4. АМРАЛТ

511 65 4
                                    

Энэхүү үйл явдал өмнө нь нэг бус тохиолдож байсан ч оргүй хоосонд замхарчихсан мэт ул мөргүй алга болж байсан удаагүй юм.

Бангтаны залуус усанд хаясан чулуу мэт алга болоод 36 цаг болж байгаа бөгөөд Мисүгийн уур бухимдал одоо сандрах, айх мэдрэмжинд автаж байлаа.

Үнэхээр тэд хааччихсан юм, ямар нэг муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж бодоод ч амжина.

Толгойгоо гашилган хэдэн арван удаа хуруугаа цоортол гүйлгэсэн өнөөх л хяналтын камерын бичлэгийг нүд салгалгүй ширтэн сууна.

"ОХИДОО!"

Өрөөний буйдан дээр хэвтэж байсан бүсгүйн нүд хамаг байдгаараа томрон ийн хашгирсаар бүхний анхаарлыг татлаа. Тэрээр:

"Сайн байна уу.
Бигхит энтертаймент байна.

Бангтан Сунёндан хамтлаг дэбют хийснээсээ хойш анх удаа албан ёсны урт хугацааны амралт авахаар болж байна.

Энэ удаагийн албан ёсны амралт нь дэбютээсээ хойш амралтгүй гүйж ирсэн Бангтан Сунёндан дуучдын хувьд, мөн уран бүтээлчдийн хувьд шинэ дүр төрх үзүүлэхийн тулд дахин цэнэглэгдэх цаг хугацаа байх болно. Богинохон боловч энгийн 20н настай залуу хүний амьдралаар амьдрах цаг хугацаа ч гэж болно.

Амралтын хугацаанд Бангтан Сунёндан өөр өөрсдийн дураар амралтаа өнгөрөөх төлөвлөгөөтэй байгаа.

Магадгүй санаанд оромгүй газар Бангтан Сунёндантай таарвал хувийн цаг хугацааг нь бүрэн төгс өнгөрүүлж болохуйц хүндлэл, анхаарал тавихыг фэнүүд та бүхнээс хүсэж байна.

Бангтан Сунёндан дахин цэнэглэгдэх цаг хугацааныхаа дараа илүү догь дүр төрхтэйгөөр фэнүүд та бүхнийхээ ачийг хариулах болно.

Баярлалаа."

𝑽𝒂𝒏𝑻𝒆_𝑵𝑩

"Түүний Үлдээсэн Амьдрал" S3Where stories live. Discover now