Chapter-8 Санаад байна

Beginne am Anfang
                                    

Утас дуугарч Бэкхён байхыг хараад бүр нүд орой дээрээ гарав. Тэгээд хэвтэж байснаа босч, аль болох эмэгтэйлэг хоолойгоор утсаа авлаа.

Би: байна уу?

Бэкхён: Хэжү, би чамайг санаад байна.

Нүүр духнаасаа эхлээд халуу дүүгэж сүүлдээ тэр чигтээ улайхыг нь би мэдэрч байлаа. Өндөг шарчихвал болчих байх даа? Тэр намайг үнэхээр догдлуулж чадах юм аа.

Би: бид өглөөхөн салсан шүү дээ хэмээн ичсээр хэлэхэд Бэкхёны "хмм" гэх нь сонсогдоход би өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.

Бэкхён: гэрийнхэн чинь байгаа юу? Би үнэхээр чамайг санаад байна. Хэтэрхий олон цаг чамаас хол байлаа штэ. Тэгээд ч би өнөөдөр орой орондоо ганцаараа унтаж чадна гэж бодохгүй байна.

Би инээн: чи айгаад байгаа юм уу? Би уг нь царайлаг залуусыг их зоригтой гэж бодсон юмсан.

Бэкхён: чи намайг аймхай болгочихлоо. Үнэнээ л хэлье, би үнэхээр ганцаараа биш чамайг тэврээд унтмаар байна гэчхээд санаа алдах нь сонсогдоно.

Би: би ч гэсэн чамайг санаад байна хэмээн зөөлөн хэлэхэд Бэкхён хэсэг чимээгүй болчих нь тэр.

Бэкхён: би одоо очсон ч чи гарч ирж чадахгүй. Тэгэхээр хоёулаа орой дүрсээ харж ярьцгаая. Яг хоёр цагийн дараа, тэсч чадна биз дээ?

Би: пшш, харин чи л чадахгүй байх даа. Би тэсчих нь ээ гэтэл Бэкхён инээхийг сонсоод утсаа шуудхан тасалчихав. Жаахан дэггүйтчихье.

Хоёр цаг надад үнэхээр урт хугацаа шиг санагдаад байсан бол гал тогоо руу очиж ахад туслахаар болов. Жүхёг над руу муухай харж байсан ч дуртай л байсан. Чимээгүйхэн хий гэснийг нь хийгээд, байн байн цагаа хараад байж байтал ах анзаарч над руу сонин харах нь тэр.

Жүхёг: юу вэ? яагаад цаг руу хараад байгаа юм? Цаганд дурлачихаа юу?

Би: ахаа та үнэнгээсээ хэлээд байна уу? Та намайг цаганд дурлахаар хүн гэж бодоод байгаа юм уу?

Жүхёг: ээ, мэдэх л хүн гэсээр миний толгойг хойш нь хуруугаараа түлхлээ.

Би хэсэг чимээгүй байж байгаад: ахаа, дурлах ямархуу вэ? хэмээн асуулаа.

Жүхёг: хэцүү, ядаргаатай байдаг.Цагийн гарз, нулимсны ч гарз. Гэхдээ яг тохирсон, хувь тавилан нь цаанаасаа заагаад өгчихсөн дурлал байдаг л байлгүй. Надад лав дурлах уу? Гэртээ үүрд үлдэх үү? сонго гэвэл би гэртээ байхыг илүүд үзнэ гэсээр их л чухал харцтай хэлэхэд би инээв.

 Teen Dating | completedWo Geschichten leben. Entdecke jetzt