•●•АВРАГЧ•●• [Дууссан]

由 ___HQH___

48.4K 3.7K 117

Тусгай аврах багийн ахмад Жон Жонгүг болон түүнтэй санаандгүй байдлаар таарсан Мин Арум хоёрын адал явдалтай... 更多

•●•1•●•
•●•2•●•
•●•3•●•
•●•4•●•
•●•5•●•
•●•6•●•
•●•8•●•
•●•9•●•
•●•10•●•
•●•11•●•
•●•12•●•
•●•13•●•
•●•14•●•
•●•15•●•
•●•16•●•
•●•17•●•
•●•18•●•
•●•19•●•
•●•20•●•
•●•21•●•
•●•22•●•
•●•23•●•
•●•24•●•
•●•25•●•
•●•26•●•
•●•27•●•
•●•28•●•
•●•29•●•
•●•30•●•
•●•31•●•

•●•7•●•

1.5K 126 2
由 ___HQH___

Тэр "Наанаа орж яах гэж байгаа юм?" гэсээр гайхсан царай гарган нааш алхахад нь би одоо л нэг тайвширан "А.аан зүгээр л энд суух их тухтай санагдсан юм" гээд босож гарах гэтэл миний хөлд нэг юм тээгэлсэн нь Юнгигын хар хүрэм байлаа.

"Нээрээ энийгээ авч яваагүй юм байхдаа? Оройтвол даарна шдээ" гээд өнөөх хүрмийг тонгойн авч үзвэл энэ Юнгигых биш харин Жонгүгын дүрэмт хувцасны гадуураа өмсдөг хүрэм байлаа.

Би гайхан уулга алдаад бушуухан түүнийг гөвж сэгсрээд түүн рүү толгойгоо өргөн аажуухан харвал тэр гараа өмднийхөө халаасанд хийн нэг хөмсгөө өргөөд нааш харж байв. Би шуудхан л худал инээн "А.аан энэ нөгөө юу..Юнгигын хувцас байна гэж бодоод... Би хурдхан угаачихаад ирье" гээд хажуугаар нь зөрөн гарах гэтэл тэр миний гартаа барьсан түүний хүрэмнээс огцом татан өөрлүүгээ эргүүлж харуулаад

"Хэрэггүй ээ...ганц газар унасан байхад бохир болж шалихгүй" гээд нааш тасралтгүй ширтэхэд нь би гацан байж "Аан тэгвэл" гээд түүний хүрэмнээс гараа авч шууд л гарах хаалгыг зүглэв.

---

Гадаа гарч ирээд урагш том том алхасаар нуурын эрэг дээр ирэх нь тэр.

"Ахх тэрэнтэй ойрхон байхаар зүрх маань яг дэлбэрчих гээд байх юм. Бурхан минь тэр миний энэ сандарлыг мэдээгүй л гэж найдъя"

Нэг сайхан гүнзгий амьсгаа авч гаргаад нууранд тусах өөрийн тусгал руугаа харав.
Даашинз маань жоохон халтайчихсан, цагаан даавуугаар боосон урт хар үс маань ч бас жоохон эмх замбараагүй харагдах бөгөөд царай маань үнэхээр ядарчихсан харагдаж байлаа. Аргагүй шүү дээ! Буруу цагт унтаж, буруу цагт хооллож, шүршүүрт ч орж чадахгүй.

Би ийнхүү бодоод доош суун уснаас 2 алга дээрээ авч нүүрээ угаагаад дараа нь үсээ норгон гараараа самнаж задгай тавьж хатаалаа.

Тэгээд ус руу өвдөг хүртлээ ороод даашинзныхаа зарим нэг бохир болсон хэсгийг тус тусад нь усаар угаан цэвэрлээд эрэг дээр гарж хэсэг суухаар шийдэв.

Одоо л нэг цэмбэгэр харагдаж байна. Би ч хөдөө газар дорхноо шамирах юм байна лдаа. Харин тэр 3 яг л хэвээрээ байх шив. Аргагүй биздээ Юнги угаасаа аминдаа их арчаатай. Бусдад дандаа санаа тавин тусалдаг. Тийм болохоор л би өдий болтол түүний ачаар нэг ч алдалгүй санаа зовох зүйлгүй амьдарч байна.
Харин Жимин Жонгүг 2ын хувьд бол аврах багийн тусгай албаны ажилчид. Тэд ямар ч нөхцөлд өөрсдийгөө авч явж чадахаар бэлтгэгдсэн. Шүдэнз байхгүй байхад гал асааж, идэх зүйлгүй удахад төмс хүртэл олж ирээд, нисдэг тэрэг нь эвдэрээд газар луу тийм хурдтай унаж байхад ч гэсэн амьд гарч, хутгатай хүмүүсийг нам дарж унагаагаад л, бусдын амийг ямар ч хариу нэхэлгүй аварч өгөөд... Магадгүй ийм хүмүүс байдаг болохоор л дэлхий энх тайван оршин тогтнодог байх.

Би ийнхүү бодон 2 гараа хойш тавьж тулаад цэлмэг тэнгэр дэх үүлсийг ажиглахад
"Юу хийж байгаа" юм гэх Жонгүгын дуу намайг эргэж харахад хүргэв. Тэр нарны хурц туяанаас болж нүдээ бага зэрэг онийлгон салхи түүний духийг ил гаргаж явсаар яг ард минь ирж зогслоо.
Би дээш өндийн түүний урдаас харж зогсоод
- "Зүгээр л юм бодож байлаа. Харин чи яах гэж яваа юм?" гэхэд
-"Тэрийг шалгаж үзэх гээд л" гээд нуурын голд тал хүртлээ живсэн нисдэг тэрэг лүүгээ ширтэв.

Түүний нүдийг дагуулж харахад надад их сонирхолтой санагдсан тул "Би хамт явж болох уу?" гэж асуутал тэр толгой дохин гутлаа тайлаад нуурлуу орж сэлж гарлаа.

Би түүний гуталны хажууд өөрийнхөө гутлыг зэрэгцүүлэн тавиад "Хөөх ийм том хөлтэй болохоор л ийм эрүүл чийрэг байдаг байх" гэж бодон нуурлуу ороод бэлхүүсээр ус татах хүртэл алхаж явснаа цааш сэлэн түүн дээр очив.

Ус түүний мөрний доохон хэсгээр татаж байлаа. Хэрвээ би түүн шиг ингээд хөлөө газарт хүргэн зогсвол ус толгойг минь давж хэдийн живэх биз. Эсвэл эсэргээрээ түүний хөл ёроолд хүрээгүй ч байж мэднэ.

---

"Чи түр энэ дээр гараад сууж бай. Би доошоо ороод хэдэн зүйл шалгах хэрэгтэй байна" гээд Жонгүг нисдэг тэрэгний дээвэрлүү заав. Би толгой дохиод сэлсэн хэвээр нисдэг тэрэг рүү ойртон авирах гэсэн ч хөл маань хальтраад доош ус руу бүхэл биеэрээ уначихав.

Түрүүнээс хойш хуурайгаар нь авч ирсэн үс маань норон уснаас дээш гарахад тэр над руу хараад намуухан инээмсэглэл тодруулаад ширтэж байлаа.

Би дахин нисдэг тэрэг рүү авирах гэж үзтэл дахиад л доош усруу гулгаад уначихав.
Би уснаас дээш гарч ирээд "Энэ одоо юу вэ???" гээд бухимдан усыг гараараа цохитол тэр нь үсрээд Жонгүг рүү цацарлаа.
Гэтэл гэнэтхэн Жонгүг "Алив би туслъя" гээд одоог хүртэл нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар нааш ойртон ирж бэлхүүсээр минь барин дээш өргөв.
Энэ үед би үнэхээр их сандарч бас нэлээдгүй ичиж байлаа.

Түүнийг намайг дээш өргөж өгөх үед би хангалттай нисдэг тэрэгний дээврийг харж байв.
Нэг бэхэлгээ хийдэг бөөрөнхий төмөрнөөс нь татан зүтгэсээр амархан дээр нь гарч суув.

Дараа нь би доош түүн рүү харахад тэр инээмсэглэсээр "Би доошоо орлоо. Дахиад уначихав аа" гээд усруу орон нисдэг тэрэгнийхээ хаалгыг нээгээд дотор нь ямар нэг зүйл хийж эхлэв.
Гэвч энэ үед зүрх маань тасралтгүй хүчтэй цохилсон хэвээр байлаа. Би зүрхэн дээрээ гараа тавин усан дахь түүний тусгал руу хэсэг гөлрөн бодлогширч суув.

Энэ чинь одоо ямар гээчийн мэдрэмж вэ?

繼續閱讀

You'll Also Like

12.4K 979 26
ფიქციის მთავარი პერსონაჟი ჯეონ ეველინი, რომელიც ახალ სკოლაში გადადის ახალი მიზნებითა და სრულიად განსხვავებული იმიჯით რომელიც უკან იტოვებს წარსულს... ...
1.4K 213 10
,,ბედნიერება ადამიანის არსებობის უმთავრესი მიზანი და მნიშვნელობაა."- არისტოტელე 𝐖𝐫𝐢𝐭𝐭𝐞𝐝 𝐛𝐲: 𝐥𝐢𝐥𝐢
1M 54.4K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
605K 36.8K 101
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...