If You Loving Me...

297 54 4
                                    

Нар хэдийн жаргаж Жошуа ажлын өрөөндөө гудас дэвсэн хэвтэх агаад үргэлж гүнзгий санаа алдаад байгаагаа өөрөө ч анзаарсан атлаа яг юунд сэтгэл нь ийн хүнд оргиж байгааг л мэдсэнгүй. Бүр хэцүү нь олны хөлнөөс зайдуу тул ихэнхи эмч сувилагч нар нь эмнэлэгтээ хонож ажилладаг... бас өөрийг нь илүү шаналгах нэг өвчтөн бүсгүй.

"Үгүй шүү Жош, ийм хурдан шантарч болохгүй чи үүний төлөө удаан бэлтгэгдсэн."

Гэнэтхэн ойр эр эмийн янаглах дуу чихнээ цуурайтаж өөртэйгөө ярьж байсан Жошуа чихэндээ итгэлгүй дээш өндийв.

"Яачихсан газар вэ." гэн бухимдангуй бувтнах эмч дээш босон өрөөгөө орхисон юм. Түүний хажуу өрөөнд сувилагч эмч нарын амралтын өрөө байдаг бөгөөд энд ажилладаг хүмүүсийн давуу тал нь ихэнхи нь идэр залуу эмч сувилагчид юм. Тэгсэн ч тэд хайран залуу насаа энд ажиллаж өнгөрөөнө гэдэг харамсалтай... Мэдээж биеийн хэрэгцээ байлгүй яахав.

Жошуа төрхөөсөө байсан Европ орноо үгүйлэх агаад бодол болон явахдаа харанхуй хонгил руу явж байгаагаа ухаарсан юм. Хонгил руу ойртох тусам шүглийн чимээ тодорч эхэндээ тэр анзаараагүй ч сүүлдээ ухааран Ханылын өрөөний зүг гүйв.

Шүгэл... тэр намайг дуудаж байна!

Харанхуй хонгилоор хөл мэдэн гүйх залуу эр цээжиндээ мэдрэх хүнд оргиулсан мэдрэмжээ дарж ядаж байсан юм.

Хаалгыг нь татан орвол өрөө тас харанхуй агаад жижиг цонхоор тусах сарны гэрлээс өөр юу ч үгүйд Ханыл орон дээрээ чихээ даран сууж амандаа зуусан шүглээ тасралтгүй үлээн уйлж байх нь тэр. Гар нь салганаж өвдөг нь чичрэх түүнийг шүглээ үлээх бүрд уруул нь "Жош..." хэмээх нэрийг зуран байх ажээ.

Жошуа гэрэл асаагаад ухас хийн түүний урд ирж өөр лүү гээ харуулахыг хичээн "Ханыл над руу хар, хар л даа... би ирчихсэн."

Нулимстай нүдээр эмчийг ширтэх хөөрхий эмэгтэйн амнаас шүгэл нь унаж тэрээр өмөлзөж ирэн Жошуаг чанга гэгч нь тэврээд авах нь тэр.

Чи яачихаа вэ?

"Намайг битгий орхиоч. Тэр одоо ч биднийг харж байна." хэмээн уйлсаар хэлэхэд нь Жошуа түүний нурууг илсэн чигтээ өрөөг тойруулан харав. Хэн ч байсангүй.

Би мартчихаж... чи чинь галзуу.

"Би энд үлдэх болно оо... битгий ай. Энд хэн ч байхгүй. Би байхад бүх юм зүгээр."

PapillonWhere stories live. Discover now