Явах цаг болсон бололтой.

228 33 12
                                    


Ахынд буцаж ирсэн өдрөөс хойш нэг л мэдэхэд сар гаруй өнгөрч би ч хэдийн " нууц амраг "-ийн амьдралдаа дасаж эхлээд байв.

Энэ хугацаанд ах өдөр нь Хэжин гэх бүсгүйтэй уулзаж , харин би тэднийг даган явсаар орой нь өнөөх бүсгүйг гэрт нь хүргэж өгсний дараа ах бид хоёрын болзоо эхэлдэг байсан юм.

Гэвч өнөөдөр Хэжин гадуур болзохыг хүсээгүй тул ахын гэрт ирж , харин би түүнийг явахыг хүлээн машиндаа сууж байна.
Цаг хэдийн шөнө дундыг заасан хэдий ч тэр яваагүй хэвээр л...

Ахтай хамт байх болоод дөнгөж сар гаруй л өнгөрч байгаа юм сан...

Даанч ингэж амьдрахаас залхаж, цөхөрч эхлээд байна.

Ахаас хол байх ямар тарчлаантай байдгийг мэдэх ч ийм байдалтай хамт байх ч таалагдахаа болиод байна.

Уг нь ингээд ч хамаагүй хажууд нь байвал жаргалтай байж чадна гэж итгэсэн юм сан.

Тархи зүрх хоёр минь хоорондоо зөрчилдөн байтал азаар ах машины минь цонхыг тогшлоо.
Түүнийг харсан даруйдаа хурдхан машинаасаа буун түүн дээр очвол ах мөрөөр минь тэврээд гэрийнхээ зүг алхаж эхэллээ.

Гэрт орж ирсэн хойно хоёул ихэд ядарсан тул шуудхан л орондоо орцгоолоо.

Ахыг тэврэн , цээжинд нь наалдан хэвтээд бараг л унтах гэж байтал

- Хоёулаа амралтаа аваад хэд хоног хамтдаа амарцгаах уу? " гэх ахын дуу нойрыг минь сэргээж орхив.

- Тэгье , ах аа! Амралтаараа юу хийх юм? Хаа нэг тийшээ явцгаах уу? Эсвэл өдөржин гэртээ тэврэлдээд хэвтэх үү? " гэсээр хөөрч догдолсоор асуусанд минь ах инээсээр

- Ийш тийшээ явалгүй гэртээ амарцгаая. Өдөр нь болзоонд яваад , орой нь хамтдаа хоолоо хийж идчихээд зурагт үзэж хэвтвэл ямар байна? Тэгээд шөнө нь тэврэлдэж унтаад л... " гэлээ.

Хамт байх болсноосоо хойш анх удаа л ахын иймэрхүү зүйлс ярихыг сонссон тул ихэд догдоллоо.

- Тэгвэл хэзээ амралтаа авцгаах вэ? Таныг амралтаа авчих л юм бол би шууд даргатайгаа яриад чөлөө авчихъя.

- Би өнөөдөр амралтаа авчихсан.

- Тэгвэл би маргааш чөлөө авчихъя. Ер нь чөлөө өгөх эсэх нь хамаагүй ээ.   Чөлөө өгөхгүй гэвэл ажлаасаа гарчих юм чинь! Маргааш юу хийх вэ?

- Надаас болж ажлаасаа гарах хэрэг үү? Тэгчхээд ажилгүй яаж амьдрах гэж байгаа юм?

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Where stories live. Discover now