4-р хэсэг

657 55 0
                                    

Би бол Сун Тазуса. Япон гаралтай Солонгосын тамирчин ... Хэдэн өдрийн өмнө л би зүв зүгээр нэгэн байсан гэтэл одоо хэнд ч харагдахгүй зөвхөн надад харагддаг дагуултай болчихсон. Тэрнийг У Сэхүн гэдэг ... Канадад амьдарч байсан Солонгос сүнс

Түүнтэй таарсанаас хойш намайг үргэлж азгүйдэл дагаж эхлэсэн. Гэхдээ түүнийг зарим талаараа ашиглаж болно. Жишээ нь тэр англи хэлэндээ сайн болхоор тэр талыг ашиглаж болно.

Яг одоо би олимпийн шалгаруулалтанд орох гэж байгаа бөгөөд энэ шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай юм.

Өнөөдөр бол нэг дүгээр шат юм.

Канкинийхаа үдээсийг чангалаад мөсөн талбай руу гулган орход сэтгүүлчид болон зураглаач нар камераа өргөн миний зургийг болон бичлэгийг хийж байлаа. Тэдний ихэнхи нь миний уналтыг хамгийн сайнаараа бичиж авхыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдэн дундаас Крис л над руу инээмсэглэчихсэн зогсож байх нь тэр ...

Мөсөн талбайн голд ирхэд тал талаас зураг дарах сонсогдож удалгүй ая эхлэж мөсөн талбайг 1 бүтэн тойроод double toe-loop буюу эргэлттэй үсрээд 2 хөл дээрээ буух үзүүлбэрээ амжилттай хийн 2 хөл дээрээ газардхад

Сэхүн: тиймээ Тазуса чи чадлаа ... гэж хэлхэд нь би арагшаа харан гулгаад дахин battle буюу эргэлттэй үсрэлт гэхдээ 2 хөлөө зөрүүлэн үсэрч нэг хөл дээрээ газардах байлаа гэтэл би амжилттай газардсан ч далий гишгэнэ унаж орхилоо ...

Гэсэн ч бууж өгөлгүй инээмсэглэн босоод аяаа дуусгаад өөрийнхөө бэлтгэлийн өрөөнд суун эхний 3 байранд орсон хүмүүсийн аз жаргалтай нь аргагүй инээмсэглэх төрхийг харчихаад зурагтаа унтраагаад цүнхэндээ хувцсаа хийн бэлтгэлийн өрөөний хаалганы урд очоод нулимсаа барьж дийлсэнгүй.

Шүдээ зуун удаан тэвчсэн шүү дээ. Хэн ч харахгүй гэж бодон уйлж байтал

Сэхүн: Би эцэст нь чамайг ойлгож байна. Гэхдээ санаа зовох хэрэг байхгүй шүү дээ. 3 үе шаттай ... Үлдсэн 2ыгоо л гайхалтай үзүүлхэд хангалттай шүү дээ ... 3 удаа бүтэлгүйтвэл энэ бүхэн дууссан гэж ойлгоод уйлж болно.

Гэхдээ би чамайг гайхалтай байна гэдгийг мэдэж байгаа болхоор чи энэ бүхний дараа инээмсэглэн энэ хаалгыг татах болно.

Би: тиймээ, Сэхүнээ чи миний сэтгэлийг өргөж чадлаа. Дараагын удаа энээс илүү байхад хангалттай. 7-р байр гэдэг чинь тийм ч муу гэсэн үг биш ... Гэрлүүгээ харьцгаая Сэхүнээ

• 100 хоног • [Complete]Where stories live. Discover now