ℙ𝕒𝕣𝕥 11

389 45 0
                                    

- Аан тэгвэл болж байна.

Тэд гоймон мөн сөжү аван гүүрний доор сууцгаав.

- Сайхан мэдрэмж шүү. Зорилгодоо хүрэх.

- Юун зорилго?

- Чиний энэ хөгийн занг чинь үгүй болгох миний зорилго байсан юм л даа.

- Чиний энэ эрч хүч, хүсэл эрмэлзэл давамгайлсан энэ занг надад нөлөөлсөн байх гэж би хувьдаа бодож байна.

- Баярлалаа. Үнэхээр тэвчээртэй хандаж байгаад

- Тийм ээ. Энэ уурыг маш их тэвчиж байна.

- Чи яагаад ийм ааштай болсон юм бэ? Чиний дүү мөн Ким даргаас сонсоход ийм байгаагүй гэнэлээ.

- Тийм ээ. Би их яриа, хөгжилтэй, найрсаг, эерэг хүн байсан л даа.

- Тэгээд юу болсон юм?

- Мм...Ерөнхийдөө ээж минь намайг бага байхад аавыг ядуу гээд хаяад явчихсан юм. Аав ээжид маш их хайртай байсан ч ээж үгүй байсан. Тэгээд 5жилийн өмнөөс гэнэт гарч ирэн надаас мөнгө нэхдэг болсон юм л даа. Эцэст нь намайг шавхаж дуусаад, Тэхён руу орсон. Японд суралцаж, ажиллаж байгаа дүүг минь зовоож, сүрдүүлэх нь эмэгтэй хүнийг үзэн ядах гол зүйл минь болсон.

- Өрөвдөлтэй юм! Үнэндээ би ч бас оронд чинь байсан бол тэгэх л байсан.

- Ааш! Энэ гоймон халуун байна шдэ!

- Тэгээд хүйтэн байх юм уу? Инээдтэй гэдэг нь!

- Хөөрхөн гэдэг нь!

Луна ичсэндээ чимээгүйхэн гоймонгоо иднэ. Согжин чимээгүй байдлыг эвдэн
- Чамайг маргааш сананадаа!

Луна хахаж цацсаар хажууд байсан шил сөжүгээ дуустал нь залиглачихав.
- Чи юу? Намайг уу?

- Тийм ээ! Би хүнд амархан дасдаг л даа. Ингээд хэд хоног дотно байсан чинь дасчихлаа. Би чамайг алдмааргүй байна.

- Чи согтчихож тийм ээ?

- Ааш. Хүн уураа барьж ядан, эерэг зүйлс бодож, сайхан үгс хэлж байхад урамгүй юм бээ. Болио. Чамайг санах ч үгүй.

- Тэгвэл намайг гуйгаарай за.

- Юу?

-Буцаж ирээд үерхэх санал тавиарай гэж байна.

- А-ан. Бодъё.

- Юу?

Гээд гар далайхад нь Согжин
- Тоглосон юм аа.

Тэд ийнхүү ярилцан гэр гэртээ харилаа.

Маргааш нь

Луна эрүүл байдлыг нэгт тавьдаг тул ажил руугаа алхаж явна. Хурц нарны туяа нурууг нь шарж, тэр их л халууцна. Ус авахаар ойрхон дэлгүүр ортол тэнд Согжины дүү Тэхён байв. Луна мэнд мэдэхээр түүн дээр очин
- Сайн уу?

- Өө Луна юу? Яг танай ажил руу явах гэж байлаа. Хамт явцгаая.

- Манай ажил аа?

- Тийм ээ. Нэг уулзалттай.

Гэвч Тэхён уулзалтад биш цэнгээний газар руу явах гэж байгаа юм шиг хувцласан байв. Бидй дэлгүүрээс гаран хамт алхлаа.
- Танай ах явчихсан уу?

- Тийм ээ! Чамайг сайн хараарай гэсэн. Алдчихвий гэж айж байналээ.

- Юу? Согжин уу? Сонирхолтой л юм.

Тэд явсаар Лунагийн ажил лээр ирлээ. Луна 6 давхарт, Тэхён 9 давхарт буув. Лунаг ажил руугаа ороход Дахи ирчихсэн яаралтай аэилаа хийж байв.  Луна цүнхээ тавьчихаад
- Сайн уу? Өглөөний мэнд.

- Өө сайн уу? Луна.

-Юу болоов? Эрт ирсэн байх чинь.

- Аан эрт ажилаа дуусгачихаад эрт харьдаг юм уу гээд л.

- Аан. Орой чухал ажилтай байх нь ээ!

- Тийм ээ. Чи ч бас хурдан хийж эхэлдээ. Сарын дундуур ажил их байдаг шүү дээ.

Удалгүй Ким дарга ирэв. Ким дарга Лунад чухал бичиг баримт өгөн захиралын өрөө рүү явуулав. Луна нарийн бичгээс нь зөвшөөрөл аван захирлын өрөө рүү ортол...

Eeyyyy. Sain uu? Manaihain. Dhd 2,3 part orood duuslaadaa. Tegeed shine oguullgeg ehluulnee. Mon hamt baigaad bayrlala. ❤😇Bas garaa sain ugaaj, maskaa sn hureerei. JUILATE nar ovdj bolki shuu.🤕🤒😷😷 Hairtai shuu❤💓

^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now