөв...

               Сургуулийн тэргүүний оюутан, язгууртан айлын цорын гөнц өв залгамжлагч, хэний ч барж идэхээргүй Альфа залуу өвдөг шороодон толгой гудайлгаж байсан.

"Х...Ханыл би гуйя."

"Чи ямар өрөвдмөөр харагдаж байгаагаа мэдэх үү?"

                Ханыл гүнзгий амьсгаа аван түүний хажуугаар зөрсөөр "Битгий ийм бай." гэснээ хариу ч хүлээлгүй түүнийг орхих аж.

_

Ханыл ахлах сургуулийн төгсөлтийн үдэшлэгээ таран багахан халамцан гэртээ орж ирэхдээ санаа зовнилоор дүүрсэн ээж болон хойд эцгийнхээ харцтай тулж орхих нь тэр. Тэгснээ "Та хоёр яачихсан юм бэ..?"

Түүний ээж нулимс цийлэгнүүлэн "Х...Ханыл чи эмчлүүлэх хэрэгтэй." хэмээн чичирч ядсан хоолойгоор хэлэх бол Ханыл хөмсөг зангидан "Юугаа тэр вэ?"

"Ах чинь чамайг Сөүлийн хамгийн сайн эмнэлэгт өөрийн хараан доор эмчлэх болно."

Хойд эцгийнхээ үгэнд Ханыл гайхсаар одоо ч өөрт нь нуруугаа харуулан суух Сынчолын зүг харж "Ах аа, тэд юу яриад..."

Сынчол түүний одоо л харан "Чамд сэтгэл хуваагдах эмгэгийн шинж тэмдгүүд илэрч байна. Гэхдээ зүгээр дээ, энэ ноцтой биш."
гэснээ зөвхөн Ханылд харагдахаар жуумалзах нь тэр.

PapillonHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin