"Чи яаж намайг тахилын хоол идэж чадна гэж бодоо вэ?"

"Яагаад чадахгүй гэж?"

Үнэндээ дээрх газарт би хэн гэдгээ л санахгүй байгаа болохоос зан үйл, хүмүүсийн амьдралын хэв маяг, тосгоноо хүртэл санаж байна шүү дээ. Тахилын хоолонд хүний идэж болдоггүй хорыг хийдэг юм. Энэ нь хоолыг гурав хоногийн турш муутгахгүй байх арга билээ.

"Ахиад жаахан идсэн бол би та нарын нэг болох байлаа."

"Юу?"

Би инээмсэглээд дээш босов. Түүний гаргасан сайхан сэтгэлд би талархаж байгаа болохоор үүний талаар хэлээд хэрэггүй байх.

"Чи өдөр болгон тэр цэцгийг очиж долоо гэсэн биз дээ? Талбай руу явцгаая."

      Би өнөөх цэцгийн талбай руу алхаж байх үед Кай хажууд минь ерөөс ирсэнгүй. Зөвхөн миний ард, намайг дагаад л яваад байв. Ингэж хугацаа алдмааргүй байна. Би хэн болох, яаж энд ирсэн хамгийн гол нь яах гэж энд ирснээ мэдмээр байна шүү дээ.

"Би яагаад заавал үүнийг өдөр бүр долоох ёстой гэж, Кай? Энд би өдөр шөнийг ч баримжаалж чадахгүй байна шүү дээ."

"Унтаад сэрснийхээ дараа очиход болно. Газар доорх ертөнцөд агаар гэж үгүй. Тиймээс чи бидний нэг болохыг хүсэхгүй байгаа л бол заавал энд ирж байгаарай, за юу?"

      Кай намайг орхин явсаны дараа би цэцэгс ургасан талбай дээгүүр явж байлаа. Тэгэхээр би амьд нэгэн учираас энд удаан байж болохгүй байх. Бурхан минь, надад хэн нэгэн тусалдаг болоосой.

"Сайн уу? Эва"

"Сайн уу."

Ахиад л нөгөө сүнс бүсгүй эргэн тойрноор минь яваад эхлэв. Түүнийг яагаад надад ойртоод байгааг нь мэдэхгүй ч гэлээ тэр надад тусалж чадах нэгэн байж магадгүй.

"Нина, надад энд юу ч хийхгүй суугаад байх хэтэрхий тарчлаантай байна. Би энд яах гэж ирснээ мэдэх хэрэгтэй."

"Тэгээд?"

"Надад туслаач."

Нина өөрийнхөө тойрон хүрээлсэн цэцэгсээс нэгийг тасдаж аваад гарт минь атгуулах нь тэр.

"Үүнийг биедээ байлга. Эсвэл шийдвэртээ хүрвэл үүнийг үнэрлэсэнийхээ дараа Кайг үнсээрэй. Би ч бас чамайг хүчээр энэ бүхнийг хийгээсэй гэж хүсэхгүй байна, ойлгосон уу? Харин энэ талаар түүнд хэлээд хэрэггүй шүү. Кай чамайг маш удаан хүлээсэн болохоор бүгдийг хурдан дуусгах гэж оролдож байгаа."

The Corpse Prince [completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ