Холдож чадахгүй.

165 29 15
                                    

Долоо хоногийн дараа

Ахын гэрээс явснаас хойш даруй долоо хоног өнгөрлөө.

Энэ хугацаанд ажилдаа ч явалгүй гэртээ бүгэж , өдөржин тамхи татан хэвтэхээс өөрийг хийсэнгүй.

Хэсэгхэн зуурын жаргалдаа автан ахыг ямар хүн болохыг ч мартчихсан өөрийгөө дэмий л өрөвдөж суулаа.

Гэвч өөрийгөө өрөвдөхөөс илүү түүнд хэдэнтээ хаягдаж , сэтгэл минь шархалсан ч одоог хүртэл түүнийг санасандаа нулимс унагах өөртөө уур хүрэх юм...

2 долоо хоногийн дараа

Ахыг санасан сэтгэлээ хорьж дийлэлгүй ажлын газрынх нь гадаа түүнийг нууцаар харан зогсохдоо дэмий л өөрийнхөө хэр тэнэг болохыг гайхан зогслоо.

Тэр шинэхэн найз бүсгүйн хамт жаргалтай гэгч нь инээж байхад би тэднийг нууцаар харахаас өөрийг хийж чадахгүй юм.

Уур хүрч , бачимдах ч холоос ч болтугай харж санасан сэтгэлээ дэвтээх гэсэндээ дагахаа больчхож ч чадахгүй өрөвдмөөр ч амьтан юм даа , би.

1 сарын дараа

Таниас хол өнгөрөөсөн нэг сар.

Таныг холоос л харах ч ойртож чадахгүйдээ шаналж суусан цаг хугацаа.
Үүнээс цааш дахин тэсэхгүй нь.
Тэсвэр минь энэ хүрээд алдарч байх шиг байна...

Урьдын адил ахыг өдөржин дагасан ч түүн дээр очих боломж огтхон ч гарсангүй.

Угтаа бол түүнийг гэртээ харихаар нь очиж ярилцахаар төлөвлөж байсан ч тэрээр найз бүсгүйнхээ хамтаар гэр лүүгээ явчихсан юм.

Гэтэл цагийн зүү хэдийн оройн арвыг заасан ч өнөөх бүсгүй яваагүй л байна.

Иймд би яах ч аргагүй найз бүсгүйг нь явахыг хүлээгээд машиндаа сууж байгаа юм.

Хэзээ ч өөрийгөө хэн нэгний хажууд нууц амраг нь болоод ч хамаагүй үлдэхийг хүснэ гэж бодож байсангүй шүү.

Өнөөх бардам Жон Жонгүг гэгч хүнд юу тохиолдох нь энэ вэ?

Өө нээрээ тэр Жон Жонгүг одоо байхгүй шүү дээ...

Би чинь Жонгүг биш , зүгээр л өөрт минь хайргүй нэгэнд ухаанаа алдтал дурлачихсан мулгуу тэнэг амьтан шүү дээ!



Элдвийг бодон суусаар нэг мэдсэн унтчихсан байх нь тэр.

Машины минь цонхыг тогших дуунаар л цочин сэрээд гайхсаар хартал Тэхён ах зогсож байлаа.
Түүнийг хараад ихэд гайхан , өөрийгөө хий юм хараагүй эсэхт итгэж ядсаар машинаасаа буусан даруйд ах

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Where stories live. Discover now