Chapter two: Тамхи болон түүний үнэр

शुरू से प्रारंभ करें:
                                    

Шөнө дундын саран үзэсгэлэнтэй юм аа гэх бодол дундуур тэр халааснаасаа тамхи гарган нэг ширхгийг аваад асаах нь тэр. Түүнээс үнэртэх үнэрийг давж тамхины утаа цээжинд минь амтагдах үед би тэсэж чадахгүй ханиалгаж орхилоо.

Хисын "Уучлаарай, би хол очиж татчихаад ирье."

Би "Үгүй дээ, би зүгээр."

Нүдний буланд хүн үзэгдэх шиг болоход Сонхүн биднийг холоос ширтээд зогсож байгаа нь харагдах нь тэр. Инээдтэй юм аа, миний урхинд уначихсан уу?

Энэ удаад би хүссэнээ авах болно. Тиймээс үүний төлөө юу ч хийхэд бэлэн байна. Сонхүныг өөртөө дурлуулж, өөртөө дасгаж дараа нь түүнийг шархлуулах болно. Хүсвэл түүний нүдэн дээр өөр эрийг жаргаасан ч чадна.

Тийм их өшөө хорсолд баригдчихсан нэгэн байж ээ, би. Тэгж их өвтгөх хүсэл төрнө гэж бодоогүй юм. Гэтэл түүний энэ үйлдэл дотроос минь хатгав уу л гэлтэй хачин бодол төрүүлэх нь тэр.

Би Хисыны тамхийг гараас нь аван уртаар сорлоо. Өнгөрсөн жил их сургуульд ороод айдсаа давахын тулд нэг сорж үзэж байсан юм. Түүний дараагаар ахиж хэрэглээгүй ч хааяа тайвшрахад тус болдог юм шиг санагддаг.

Хисын миний үйлдэлд гайхаж байгаа нь илт байлаа. Гэхдээ хамгийн сонин нь, тэр тамхи татаж байхдаа солиотой царайлаг харагддаг юм байна.

Хисын "Гашуун биш байна уу?"

Би "Гашуун эсэхийг шалгаад үз л дээ."

Тамхиа газарт хаян түүний хүзээгээр гараа оруулаад өөртөө ойртууллаа.

Сонхүны тухай өшөө хорсолд баригдсан бодол биш түүний үнэр ухаан санааг минь самууруулчихсан юм.

Хисын намайг өөрөөсөө түлхсэнгүй харин ч бэлхүүсээр минь гараа оруулан нүүрэндээ бүр илүү ойртуулах нь тэр.

Хисын "Хүлээснийхээ хариуд үүнийг авах хэрэгтэй бололтой."

Юу ч бодож амжаагүй. Гэхдээ Пак Сонхүны өмнө өөр залууг үнсэх миний хүсэл байсан. Яагаад гэж үү, энэ олон жилүүдийн туршид би хэн нэгнийг хайрлаж чадаагүй болохоор, хичээсэн ч хайрлагдах эрхгүй юм шиг мэдрэгдсэн болохоор би өөр нэгнийг хайх гэж яараагүй юм.

Гэхдээ эцсийн мөчид энэ залууг сонгосондоо би гайхаж байлаа.

Тэр намайг зөөлнөөр үнсэх үед биеэр минь тог гүйх нь тэр. Хэвлийд маань ямар нэг хачин зүйл хуралдах шиг болж зүрх цээжнээсээ гарчих нь уу гэлтэй цохилох ажээ.

Dive Into Youजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें