16 "last chapter"

Comincia dall'inizio
                                    

Миёон үхлүүт хэвтэнэ. Түүнд минь амьсгалын гуурс залгажээ. Хүүхдүүдийн орилолдон уйлах дуу ч үл сонсогдоно. Нүдэнд ганцхан тэр харагдана.

Түүний нүдэн доогуур хөх туяа сүүдэрлэжээ. Саяхан л нүдээ бүлтийлгээд өөдөөс харж байсан түүний харц нүдэнд харагдана...

Түүний уруул хатаж, юу ч үгүй шархалжээ. Намайг үнсдэг байсан уруул...

Намайг тэвэрдэг байсан түүний гар одоо хөдлөх ч тэнхэлгүй болж ээ...

Тэр байхгүй болчихож. Түүний гэх махан бие байх авч Миёон гэх дотоод хүн нь байхгүй болчихож...


"Зү... зүгээ.р биз дээ ханиа. Ингээд л хүү охин бид гурвыг орхиж болохгүй шүү дээ. Босоод ир л дээ. Миёонаа, гуйя одоо л хамтдаа жаргалтай байх боломжтой болж байхад, яагаад оохиж явах гээд байгаа юм" дуу минь суларсаар түүнийг дэрлэн хэвтнэ.

"Гэрлэмээр байна"

Амьсгалын гуурсны цаанаас түүний хоолой сулбайн сонсогдоно.

"Юу гэсэн бэ Миёонаа"

"И.ишинаа би чамтай... гэрлэхийг... х.хүсч байна" түүнд ярихад төвөгтэй байгаа мэт, үгээ зөөн арай хийн ийн хэлэв.

"Магадгүй... энэ миний... сүүлийн хүсэлт байх"

Тэр минь ямар биширмээр юм бэ? Эцсийн хүсэл нь хүртэл "би" байх гэж...

Хэдий үүнийг Миёоны эцсийн хүсэл гэж хэлмээргүй байгаа ч, яг одоо түүнд энэ зүйл л хэрэгтэй байгаа юм байна.

"Тэгье ээ, Миёон. Хоёулаа яг одоо гэрлэе"




Түүнийг тэргэнцэр дээр суулган  хоёр хүүхдээ тэврээд эмнэлэгээс гарахаар алхлаа. Эмч нар яагаад хориглоогүйг гайхах юм алга. Түүнд минь нэг их цаг үлдээгүй гэж тэд өөрсдөө хэлсэн шүү дээ.

Үүднээс гаран такси бариад, хамгийн ойр байрлах Христийн сүм рүү яваарай хэмээн хэлсэн юм.
Миёон бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь тэврэн суулаа.

"Ах аа, энд түр зогсоод өгөөч" нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн хажуугаар зөрөхөд би ийн хэлсэн юм.

Хэдий би ядуу гуйлгачин байсан ч, түүндээ бөгж авч өгөхийг хүссэн юм. Тэгээд халааснаасаа хэдэн хоног ажилласан мөнгөө ухан гаргаж ирээд, "үнэтэй биш энгийн" бөгж худалдан авлаа.


°°°

"Эхнэр минь болох уу, Пак Миёон?"

Аль хэдийн илчээ алдсан түүний гарнаас атгаад би ийн асуув.

~Sleeping With The Enemy~ [Completed]Dove le storie prendono vita. Scoprilo ora