He's....

De enjuun

7.1K 824 106

"Тэр яг л цас шиг хүйтэн бас үзэсгэлэнтэй" !Ёс бус үг хэллэг агуулагдсан болно! Mai multe

-1-
-2-
-3-
-4-
-5-
-6-
-7-
-8-
-9-
-11-
-12-
-13-
-14-
-15-
-16-
-17-
-18-

-10-

320 42 8
De enjuun

Тэр хэтэрхий сэтгэл татам.
----

Өглөө босон толинд өөрийнхөө дүр төрхийг харвал үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай харагдаж байлаа. Өчигдөр л том том дуугараад байсан хүн шөнөжингөө Юнагийн хэлсэн үгэнд гомдож уйлсаны минь гай хавдаж улаасан нүд болон нүүр. Тэгэхдээ өнөөдөр ямар азаар хичээл байгаагүй юм.

Би нүүр гараа угаасан болоод жоохон идэх юм эргүүлсээр буцан орондоо ороод удаагүй байхад хаалга нүдэх чимээ дуулдана. Бурхан минь хэн бэ? Тэр дорхноо зүрх түгшүүрлэн хаалга руу яаран гүйгээд дурангаар харах гэхэд тагласан байлаа. Хэн гэдэг нь ойлгомжтой.

Би буцан толь руу харвал миний хавдсан нүүр хэвэндээ л байлаа. Ахх маск зүүчих үү? Зза бүр сэжигтэй болно. Үсээрээ нуучихья гэж бодон урдуураа үсээ оруулан зогсож байхад ахин нүдэх чимээ дуулдах үед цочсоор хаалгаа хурдхан шиг тайлвал урт шар үсээ хойш илээд зогсож байсан тэр намайг хараад цочин орилох үед би ч давхар цочино.

Жонхан ах:Бурхан минь. Юн Жихэ хариугаа аваад байгаа хэрэг үү? Тэр үед чинь санаандгүй гарнаас хальтарсан юм шдээ гэхэд би нүдээ эргэлдүүлэн:Хоол хийдэггүй таны гарт загас байгаад л тэгээд намайг орж ирэхэд яг миний толгой дээр гэнэт гарнаас чинь хальтраад унаад л тэ... Юн Жонхан тэр үед толгой ямар их өвдөж бас айсныг мэдэж байна уу? гэж хэлэн түүнийг оруулан цааш өрөө рүүгээ цамц өмсөхөөр явах гэхэд тэр харин араас зүүгдэн:Зза уучил уучил. Жихэ-яа ганц ах чинь ирж байхад үнсүүлэхгүй хэрэг үү? гэж хэлэн мушилзах бол би ахин нүдээ эргэлдүүлэн:Би одоо жоохон хүүхэд биш. Бас битгий хүнд наалдаад бай гээд түүнийг ор луу түлхвэл тэр над руу муухай харан:Газар дээрх ганц дүү минь намайг тоохоо больжээ. Би ингээд өнөөдрөөс эхлээд айлын ганц хүүхэд боллоо. Би уг нь ээж ааваас дутхааргүй өсгөж өндийлгөсөн дүү минь нэг л өдөр надаас ингэж урвах гэж- гээд үглээд байхаар нь хацар дээр нь хальт үнссэн болоод амыг нь таглав.

Би цамц өмсөөд түүн лүү эргэж харан:Ер нь ямар хэргээр та энд ирдэг билээ?

Жонхан ах орон дээр налайн хэвтсэн хэвээр:Өнөөдөр энэ хавиар хүнтэй уулзах ёстой юм. Тэгээд далимаараа чамайг шалгах гэж орж ирсэн юм

Би:Миний юуг шалгана гэж?

Жонхан:Ямар нэгэн гозон толгойтой хар юмтай хамт байхвийдээ гээд. Угийн шал дэмий юм хийсэн байна. Хүүе арай нуусан юм биш биз? гэж хэлэн босон хувцасны шүүгээ онгойлгож үзэн ээлжит жүжгээ тавина. Би харин түүний ээлжит жүжгийг харан сууна.

Би:Би ямар та байгаа биш дээ? Энэ удаад ямар эмэгтэйтэй уулзах гээд ингэтлээ гоёчихсон юм? гэвэл тэр орон дээр буцан хэвтэн:Танай сургуулийнх нэлээн удаан араас гүйгээд байгаа юмаа. Өнөөдөр нэг уулзаж үздэг юм уу гэж бодоод л. Чи таних уу? гээд утсаа гаргаж ирэн нэг юм хайсаар зургийг нь харуулна.

Солонгос ч аргагүй жижигхэн юмаа. Түүний утасны нүүрэн дээр Нана эгчийн зураг тодхон харагдана. Би толгой дохин:Яахав мэднэ гэвэл тэр утсаа буцан аваад:Тэгвэл уулзахгүй ээ гэж хэлэн утсаа оролдоход би гайхан:Яаж байгаа юм? Хөөрхөн зантай хөөрхөн эгч шдээ гэхэд Жонхан ах үйлдэлээ зогсоон:Гэхдээ л дүүгийнхээ найзтай уулзах гэхээр шал тэнэг санагдаад байдаг юм 

Би түүн лүү тоглоод байна уу гэсэн байдалтай харан:Бурхан минь. Яаж ийм үг таны амнаас...бүр бүхэл бүтэн Юн Жонханы амнаас гарч чаддаг байнаа? Жонхан гуай Юнатай болзож байсан хүн өөрөө мөн биз дээ? Мартчихаа юу? Ичих нүүргүй амьтаан гэж хэлэн хажууд байх цамцаа аван түүн лүү шидвэл тэр:Тэгээд л ойлгосон юм. Дэмий юм байнаа гэж гээд гэмгүй инээмсэглэнэ.

Би:Угийн наа хүнтэй чинь дотно бишээ. Би бас Юнатай ч найзлахаа больчихсон гэхэд тэр утсаа оролдохоо болин наашаа харан:Арай надаас болоод уу?
Би төв царай гарган:Өөрөө ер нь их гол дүр болох сонирхолтой хүн юмаадаа
Жонхан:Тэгвэл юунаас болсон юм?
Би:Нэг юм бий. Дараа нь хэлье
Жонхан ах наашаа сэжиглэнгүй харан:Тэгээд л наа нүүр нүд чинь авах юмгүй болжээ. Миний дүү царай муутай дээрээ улам царай муутай болж болохгүй учир ахиж битгий шөн дөлөөр уйлж бай. Аймшигтай харагдаж байна хэмээн ахин нэг шоглоомоо хийнэ.

Хүний ах гэсэн урманд ганц нэг тайвшруулах үг ч болов хэлдэггүй юмаа гэхэд амаа татчихдаггүй юм байхдаа муу чөтгөр. Би түүний дээр гаран үсийг нь сэгсийлгэн:Хүний ах хүн ч болдоо. Муу хүүхэмсэг чөтгөр гэж хэлвэл тэр доор толгойгоо хамгаалган орилоно.

Хэсэг ноцолдож байгаад салан тэрийн хэвтэж байхад Жонхан ахын утас дуугаран тэр босон ярьж байснаа буцан хэвтэн:Хайрт ахын чинь явах цаг боллоо. Хөгжилтэй байлаа хайрт дүү минь гэж хэлээд босоход би араас нь босон:Зогс гэж хэлвэл тэр наашаа харах үед би гараа дэлгэн:Дэлгэцний зургаа харууладах даа гэхэд тэр өнөөх гэмгүй царайгаа гарган утасныхаа дэлгэцийг харуулан:Яасан? гэнэ.

Муу чөтгөр одоо хүртэл солихгүй юу хийгээд байдаг байнаа. Би утсыг нь булааж авах гэхэд дээш өргөн:Хөөе яах гээд байгаа юм?

Би:Наа миний аймшгийн зургийг солино гэж эртээд хэлээ биз дээ? гэж хэлэн орилвол тэр инээн:Үнэхээр өхөөрдөм болохоор үнэхээр сольж чадахгүйнээ. Яаж ийм өхөөрдөм байдаг байнаа миний дүү гэж шоглоно. Байдгаараа амаа ангайн эвшээж байгаа хүний зураг ямар юмны өхөөрдөм байдын энэ хүнийг дээ.

Тэр гутлаа хагас дутуу өмсөн духан дээр хальт мульт үнсэн:Ах нь явлаа баяртай гэж хэлэн цааш гүйвэл би араас нь:Юн Жонхан наа зургаа солихгүй боль бөө дээр очиж  хараалгана шүү гэхэд тэр эргэж харан хэлээ гозолзуулна.

Гэртээ орж ирэн ямар их энерги эрч хүчээ алдсанаа мэдрэв. Юн Жонхан үнэхээр эрч хүч сорогч шүү. Бид хоёрын дунд 2 насны л зөрөө байгаа мөртлөө тэр үргэлж аав шиг байдаг. Угталтын үнсэлт үдэлтийн үнсэлт байнга нэхэж байнга үглэнэ. Тэгсэнээ үргэлж хүнээр тоглоом хийнэ. Тэгэхдээ сайн ахын хувьд сайн ах. Хааяадаа чөтгөрлөг л болчихдог болохоос.

Би шууд орондоо орон унтаад өгөв. Сэрэхэд аль хэдийн нар жаргаж харанхуй болсон байх ба би босон утсаа ухангаа хичнээн өлсөж байгаагаа мэдрэхдээ шарсан тахиа захиална. Хүлээх зуураа өөртөө зориулан орчин бүрдүүлэн ширээн дээрээ гэрт байх шар айрагаа өрж тавин зузаан хөнжилөө газар тухтайхан шиг тохон тавьж үзэх киногоо яг сонгож дуустал хаалганы хонх дуугаран би ч цаг төгс таарсанд хөөрсөөр хаалга тайлвал төсөөлснөөс өөр хүн байлаа.

Би гайхан:Чи энд юу хийж байгаа юм? гэхэд тэр гар дах зүйлээ өргөн:Захиалга өгсөн үү? гэж хэлэн инээмсэглэнэ. Би гайхсан хэвээр:Яагаад чи энд... гээд үг таслан дотор бараг дайрах шахан ороод ширээн дээр тахиагаа тавин өөрөө гадуур хувцасаа тайлан өөртөө зориулж зассан ширээнд минь тухлан сууна.

Би түүний хажууд зогсон:Хэн чамайг орж болно гэсэн юм. Яах гэж ер нь ирж байгаа юм?

Вонү зурагт руу ширтсэн хэвээр:Дажгүй сонголт. Чи намайг ирнэ гэж мэдсэн хэрэг үү? Эсвэл зөн совин уу? гэж хэлэн наашаа харж инээмсэглэвэл би нүдээ эргэлдүүлэн:Чамд биш өөртөө зориулсан юм. Бас би одоо ганцаараа баймаар байна. Яв- үг таслан тэр гэнэт миний гарнаас татан намайг хажуудаа суулгаад үг хэлэхийн завдалгүй хөнжлөөр ороон ангайсан аманд минь тахиа зуулган:Би бас ганцаардмаар байсан юм. Цуг л ганцаардацгаая гэж утгагүй зүйл хэлэн удирдага аван киногоо эхлүүллээ.

Би ч угийн ахиж үглэж хөөх хүсэл тэнхэл байсангүй. Дуугүй л тахиагаа идэн кинондоо анхаарлаа төвлөрүүлэхийг хүснэ. Тэгэхдээ түүнийг орж ирсэнээс хойш тайвширч өгөхгүй байх энэ зүрхнээс болж анхаарал сайн төвлөрч өгөхгүй байв.

Гэхдээ нэг л мэдэхэд бүх анхаарал кинон дээр төвлөрөх ба тэр кино алуурчинтай кино байх ба ядаж байхад цочоох хэсэг их байлаа. Би ч яахав дабхийтэл цочих бол хажуудах хүн амьсгалж байна уу гэлтэй чимээгүй үзнэ.

Тэр шар айраг задлан над руу сунгах бол би аван түүн лүү хальт харвал тэр тулгахаар нааш сунгасан байв. Өнөөдөр энэ яагаад ийм өөр хүн шиг байгаад байнаа. Эсвэл угийн ийм юм бол уу? Эелдэг байх чинь. Би түүн лүү харахгүйгээр сунгасантай нь өөрийнхийгөө тулган дараагаар хэд хэд годхийн залгилана.

Кино ч дуусан би урссан нулимсаа цамцныхаа ханцуйгаар арчингаа нусаа татах үед тэр харин юу ч болоогүй аятай хажууд шар айргаа балаглана.

Би түүн лүү харан:Чи яг робот байхаа гэж хэлэхэд тэр инээх аядан наашаа харан:Яасан? Хэтэрхий төгс байгаад байна уу?

Би толгой сэгсрэн:Үгүй хэтэрхий сэтгэл хөдлөлгүй байгаад байна. Чи нээрээ робот юм уу? гэж асуухад тэр инээнэ. Би ч жоохон халаад ярьдаг дээрээ тавьсан түүн лүү ч ичиж зоволгүй ширтэн:Би чамайг дунд сургуулиас чинь хойш мэднэ. Чи үнэхээр робот юм бол уу? Сэтгэл хөдлөлөө нээх илэрхийлэхгүй. Тэгсэнээ хүнд ч дурладаггүй бас уйлдаггүй. Чи яг робот байхаа гээд түүний хацар луу хуруугаараа хатгавал тэр миний гарыг атгах үед тэрний гар одоо ч бас хүйтэн байлаа.

Би түүний гар луу ширтэн:Бас гар чинь үргэлж хүйтэн байдаг гэж хэлэх бол тэр атгалтаа чангаруулан:Гэхдээ чиний гар үргэлж дулаахан байдаг. Яг л миний гарыг дулаацуулж өгөх үүрэгтэй юм шиг гэж миний дуртай хоолойгоор намуухнаар өгүүлнэ. Энэ хоолойнд л өөрийн эрхгүй контролоо алдчих юмаа.

Би түүн лүү буцан харвал тэр бид хоёрын харц мөргөлдөж орхив. Энэ удаад хоёул бие биедээ соронзлогдсон аятай бие бие лүүгээ удаанаар ойртон уруулнууд шүргэлцэх үеэр...гэнэт хаалга тогшино.


Би ч ухаан орон түүнээс холдон хаалга руу очин дурангаар харвал гараараа тагласан байв. Ашш Юн Жонхан.




Continuă lectura

O să-ți placă și

278K 19K 20
"YOU ARE MINE TO KEEP OR TO KILL" ~~~ Kiaan and Izna are like completely two different poles. They both belong to two different RIVAL FAMILIES. It's...
255K 3.7K 30
Rajveer is not in love with Prachi and wants to take revenge from her . He knows she is a virgin and is very peculiar that nobody touches her. Prachi...
178K 20K 55
#Book-2 of Hidden Marriage Series. 🔥❤️ This book is the continuation/sequel of the first book "Hidden Marriage - Amazing Husband." If you guys have...
2.8M 46.9K 15
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...